Хамгийн удаан "дуншиж" байж дэлгэцнээ гарсан 15 кино

Кино хийх нь мэдээж хялбар ажил биш юм. "Paranormal activity" тэргүүтэй зарим киноны зураг авахад хэдхэн долоо хоног зарцуулсан бол арван жил эсвэл түүнээс ч их хугацаа зарцуулсан кинонууд ч бий. Тиймээс киноны нээлт тодорхой хугацаагаар хойшлогдох нь гайхах зүйл биш юм. Ингээд хамгийн удаан хугацаа шаардан бүтээгдсэн киноны жагсаалтыг та бүхэнд хүргэж байна. 

Хамгийн удаан "дуншиж" байж дэлгэцнээ гарсан 15 кино

15 Movie 43 (2013)

Энэхүү инээдмийн киног бүтээхэд 4 орчим жил зарцуулсан байна. Кинонд олон найруулагчид тус тусдаа хэсгүүдийг нь бүтээж байсан бөгөөд жүжигчдийн завгүй хуваарь нь уран бүтээлийг ихээхэн удаашруулж байжээ.

Movie 43 (2013)

14 The Fall (2006)

Тарсем Сингхийн 2006 онд бүтээсэн энэхүү кино нь 4 жилийн хугацаанд хийгдсэн байна. Нүд баясгам гоёмсог зураглалтай уг кино нь бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй кинонуудын жагсаалтад багтжээ. 

Киноны зураг авалтыг дэлхийн 20 гаруй улс орны янз бүрийн чамин газар хийсэн байна. Санхүүгийн хямралаас болоод киноны нээлтээ хийх хугацаа ихээр хойшилж байсан ажээ. Хэдийгээр "The Fall" арилжааны хувьд бүтэлгүйтсэн боловч гоо зүйн талаараа хүлээн зөвшөөрөгдсөн юм.

The Fall (2006)

13 Hell’s Angels (1930)

Кино үйлдвэрлэлийн технологид олон шинэлэг зүйлийг авчирсан тул түүхэн чухал кино гэж тооцогддог энэхүү киноны зураг авалтад 3 жил гаруй хугацаа зарцуулсан байна. Дундуур нь шинээр боловсруулсан дууны технологид тохируулахын тулд дахин зураг авалт хийжээ.

Hell’s Angels (1930)

12 Samsara (2011)

"Samsara" бол найруулагч Рон Фрикке, Марк Магидсон нарын баримтат кино юм. "The Fall" киноны нэгэн адил 25 орчим улс оронд зураг авалт хийгдсэн бөгөөд ажил 5 жил орчим үргэлжилжээ. Гаргасан хүчин чармайлтын үр дүнд кино гайхалтай сайн болсон бөгөөд шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан юм.

Samsara (2011)

11 Everyday (2012)

Энэхүү Британи бүтээл нь хар тамхи зөөвөрлөн шийтгүүлсэн этгээд болон түүний гэр бүлийн харилцааны тухай өгүүлдэг. Зохиолыг илүү бодитой болгохын тулд жижиг хэсгүүд дээр олон зураг авалт хийгдэж, 5 жилийн дараа дууссан байна. Хэдий шүүмжлэгчдээс янз бүрийн үнэлгээ авсан ч бага төсвөөр бүтсэн киноны хувьд чамлахааргүй амжилт гаргажээ.

Everyday (2012)

10 Eraserhead (1977)

Найруулагч Дэвид Линчийн хамгийн шилдэг кинонуудын нэгд тооцогддог "Eraserhead"-ыг оюутны төслөөр анх эхлүүлж байсан бөгөөд хожим бүрэн хэмжээний бүтээл болгожээ. 

Санхүүжилт хангалтгүй байсан нь энэхүү төслийн гол асуудал байв. Тэр үед Линч том хэмжээний бүтээл хийх найруулагч хараахан болоогүй байсан бөгөөд төслийг нь гол төлөв өөрөө болон найзууд нь санхүүжүүлдэг байсан ажээ. Түүнчлэн, Линчийн бүхнийг төгс байлгахыг хүсдэг зан нь ажил удаашрахад хүргэсэн бөгөөд 5 жилийн дараа л дэлгэцнээ гаргаж эхэлжээ.

