Худалдаж авч болдоггүй ч алдаж болдог 6 зүйл

Мөнгөөр худалдаж авах боломжгүй зүйл энэ дэлхий олон байдаг.. Жишээлбэл: Амьдрал гэдэг цор ганц зүйл учир их хэмжээний мөнгөөр ч амьдралаа зарах хүн олдохгүй болов уу. Үүнээс гадна мөнгөөр үнэлж боломгүй маш олон зүйл байдаг бөгөөд энэ талаар сонирхоцгооё.

Худалдаж авч болдоггүй ч алдаж болдог 6 зүйл

1 Дурсамж

Таатай, сайхан дурсамж гэдэг хүний амьдралын салшгүй нэгээхэн хэсэг гэдэгтэй та санал нэгдэх биз. Харин энгийн нэгэн саарал өдрүүд бол нүд ирмэхийн зуур өнгөрдөг гэдгийг санаарай.  Магадгүй та өчигдрийн үдшийг, эсвэл өнгөрсөн долоо хоногийг санахгүй байж болно.  Тэгвэл хэдэн сарын өмнөх, эсвэл өнгөрсөн жилийн дурсамжийг нэг сөхөөд үзээрэй. Таны тархинд хэд хэдэн цөөн тооны дурсамж хөврөн гарч ирнэ. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд ердөө хэдхэн хором л таны хүн шиг амьдарч, дурсамж бүтээсэн гэсэн үг юм. Амьдралынхаа төгсгөлд халаасандаа сохор зоосгүй үлдэх гэдэг тийм таатай зүйл биш ч, дурсамжгүй үлдэх гэдэг бүр ч гунигтай.

Дурсамж

2 Нэр хүнд

Хүн бүр амьдралыг ямар ч нэр хүндгүйгээр эхлүүлж, өөрөө уг нэр хүндээ олж авдаг. Энэ байдлыг өөрчлөх боломжгүй учир нэр хүнд гэгч зүйл нь тухайн хүнийг дотроос нь мэдэгдэхгүйгээр өөрчилдөг байна. Нэр хүндийг зарж болох ч худалдаж авах боломжгүй. Мөн нэг алдсан бол эргэж авахад ихээхэн хүндрэлтэй байдаг. Үүний тод жишээ нь спорт юм.

Мэргэжлийн тамирчид томоохон спорт наадмын үеэр амжилт байгуулахын тулд гэмтэлтэй байгаа мэтээр жүжиглэдэг. Өөрөөр хэлбэл, тэд нэр хүндийнхээ багахан хэсгийг сая сая доллараар зарж байна гэсэн үг. Харин зүгээр биеийн тамирын талбай дээр тоглох, гэрийнхээ гадаа тоглох үедээ гэмтсэн мэт жүжиглэх нь тийм ч таатай биш. Магадгүй танд таны тоглож байсан бөмбөгийг буцааж өгөх ч таны нэр хүндэд төдийлөн сайнаар нөлөөлөхгүй бөгөөд тэднийг хуурсан болохыг хэн ч  мартаж чадахгүй.

Хүн бүхий л амьдралынхаа туршид цөөн хэдэн ажлын байр л сольдог. Тиймээс муу нэр хүнд гэдэг бол таны амьдралынхаа туршид олох хөрөнгөнөөс ч илүү үнэтэй байх болно. Эд хөрөнгөөр та нэр хүндийг худалдаж авч чадахгүй.

Нэр хүнд

3 Шинэ санаа

Шинэ санаа гэдэг нь өөрөө үнэтэй зүйл. Учир нь шинэ санаагаар та мөнгө олохоос гадна, өөр олон төрлийн зүйлийг хийх боломжтой бөгөөд өв залгамжлах хөрөнгийг хүртэл бүтээж чадна. Энэ үнэнийг арван жил, их сургуульд маш сайн ойлгуулж өгөх хэрэгтэй. Өөрийн санааг  бусдад худалдахын оронд өөрөө хэрэгжүүлж, илүү их ашиг олсон нь зүгээр.

Нөгөө талаас, шинэ санааг хэрэгжүүлэхгүй бол ямар ч салбарын бизнес, урлаг, шинжлэх ухаан хөгжихгүй. Илон Максын шинэ саниаа бодит амьдрал дээр хэрэгжээгүй зөвхөн түүний бодолд байсан бол дэлхий даяар түүнийг танихгүй л байх байсан болов уу.          Дэлхий дээр өөрийн санааг хэрэгжүүлээгүй маш олон Максууд байдаг гэдэгтэй та санал нэгдэх биз.

Шинэ санаа

4 Зарчим

Өчигдөрхөн та зарчимч нэгэн байсан бол өнөөдөр энэ байдлаа алдсан байх магадлал өндөр. Зарчмаасаа нэг л удаа татгалзсан тохиолдолд та хэзээ ч эргэн зарчимч нэгэн болж чадахгүй. Ингээд таны бодолд зарчимч байдал ер нь хэнд, ямар хэрэгтэй юм бэ гэсэн бодол орж ирнэ. Үнэндээ энэ нь ямар нэгэн биет бус харин хүн хэвээрээ үлдэхэд тустай.

Ерөнхийдөө хүн бүрийн баримтлах ёстой зарчмын талаар дэлхийн бүхий л шашны номонд өгүүлсэн байдаг. Хүн бүр сайн зүйл, муу зүйл гэдгийг мэдэх ёстой. Үүнээс гадна хүн бүр өөрийн гэсэн баримтлах зарчимтай байх ёстой бөгөөд энэ нь түүний бусдаас ялгарах онцлог болно.

Зарчим

5 Бие галбир

“Ажил-гэр-буйдан” гэх зарчмаар амьдрах юм бол 2-3 жилийн дотор л бид хамгийн төгс бие галбираа алдаж чадна. Бие маш хурдан галбираа алдаж, яг л шуудайлсан төмс мэт болж, гэрийн тавилга мэт харагдах болно. Мөнгөөр амттан, согтууруулах ундаа, тамхи, такси гэх мэт тансаг хэрэглээний зүйлсийг худалдаж авч болох ч мөнгөөр худалдаж авсан төгс бус бие галбираа бид эргэн өөрийн хүчээр босгох хэрэгтэй болно.

Та мөнгөөр фитнесс клубт хичээллэж болох ч та өөрөө хичээхгүй л бол төгс бие галбирыг худалдаж авч чадахгүй. 25 насандаа бие галбираа алдах тийм ч аймшигтай биш ч, 40 насанд галбираа алдаж байвал анхааралтай байгаарай.

Бие галбир

6 Залуу нас

Залуу насыг бол та хэзээ ч, юугаар ч худалдаж авч чадахгүй. Гэхдээ энэ тохиолдолд залуу насыг худалдаж авах гэхээсээ илүү залуу насаа үр бүтээлгүй өнгөрүүлсэндээ харамсах явдал юм.

Залуу байх үед залуу нас хэзээ ч дуусахгүй мэт санагдах ч эргэж харахад л таны залуу насны тал аль хэдийн ард хоцорсон байх болно. Үлдсэн тал хугацаа нь тийм ч удаан үргэлжлэхгүй гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Залуу насны гол хүч нь бүхнийг хийж чадах эрч хүчээр дүүрэн байх явдал юм.

Залуу нас

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()