Казахстаны "мартагдсан" сууринд амьдрал хэрхэн өрнөдөг вэ? (50+ фото)

2020-09-13, 16:33
68,516

Казахстан улсын өмнөд нутаг Туркестан мужид, уулсын дунд орших Ачисай сууринг өөр газрын хүмүүс "Афганистан" гэж нэрлэдэг. Ингэж нэрлэдгийн учир нь нэгэн цагт зөвлөлт маягаар хөгжин цэцэглэж байсан суурин өдгөө хүн бүрт гунигтай мэдрэмж төрүүлэх хоосон, хаягдмал, гамшиг болсон мэт газар болон хувирсан болохоор тэр аж. Ингээд тус сууринд зочилсон фото тэмдэглэлийг хүргэж байна.

Казахстаны "мартагдсан" сууринд амьдрал хэрхэн өрнөдөг вэ? (50+ фото)

Суурин руу ороход яг л сүйрлийн дараах амьдралыг харуулсан кинонд байгаа мэт санагдана.

Энэ газарт буй хамгийн онцгой барилга нь Соёлын төв буюу клуб юм.

Үүдэндээ Лениний хөшөө бүхий энэхүү клуб албан ёсоор тосгоны статустай байдаг Ачисайд арай томдсон санагдана.

Клуб дотор биллиард, ширээний теннис тоглож, боксын бэлтгэл хийж болно.

Мөн номын сан соёлын төвд байрлахаас гадна мэдээж үзвэрийн танхим бий.

Уг төвийг дайны дараахан Японы олзны цэргүүдэээр бариулж байжээ.

Тэдгээр олзны цэргүүдээс багагүй хэд нь энд ясаа тавьсан бөгөөд заримдаа Японоос төрөл төрөгсөд нь ирж, шарилыг нь авч явдаг болохыг эндхийн хүмүүс ярьж байв.

Япон цэргүүдийн шарил энд бий.

Мөн тэдэнд зориулсан дурсгалын самбар суурингаас холгүйхэн байдаг.

Ачисайд одоогоор 2176 хүн амьдарч байгаагаас 1182 нь хөдөлмөрийн насны хүмүүс юм.

334 иргэн энд байнгын ажил хийдэг бол 93 хүн ажилгүйдэлд байна.

"Би эндхийн холбооны газар 16 жил ажиллаж байна. Манай нутагт хар тугалга, алт, мөнгө гээд бүхий л ашигт малтмалын нөөц бий. Хөрөнгө оруулах уурхайн компани гарч ирвэл тосгон маань хурдацтай хөгжих боломж бий" хэмээн нэгэн оршин суугч өгүүлжээ.

Зөвлөлтийн үеэс ч өмнө энэ газар уурхайн зориулалттай ашиглагддаг байжээ.

"Өмнө нь энд багадаа 10 мянган хүн амьдарч байсан. Хэрэгцээгээ хот дотроосоо хангах чадвартай байлаа"

Зөвлөлтийн үед баригдсан 2-4 давхар барилгууд энд байх ч бараг л хүн амьдардаггүй.

5-хан хүн амьдардаг бүхэл бүтэн орон сууц ч бий.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()