1
Ким Со Ён-ы цагаан даашинз
"Mother of Mine", "Iris" зэрэг цувралуудад тоглон алдаршсан жүжигчин Ким Со Ён 2007 оны Бусаны кино наадамд нэлээд задгай гэмээр цагаан торгон даашинзтай ирсэн юм.
Энэхүү даашинз түүний амьдралыг өөрчилсөн болохыг 2013 онд жүжигчин маань дурсан ярьж байжээ. Үнэхээр ч тус кино наадмын дараа бүсгүйн карьер эрс дээшилж, олон киноны санал авах болсон юм.
2
У Ин Хе (Oh In Hye)
Хэдхэн хоногийн өмнө 36 насандаа харамсалтайгаар нас барсан жүжигчин У Ин Хе 2011 оны Бусаны кино наадамд бусдын нүдийг орой дээр нь гаргасан улаан даашинз өмсөж ирсэн билээ. Цээжийг нь дөнгөж халхлах төдий уг даашинзыг жүжигчин агентлаг, стилистгүй тул өөрөө оёсон хэмээн ярьж байв.
3
Пэ Со Юн (Bae So Eun)
Мөн л Бусаны кино наадмын үеэр (2012) жүжигчин Пэ Со Юний алтлаг даашинз багагүй шүүмжлэл дагуулжээ. Түүнийг өмнө жил бас задгай даашинз өмссөн У Ин Хе-г дууриаж, анхаарал татах гэж хичээж байна гэцгээж байв.
4
Хан Сэ А-ийн даашинз (Han Se Ah)
2014 оны "Grand Bell" наадмын ёслолоор хар олсоор гоёсон улаан торон даашинз өмссөн нь хүмүүсийн гайхшралыг төрүүлжээ. Зарим нь түүнийг үнэхээр содон харагдаж байна гэж магтаж байхад зарим нь ёс бус сексийн агуулгатай гэж шүүмжилж байв.
5
Бусад дуулиан дагуулсан даашинзуудыг толилуулж байна
Lee Sung Kyung
Kang Ha Na
Kim Hye Soo
Girl’s Day хамтлагийн Yura
Han Soo Ah
Hyorin
Kyung Ha Na
Hong Soo Ah