Eraserhead (1977)

9 Apocalypse Now (1979)

"Загалмайлсан эцэг" киноны амжилтын дараа найруулагч Фрэнсис Форд Копполо Вьетнамын дайны тухай кино хийхээр шийджээ. "Apocalypse Now" нь дахиад л олон сорилттой тулгарсан хүсэл эрмэлзэлтэй төсөл байсан юм. Гол дүрд тоглосон зураг авалтын үеэр санаанд оромгүй зүрхний шигдээсээр өвдөж, дараа нь сэтгэл гутралд ороод зураг авалтыг хойшлуулжээ. Гэсэн хэдий ч энэхүү кино 4 жилийн дараа дууссан бөгөөд 1979 онд нээлтээ хийж ихээхэн амжилтад хүрсэн байна.

Apocalypse Now (1979)

8 Eyes Wide Shut (1999)

Стэнли Кубрик сүүлчийн киногоо бүтээхдээ 4 жил гаруй хугацаа зарцуулсан байна. Тэрээр 60-аад оноос хойш эротик кино хийх сонирхолтой байжээ. Киноны байнгын өөрчлөлт, удаан хугацааны зураг авалтууд нь урт удаан хугацаанд уг бүтээл бүтэх гол шалтгаан нь болжээ. Кино нь 1999 онд нээлтээ хийснээр ихээхэн шүүмжлэлтэй, амжилттай болсон юм.

Eyes Wide Shut (1999)

7 Perspective (2020)

Энэхүү кино нь 2020 онд гарах бөгөөд 9 бүлэгт хуваагдсан хайрын гурвалжин дээр суурилсан түүх юм. Бүлэг тус бүрийн зураг авалтыг жил дараалан хийсэн бөгөөд эхний киноны зураг авалтыг 2012 онд хийсэн ажээ. Кино нь 2 цаг үргэлжлэх бөгөөд жил бүрийн эцсээр бүлэг бүрийг тус тусад нь дэлгэцээр гаргахаар төлөвлөж байгаа юм. 9 жилийн зураг авалтын дараа кино 2020 онд гарах төлөвтэй байна. Үүнтэй төстэй төсөл нь Ларс фон Триерийн 'Dimension' байв. Энэхүү кино нь 1991 оноос 2024 он хүртэл хийгдэх ёстой байсан (жил бүр 3 минутын бичлэг) ч найруулагч нь 1997 оноос хойш сонирхолгүй болж, төслөө орхисон ажээ. 

Perspective (2020)

6 Avatar (2009)

Жеймс Кэмерон (James Cameron)-ийн шинжлэх ухааны зөгнөлт "Avatar"  кино нь хүн бүр нүдийг баясгаж байсан билээ. Гэсэн хэдий ч ийм кино хийх нь амаргүй ажил байв. Зохиол боловсруулсан хугацааг эс тооцвол уг киноны онцлогоос шалтгаалж 10 жил шаардагдсан юм. Кэмерон зөв технологи гарч ирэх хүртэл тэвчээртэй хүлээх хэрэгтэй байсан бөгөөд тусгай эффект киноны гол цөм байсан тул энэ нь ч ухаалаг шийдвэр байв. Эцэст нь удаан хугацаанд хүлээгдсэн кино нээлтээ хийсэн цагаасаа л ихээхэн амжилтыг олж чадсан билээ. 

Avatar (2009)

5 Mughal-e-Azam (1960)

Энэтхэг улсын кино урлагийн ертөнцөд оруулсан суут бүтээлүүдийн нэгт тооцогддог 'Mughal-e-Azam' кино нь 10 жилийн хугацаанд хийгдсэн томоохон төсөл байв. Зураг авалт эхлэхээс өмнө дүрийн сонголтыг бүхэлд нь шинэчлэх болж  эцэст нь гол дүрд Дилип Кумар (Dilip Kumar), Мадхубала (Madhubala) нарыг тоглуулахаар болжээ. Уг кино зураг авалт газрын чимэглэлүүдээрээ олны анхаарлыг хамгийн их татсан юм. Эдгээр өндөр өртөг, зардал бүхий чимэглэлүүдийг угсарч байгуулахад сар гаруй хугацаа зарцуулжээ. 197 минут үргэлжлэх уг бүтээлийн зураг авалт дуусах мөчид Энэтхэгт дэлгэцийн өнгөт технологи нэвтэрч эхэлсэн тул найруулагч Аисиф (Asif) өөрийн бүтээлээ ч мөн өнгөт болгохыг зорьжээ. Тэрээр Technicolor дээр зарим хэсгийг будсан бөгөөд дистрибьютерууд нь тэвчээр алдарч, 1960 онд киногоо хэсэгчлэн өнгөтөөр гаргахаас өөр аргагүй болжээ. 

