Байгаль дэлхийгээ хамгаалж ээлтэй технологи сонгоцгооё!

Нэкст Электроникс нь үйл ажиллагаандаа орчин үеийн дэвшилтэт шинэ технологи нэвтрүүлж, озоны давхаргыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үйлсэд хувь нэмэр оруулж буй үндэслэлээр дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр, “Озоны үе давхаргыг хамгаалах тухай Венийн конвенц” хүчин төгөлдөр болсны 35 жилийн ойг тохиолдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Озоны үндэсний албанаас ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ гардан авлаа. 

Байгаль дэлхийгээ хамгаалж ээлтэй технологи сонгоцгооё!

Озоны давхарга нь бидний амьдарч буй дэлхийн амьд биетийг нарны хэт ягаан туяаны хорт нөлөөнөөс шүхэр шиг хамгаалж байдаг нимгэн бүрхүүл бөгөөд Озоны давхаргын цоорлын үндсэн шалтгаан нь хүний гараар бүтээгдсэн химийн элементүүд буюу озон задалдаг бодисууд юм. Озоны давхарга цоорсноор нарны хортой хэт ягаан туяа дэлхийн гадаргад шууд тусаж, хүний биеийн дархлааны систем доройтох, гэмтэх, нүдэнд цагаа унах, болор цайх, нүд сохрох, арьсны хорт хавдар үүсэх, арьс эрт хөгшрөх, экосистем алдагдаж, салхины чиглэл өөрчлөгдөж хүйтрэл явагдах зэрэг эрсдэл үүсдэг. Мөн озоны давхарга нимгэрсний улмаас ургамлын гарц буурах, давжаарах зэрэг хүнсний аюулгүй байдал, байгаль орчинд сөрөг үр дагаврууд бий болдог. 

Нэкст Электроникс ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчинд ээлтэй буюу хорт нөлөө багатай дэвшилтэт технологийг хэрэглэгч, үйлчлүүлэгчиддээ санал болгож ирсэн ба 2020 онд дэлхийн жишигт нийцсэн байгууллага болох зорилго тавин ISO 14001 стандартыг нэвтрүүлж ажиллаж байна. 

Жил бүрийн 9 сарын 16-ны өдөр тохиодог Озоны давхаргыг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан байгальд ээлтэй, цахилгаан бага зарцуулах хөргөгч, хөлдөөгчний хямдралтай худалдааг 9 сарын 14-нөөс 27-ныг дуустал зарласан байгаа билээ. 

www.next.mn  

7719-9999, 7719-1919 

https://www.facebook.com/nextelectronics 

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.