1
Дэлхий дээрх өдрүүд улам уртсаж байна
350 сая жилийн өмнө жилд 385 өдөр байсан бөгөөд нэг өдөр 23 цаг л үргэлжилдэг байв. Харин өнөө цагт сар жил бүр дэлхийгээс 3.8 сантиметрээр холдож, манай гаригийн эргэх хурдыг сааруулснаар өдрүүд уртассаар байгаа гэнэ.
2
Газарт унаагүй солир асар том талбайг сүйтгэж байсан
Алдарт "Тунгусын солир" нь 1908 онд 54 мянган км/цаг хурдтай агаар мандалд орж, Сибирийн дээр 8.5 километрийн өндөрт дэлбэрчээ. Үүний үр дүнд үүссэн галан бөмбөг 185 цөмийн бөмбөгний хүчтэй цохилтын долгионыг гаргав. Дэлбэрэлтээр 2150 км орчим радиуст газрын бүх мод сүйдэж, олон амьтан үрэгдсэн байна.
3
Газар Дундын тэнгис нэг удаа бүрэн ширгэж байсан
5.5 сая жилийн өмнө тектоникийн шилжилтээс үүдэлтэйгээр Газар дундын тэнгисийн Атлантын далайтай холбогдох хоолой хаагдаж, улмаар бүрэн хатаж ширгэсэн тохиолдол гарч байсан гэж геологчид таамагладаг байна.
4
Венесуэль улсад аянга байнга буудаг нуур байдаг
Маракайбо нуур нь Гиннесийн номонд бичигдсэн байдаг. Жилд 200 хоног хүртэл аянга цахилгаантай байдаг бөгөөд энэ үеэр минутанд дунджаар 28 удаа цахилгаан цахидаг ажээ. Яагаад усны гадаргуу дээр аянга байнга буудаг вэ гэдэг нь нууцлаг хэвээр байна. Гэхдээ эрдэмтэд шалтгаан нь тухайн нутгийн газарзүйн байршил, бүс нутгийн салхины онцлогоос үүдэлтэй гэж таамаглаж байна.
5
Нарны эргэн тойрон дахь агаар мандал гадаргуугаас нь хамаагүй халуун байдаг
"Нарны титэм" гэж нэрлэгддэг нууцлаг хэсэг нь гадаргуугаасаа 600 дахин халуун байдаг. Эрдэмтэд одоо болтол учрыг нь олоогүй байна.
6
Дэлхий нь "Троян" одой гаригтай ижил тойрог замтай
Дэлхий тойрог замаа "хамтрагчтай" тойрдог. 2010 онд илэрсэн TK7 нэртэй 300 метрийн урт чулуулаг нь сарны адил манай гаригийн байнгын дагуул гэдгийг тогтоожээ. Энэхүү дагуул нь нарны туяанаас болж дэлхий дээрээс харахад маш хэцүү байдаг тул үүнтэй адил олон дагуулууд байх боломжтой гэж эрдэмтэд таамагладаг.
7
Сансарт өнчин гаригууд олон бий
Сансар огторгуйд өөрийн гэсэн "наргүй", гаригийн системгүйгээр орчлон ертөнцөөр "тэнүүчилдэг" олон гариг байдаг ажээ. Эрдэмтэд ийм гаригуудыг гариг үүсэх эхний үе шатанд өөрийн системээсээ хасагдсан гэж үздэг байна.
8
Асар их эргэлтийн хурдтайгаасаа болж харагддаггүй одой гариг байдаг
Одой гариг Хаумеа нь нарнаас 5.2-7.7 тэрбум километрийн зайтой тойрон эргэлддэг. Энэ бол нарны аймгийн хамгийн хурдан эргэлддэг объектуудын нэг юм. Хэмжээ нь Дэлхий вантай ойролцооболовч 4 цагийн дотор тэнхлэгээ бүрэн тойрдог. хийдэг. Ийм хурдацтай эргэлт нь Хаумейн мөсөн гадаргууг зууван хэлбэрт оруулжээ.
9
Дэлхий вангийн талбай нь Оросын нутаг дэвсгэртэй бараг тэнцүү
ОХУ нь 17.1 сая хавтгай дөрвөлжин км газар нутагтай, дэлхийн хамгийн том улс. Плутоны гадаргуу нь арай том буюу 17.7 сая хавтгай дөрвөлжин км юм.
10
Нарны аймгийн хамгийн том хавцал Тэнгэрийн ван гаригийн бяцхан саран дээр байрладаг
Тэнгэрийн ван гаригийн Миранда дагуул дээр Верона нэртэй хавцал байдаг бөгөөд эрдэмтдийн тооцоолсноор Америкийн Гранд Каньоноос 10 дахин гүн байдаг ажээ.
Дагуулын татах хүч, гүнээс нь шалтгаалж хэрэв хүн доош үсэрвэл 12 минутын дараа ёроолд нь хүрэх аж.
Ийм жижиг дагуул яагаад ийм тэгш бус гадаргуутай байдгийг эрдэмтэд одоог хүртэл мэдэхгүй байгаа юм.
11
Нарны аймгийн бүх гаригууд Дэлхий ба Сарны хооронд багтах боломжтой
12
Ихэнх жүрж ногоон байдаг гэдгийг та мэдэх үү?
Экваторын бүс нутагт ургасан ихэнх жүрж нь боловсорч гүйцээд ч ногоон хэвээр үлддэг. Тиймээс ногоон жүржийг улбар шар болгохын тулд этиленийн хийн тусламжтайгаар хлорофиллийг задалдаг байна.
13
Галан хуй салхи байдаг
Халуун дөлөөр дүүрэн хар салхи бол үнэхээр бодит үзэгдэл юм. Эдгээр нь ихэвчлэн ойн түймрийн үеэр тохиолддог бөгөөд халуун агаар нь өөрөө хүчтэй салхи үүсгэдэг бөгөөд хүчилтөрөгчийг гал руу татаж, улмаар галын дөл тэнгэрт хөөрдөг байна.
14
Цахлайны хэмжээтэй соно дэлхийд нэгэн цагт амьдарч байв
Тэднийг Меганерес гэж нэрлэдэг бөгөөд орчин үеийн сонотой маш төстэй юм. Дэлгэсэн далавчны урт 65 сантиметр хүрдэг байжээ.
Тэд ойролцоогоор 300 сая жил амьдарч байсан бөгөөд жижиг шавьж агнадаг байжээ.
Тэр үед ийм том шавжнууд яаж, яагаад гарч ирсэн нь одоог хүртэл нууц хэвээр байна.
15
Марихуаны ачаар хүний биед шинэ систем нээгдэв
1990-ээд онд марихуанаас олдсон бодис дээр суурилсан эмийг хүн хэрэглэснээр тархинд эндоканнабиноид гэх систем байдгийг тогтоожээ. Энэ нь хүний бие махбодийн олон функцууд болох хоолны дуршил, дархлаа, хоол тэжээлийн солилцоонд маш чухал ач холбогдолтой байсан ажээ.