Жонни Депп Эмбер Хердийг бүрэн ялсан тухай хараахан ярих боломжгүй ч бүх зүйл түүний талд аажмаар эргэж эхлээд байгаа юм.
Энэ оны 10-р сард Жонни Депп 2021 оны 2-р сар хүртэл үргэлжлэх "Fantastic Beasts" киноны гуравдугаар хэсгийн зураг авалтыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Жүжигчин шүүх хурлыг дөрвөн сараар хойшлуулах хүсэлтээ албан ёсоор хүргүүлжээ. Учир нь шүүх хурлын улмаас киноны шинэ хэсэгт үргэлжлүүлэн зураг авалт хийх боломжоо алдах байжээ.
Жонни Депп, Эмбер Херд нарын салалт тэдний аль алиных нь карьерт нөлөөлжээ. Зарим төслүүдэд Депп оролцохооргүй болсон, заримд нь түүний оролцоо эргэлзээтэй хэвээр байгаа бөгөөд олон үзэгчид Хердыг "Aquaman" киноны үргэлжлэл дээр үзэхийг хүсэхгүй байгаагаа илэрхийлж, энэ талаар гарын үсэг цуглуулж өргөдөл гаргаж эхэлсэн байна. Үүний үр дүнд Эмбер Хердийг "Aquaman 2" киноны багаас хассан юм.
Жонни Депп инстаграм хуудсандаа энэ бүх хугацаанд түүнийг дэмжиж ирсэн хүмүүст талархлын захиас бичиж буй бичлэгээ нийтэлжээ.
“Миний амьдралд тохиолдсон олон үед үргэлж, үнэнчээр тусалж дэмжиж байсан та бүхэнд дахин талархал илэрхийлье. Би зөвхөн та бүхний тусламжтай энд ирлээ. Би зөвхөн та бүхний төлөө байна! Баярлалаа, би та бүхэнд хайртай" гэж Депп бичжээ.
Хосуудын харилцаа “The Rum Diary” киноны зураг авалтын үеэр эхэлсэн бөгөөд уг харилцаа хурдан өрнөсөн гэж хэлэхэд хэцүү. Тэд салж, нийлсээр 5 жилийн дараа л гэрлэлтээ батлуулсан байдаг. Гэрлэлтээ батлуулсан нь хосуудын харилцаанд цав үүсгэсэн гэж хүмүүс үздэг байна.
Депптэй гэрлэсний дараа Эмбер Хердийн карьер өсөж, тэрээр киноны гол дүрүүдэд тоглох болжээ. Харин Депп сэтгэл санааны гүн хямралд орж дахин согтууруулах ундааг их хэмжээгээр хэрэглэх болсон аж.
Хосуудын харилцаа 2016 онд дуусгавар болсон бөгөөд 4 сарын 22-нд төрсөн өдрөө тэмдэглэснийхээ сарын дараа Херд салах өргөдлөө өгсөн байна.
Жүжигчин бүсгүйн хэлж байгаагаар Депптэй амьдарсан 15 сар түүний хувьд хар дарсан зүүд мэт байсан гэнэ. Энэ хугацаанд Депп Хердийг 3 удаа зодож байсан хэмээн бүсгүй мэдэгдэл хийжээ. Шүүхийн танхимд Эмбер хөхөрсөн нүүртэй орж ирсэн бөгөөд Депп түүний нүүр рүү утас шидсэнээр ийнхүү хөхөрсөн хэмээн тайлбарлажээ.
Хариуд нь жүжигчин эр хуучин эхнэрээ шүүхэд өгч 50 сая долларыг нэхэмжилсэн бөгөөд 15 сарын хугацаанд Херд биш харин Депп гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон гэжээ. Үүнээс хойш бүтэн жилийн туршид тэд нэг нэгнийгээ муулсан, нэг нэгнийхээ эсрэг нийтлэлүүдийг бичсэн байна.
Депп ичих зүйлгүйгээр Эмбер түүнийг хэрхэн зоддог байсан, бие махбодын дарамт учруулдаг байсан талаар олон нийтийн өмнө хэлж, шөнийн цагаар ч гэртээ тайван байж чаддаггүй байсан болохоо хэлжээ. Жишээлбэл Эмбер түүнийг зодож, хайруулын таваг шидэж, нүүрэн дээр нь тамхины цогоо унтрааж, хурууг нь хүртэл зүссэн хэмээн бичсэн байна.
Тэрээр заримдаа эхнэрийнхээ уур бухимдлаас айж шөнө гэрээсээ явдаг байсан талаараа ч дурдсан байна. Жишээлбэл: Би тэр шөнө гэрээсээ явсан. Учир нь бид нэг нэгэндээ бие махбодын хүчирхийлэл үзүүлж байсан бөгөөд бүх зүйл энэ байдлаар үргэлжилсэн бол үр дүн нь тийм ч таатай байхгүй байсан болов уу гэжээ.