Хөзрөөр тэсрэх бөмбөг хийсэн хоригдлын түүх

2020-09-17, 15:52
14,187

Хөзрөөс болж амьдралаа 2 удаа алдсан Вильям Когутын талаарх сонирхолтой нийтлэлийг та бүхэнд хүргэхээр бэлдлээ.

Хөзрөөр тэсрэх бөмбөг хийсэн хоригдлын түүх

Цаазаар авахуулах ялыг хүлээх нь ялыг гүйцэтгэх үеэс илүү аймшигтай байдаг. Дашрамд дурдахад, Японд үхлийн ялыг нь гүйцэлдүүлэх гэж байгааг хэрэгтэнд 30 минутын өмнө л хэлдэг байна. Тийм учраас Японы цаазын ялтай хоригдол хэдэн арван жил шоронд сууж, минут тутамд үхлээ хүлээж байдаг. "Аум Шинрикё" шашны бүлгийн удирдагч 14 жилийн турш хүлээсний дараа эцэст нь цаазаар авахуулж байв.

Цаазын ял сонссон зарим хоригдол боломж олдвол амиа хорлохыг оролддог. Нэг талаар тэд өөрсдийгөө зовлонт хүлээлтээс салгахын тулд үүнийг хийдэг, нөгөө талаас төрийн дээд шийтгэлийг амсаагүй гэж "тайтгарал" эдлэхийн тулд ингэдэг байна. Тэгвэл үүний нэг жишээ нь Америк иргэн Вильям Когут юм. 

Когут хууль бус мөрийтэй тоглоомын газар болон эмсийн хүрээлэнгийн эзэн эмэгтэйг алсан хэргээр шоронд хоригдсон. Тэр тоглоомд хожигдсоныхоо дараа хатагтайн хоолойг хэрчжээ. Шүүх хуралдаан дээр алуурчин тэр үед согтуу байсан тул өөрөө юу ч санахгүй байна гэж байжээ. Аллагын шалтгааны талаар "тэр ч гэсэн над шиг л буруутай" гэж хэлсэн байна. 

Тэрээр сүүлчийн үгэндээ: "Амийг амиар гэдэг иймд та нар намайг дүүжлэх хэрэгтэй" гэж хэлсэн юм. Гэхдээ дараа нь хэзээ үхэхээ өөрөө шийдье гэж зүтгэжээ. Түүнтэй цаазаар авах ялыг хэзээ гүйцэтгэх талаар хэн ч тохиролцохгүй байсан тул тэрээр өөрийн амийг хорлохоор шийдсэн нь тодорхой байв.

Хуягуудад Когутын амиа хорлох санаатайг анхааруулж, түүний өрөөнд хурц иртэй, эсвэл амьсгал боогдуулах зүйл байгаа эсэхийг анхааралтай ажиглуулж байжээ. Когутад харандаа, цаас хүртэл өгөөгүй байна. Цаг өнгөрөөхийн тулд тэр зөвхөн хөзөр тоглодог байв. Когут бусад хоригдлуудтай хөзөр солилцдог, эсвэл хулгайлдаг байсан ба удалгүй 7 боодол хөзөр цуглуулж чаджээ. Тэдгээрийнхээ тусламжтай тэрээр тэсрэх бөмбөг хийн дэлбэлж амиа хорлосон юм.

 

30-аад оны "гангстер" болгон бунд болон дөрвөлжин хөзөр дээрх улаан будаг нь нитроцеллюлозоор хийгддэг бөгөөд тэсрэх аюултай болохыг мэддэг байв. Тэр ч байтугай энгийн сейфийг нээхийн тулд хөзрөөр хийсэн бөмбөг ашигладаг байжээ. 

Энэхүү аргыг Когут бас мэддэг байв. Гэхдээ гар аргын бөмбөг хийхэд урт нарийн хоолой хэрэгтэй. Үүний тулд тэрээр орныхоо хөлийг яаж ийгээд хөрөөдөж авч чадсан байна. 

Дараа нь тэр хөзөр дээрх улаан будгийг нямбайлан хусаж аваад, орныхоо хөл рүү чихээд дээрээс нь нулимж, амсрыг нь модоор битүүлжээ.

Ялтан гар аргын бөмбөгөө яаж халаасан нь сайн тодорхойгүй. Ямартаа ч тэрээр камер дотроо дэлбэрэлтэд өрж, хоёр хуваагдсан байдалтай олджээ.

Когут хоёр тэмдэглэл үлдээсэн. Тэдгээрийн нэг нь гэрлэсэн хөршдөө хаягласан болно. Өөр нэг тэмдэглэлд: "Миний үхэлд хэн нэгнийг буруутгахгүй байхыг би та бүхнээс хүсч байна, би бүх зүйлийг өөрөө засаж залруулсан. Боломж байсан бол би хэзээ ч бууж өгөхгүй байсан, гэхдээ энэ бол төгсгөл" гэсэн байжээ.

Хэдийгээр сонины мэдээ бүхий нотолгоо байсан ч олон хүн энэ түүхийг зүгээр л цуу яриа гэж үздэг. Хөзрийн улаан будаг Когутыг алахаар хүчтэй дэлбэрсэн гэж итгэхэд бэрх юм. Та уг хэргийг хэр бодитой гэж бодож байна вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()