- Төв Азийн орнуудын нийт хүн ам 54.7 сая орчим байна (2019). Эдгээрийн 33.7 сая нь Узбекистанд, 9.1 сая нь Тажикстанд, 6.2 сая нь Киргизстан, 5.7 сая орчим нь Туркменистанд амьдардаг.
- Төв Азийн хүн амын дийлэнх нь түрэг хэлээр ярьдагард түмний төлөөлөл (киргиз, узбек, туркмен , каракалпак, казах).
- Тажик, Памирын уугуул иргэд бол Иран гаралтай хүмүүс юм. Тажик хэл нь Перс хэлтэй маш төстэй бөгөөд заримдаа Перс хэлний нэг аялгуу гэж үздэг.
- Хувьсгалын өмнөх болон Зөвлөлт засгийн үед цагаачилсан ард түмэн бас бий. Одоогийн байдлаар хамгийн олон нь орос, уйгур, дунган, украин, татар, солонгос, турк, герман, армян, азербайжан болон бусад үндэстнүүд юм.
Энэхүү нийтлэлээр уугуул иргэдийн гоо үзэсгэлэн, өөрөөр хэлбэл үндэсний хувцастай бүсгүйчүүдийг онцлох болно.
1
Дунганчууд
Хүн ам - 110 мянга.
Дунганууд бол Киргизстан, өмнөд Казахстан, Узбекистаны нутагт амьдардаг хүмүүс юм. БНХАУ-д мөн хятад хэлээр ярьдаг, ислам шашинтай 9.8 сая гаруй Хуй үндэстэн бий бөгөөд тэднийг Дунгануудтай нэг үндэстэн гэж үздэг.
8-13-р зууны үед Торгоны замаар зорчиж байсан Араб, Перс худалдаачид болон хятад эмэгтэйчүүдийн дундаас төрсөн үр удам өнөөгийн Дунгануудын генд чухал байр суурь эзэлдэг.
2
Казахууд
Хүн ам - 17 сая.
Казахууд нь мөн Монголын хоёр дахь том, Узбекистан дахь гурав дахь, Туркменистаны дөрөв дэх том үндэстэн юм. Антропологийн хувьд казахууд нь Өмнөд Сибирийн бүлэг буюу Кавказ, Монгол хоорондын шилжилтийн бүлэгт багтана.
МЭӨ 1-р мянганы дунд үеэс Казахстаны тал нутгийн нүүдэлчин овог аймгуудыг "Сака" гэж нэрлэдэг байв. Археологи, бичгийн эх сурвалжаас үзэхэд VII-IV зууны үед сака нар Казахстаны нутаг дэвсгэр даяар суурьшиж байжээ. Харин өнөөгийн Казах угсаатан нь 15-р зуунд Түрэг, Монгол овог аймгуудын дундаас үүссэн. Казах хэл нь түрэг хэлний Кыпчак дэд бүлэгт багтдаг.
Анхны казахууд 17-18-р зуунд хуучин Баруун Монголын нутагт (Зүүнгар) нүүж ирсэн бөгөөд 1757 онд ойрадуудын дийлэнх нь Чин улсын дайны хөлд хоморголон устгагдсан юм.
3
Каракалпакууд
Хүн ам - 800 мянга орчим.
Хар Калпакууд бол Кыпчак бүлгийн Каракалпак хэлээр ярьдаг түрэг үндэстнүүд юм. Өдгөө Узбекистаны нэгэн хэсэг, Амударья мөрний адагт байх Бүгд Найрамдах Каракалпакстан улсад оршин суудаг.
4
Киргиз
Хүн ам - 6 сая.
Киргизчүүдийн өвөг дээдэс бол эрт дээр үед Өмнөд Сибирь, Алтайн нурууны хойд бэлээр амьдарч байсан Енисейн Хиргисүүд юм. XVIII зууны эхэнд Зүүнгарын Цэвээнравдан хаан Енисейд байсан хиргисүүдийг Оросын захиргаанд орохоос болгоомжлон өмнө зүг одоогийн байгаа нутаг руу нь нүүлгэсэн байна.
Судлаачид Киргизүүдийг Фин-Угор, Энэтхэг-Ираны цустай холилдсон түрэг, монгол үндэстний үр сад гэж үздэг.
5
Туркменүүд
Хүн ам: 8 сая
Туркменчүүд нь Туркменистан, Узбекистан, Орос, Иран, Афганистан, Тажикистан, Пакистаны нутагт тархан суурьшжээ. Эрт үеэс тэд өөрсдийгөө Огуз хүмүүс гэж нэрлэдэг байсан бол дундад зууны үеэс Туркменүүд гэгддэг болжээ.
Хүн ам зүйн хувьд Туркменүүд бага зэргийн монголжуу шинж бүхий каспийн бүлэгт хамаарна. Төв Азийн үндэстнүүдээс хамгийн Европжуу төрхтэй нь тэд юм.
6
Тажикууд
Хүн ам - 20 гаруй сая.
Тажикууд бол перс-тажик хэлний янз бүрийн аялгаар ярьдаг, Афганистан, Тажикистан, Узбекистан, Киргизстан, Пакистан, орчин үеийн Иран улсын зүүн ба зүүн хойд бүс нутагт оршин суудаг Перс гаралтай ард түмэн юм.
Антропологийн хувьд тажикуудын ихэнх хэсэг (ялангуяа уулын хүмүүс) нь Памир-Ферганагийн бүлэгт багтдаг. Харин нам дор газар суудаг Тажикчууд монголоид элементийн хольцтой байдаг.
7
Узбекууд
Хүн ам нь 50 сая орчим.
Узбекүүдийн эртний өвөг дээдэс нь Согд, Хорезм, Бактри, Фергана, Сака-Массагетийн овгууд байв. Узбек хэл нь түрэг хэлний бүлэгт багтдаг.
Орчин үеийн Узбекүүдийн дунд монголоид элементүүд холилдсон Европоид Памир-Ферганы төрөл давамгайлж байна.
8
Уйгурууд
Хүн ам нь 12 сая орчим.
Уйгурчууд бол Зүүн Туркестаны уугуул түрэг иргэд юм. Тэд Хятад, Казахстан, Узбекистан, Киргиз, Саудын Араб, Турк зэрэг улсад амьдардаг.
Антропологийн хувьд Уйгурчууд бол монголоид ба кавказоид арьстны холимог юм. Сю, Цзин нарын хийсэн генетикийн судалгаагаар Уйгурууд 60% кавказ, 40% монголоид байдгийг тогтоожээ.