Mughal-e-Azam (1960)

4 Boyhood (2014)

Ричард Линклейтэр (Richard Linklater)-ийн Оскарийн кино наадамд нэр дэвшсэн "Boyhood" магадгүй түүний хамгийн  их сорилт болсон кино байсан байх. Тэрбээр дүрийн өөрчлөгдөх явцыг зүй ёсоор нь гаргаж авахын тулд 12 жилийн турш зураг авалт хийх зоримог шийдвэр гаргаж байжээ. Киноны дүр тус бүр өөрсдийн онцлог шинжээрээ үзэгчдийн сэтгэлд хүрдэг. Аливаа зүйлд урт хугацаа зарцуулж, түүндээ тууштай байх нь хэн бүхний бүтээж чадах амжилт биш юм. Түүнчлэн Линклейтэр бүтээлдээ тухайн цаг үеийн шилдэг бүхнийг ашигласан тул кино зохиолыг бүхэлд нь  маш оновчтой , зөв зураглаж чаджээ. 

Boyhood (2014)

3 Pakeezah (1972)

Болливудын өөр нэг кино болох 'Pakeezah' киног бүтээхэд 16 жил шаардагдсан тул энэ жагсаалтад зүй ёсоор орох ёстой. Эхлээд энэ бол найруулагч Камал Амрохи (Kamal Amrohi)-ийн тухайн үеийн эхнэр, жүжигчин Мине Кумари (Meena Kumari)-д зориулсан бүтээл байв. 1956 онд зураг авалт эхлэх үед Technicolor улам бүр алдаршиж эхэлсэн бөгөөд Амрохи хар цагаан киноноос илүү өнгөт кино зураг авахыг хүсэж байв. Дараа нь Cinemascope бий болж, Амрохи асар их мөнгө зарцуулсан хэдий ч техникийн зарим бэрхшээлээс болж төсөл хэрэгжиж чадаагүй ажээ.

Хожим нь төсөл  50 орчим хувьтай явж байсан ч 1964 онд Амрохи, Мине Кумари нар салж, энэхүү бүтээл нь 5 жилийн турш зогссон ч хамтрагчид болох Наргис (Nargis), Сунил Датт (Sunil Dutt) нар ятгаж, тэднийг төслийн ажилд эргэн оруулжээ. Төсөл эцэст нь 1972 онд нээлтээ хийж байжээ.

Pakeezah (1972)

2 Tiefland (1954)

Найруулагч Лени Рифеншталь (Leni Riefenstahl1934 оноос нацистуудын соёлыг харуулсан зохиол эхлүүлсэн боловч хожим энэ нь үзэл суртлын ухуулгын бүтээл болжээ. Хожим нь 1940 онд Гитлер түүнд төсөл дээр ажиллах зөвшөөрөл олгосон бөгөөд 1944 онд уг кино дайны улмаас хойшлогдож байсан. Гэсэн хэдий ч удалгүй уг киног францчууд хурааж, 1954 онд буцаан авч нээлтээ хийжээ. Уг кино нь мөн хамгийн удаан хугацаанд бүтээгдсэн бодит зураглалт киноны рекордыг эзэмшдэг байна.

Tiefland (1954)

1 The Thief and the Cobbler (1993)

Энэхүү хүүхэлдэйн киног бүтээхэд 28 жил зарцуулагджээ. Найруулагч Ричард Вильямс (Richard Williams) уг төслийг 1964 онд эхлүүлсэн боловч санхүүгийн асуудлаас шалтгаалж урт хугацаанд саатжээ. Гэсэн хэдий ч 'Who Framed Roger Rabbit' дээр амжилттай ажиллаж байгаад Warner Bros-аас санхүүжилт авч чаджээ. Эцэст нь киног өөр хүнд хариуцуулах болж 1993 онд гаргасан байна. "Recobbled" хувилбар нь хүүхэлдэйн кинонуудын дунд өндөр байр суурь эзэлдэг. Энэхүү кино нь "Tiefland" киног давж, түүхэн дэх хамгийн удаан хугацаанд бүтээгдсэн анимэйшн кино болжээ.

The Thief and the Cobbler (1993)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()