"Хувь хүний хөгжил"-ийн талаар маргашгүй 25 үнэн

Хүн бүр амьдралыг, боломжийг, амжилтыг өөр өөрийн өнцгөөс хардаг. Тэгвэл бид танд хувь хүний хөгжлийн талаар маргашгүй 25 үнэнийг хүргэе. Та санал нэгдэж байна уу?

"Хувь хүний хөгжил"-ийн талаар маргашгүй 25 үнэн

1. Мэдлэг боловсролтой байх гэдэг нь таны амжилтын баталгаа биш бөгөөд хамгийн гол нь мэдлэгээ ашиглаж чаддаг байх хэрэгтэй.

2. Хэрэгжүүлээгүй шилдэг санаа хэнд ч хэрэггүй.

3. Боломжийг хайх биш бүтээх хэрэгтэй.

4. Бидний амьралын 10%-д зайлшгүй нөхцөл байдал нөлөөлдөг бол үлдсэн 90%-д нь зайлшгүй нөхцөл байдалд хандаж буй бидний хандлага нөлөөлнө.

5. Өнөөдөр эхэлсэн зүйл маргааш дуусахгүй байх магадлалтай учир аливаа зүйлийг хэзээ ч хойшлуулах хэрэггүй.

6.  Төлөвлөгөө хэрэгжүүлэх хамгийн тохиромжтой цагийг хүлээснээр та юу ч үгүй үлдэх магадлалтай.

7. Хийж байгаа зүйлээ үргэлжлүүлэн хийж байгаа тохиолдолд та одоо авч байгаа зүйлээ л авах болно.

8. Өөрчлөлтөөс айх хэрэггүй. Өөрчлөлт нь ихэнхдээ яг шаардлагатай үед л тохиолддог.

9. Хамгийн их хүсэж байгаа зүйл болон яг одоо шаардлагатай байгаа зүйлээс хамгийн хэрэгтэйг нь буюу эхнийхийг нь сонгохын тулд танд сахилга бат хэрэгтэй.

10. Таны туулж буй зам хэдий чинээ хүнд байна төдий чинээ үр дүн нь гайхалтай байх болно.

11. Хэцүү цаг үе тогтмол үргэлжлэх боломжгүй байдаг ч хэрвээ хүн өөрөө энэ цаг үеэ хүндрүүлээд байвал  насан туршдаа үргэлжилнэ.

12. Амжилттай яваа хүмүүс амжилтанд хүрэхийн өмнө маш олон азгүйдлийг даван туулсан байдаг.

13. Хүн хэзээ ч төрөлхийн азтай, амжилттай байдаггүй.  

14. Бидний мэдэхгүй маш олон зүйл энэ дэлхий дээр бий.

15. Ямар ч төлөвлөгөө, зорилгогүй байснаас алдаатай төлөвлөгөө, зорилготой байсан нь дээр.

16. Эхлээд “за” гэж хариулж сур. Энэ нь таны амьдралын хэв маягийг өөрчилж, зорилгоо тодорхойлоход туслах болно. “За” гэж хариулж сурсныхаа дараа “үгүй” гэж хариулж сураарай. Энэ нь зорилгодоо бүх анхаарлаа хандуулж, хэрэггүй зүйлд сатаарахгүй байхад туслана.

17. Таны хэрхэн орлого олдог байдлаас үл хамаарч та зөвхөн өөрийнхөө төлөө ажиллаж байгаа гэдгийг санаарай. Хамгийн гол нь та хэнд юу зарж байгаагаа мэдэх хэрэгтэй.

18. Хүн бүр өөрийн гэсэн давуу талтай. Тиймээс бусад хүмүүсийн ашиглаж, үр дүнд хүрсэн арга нь танд нөлөөлөхгүй байх магадлалтай. Эсвэл эсрэгээрээ ч байж болно.

19. Олон санааг нэгтгэсний эцэст, та гайхалтай санааг гаргаж чадна.

20. Бүтээлч байх болон завгүй байх гэдэг нь хоёр өөр зүйл юм.

21. Аз жаргалтай байх болон амжилттай байх гэдэг нь мөн л хоёр өөр зүйл.

22. Нөхцөл байдал бүрт танд сонголт бий.

23. Амжилт гэдэг бусдын дээр гарах биш харин өөрийн боломжийн дээр гарах явдал юм.

24. Амьдрал гэдэг боломжоор баялаг бөгөөд үүний тусламжтай бид хэн ч болж чадна.

25. Та аз жаргалтай байх эрхтэй. Уг эрхээ эдлэх эсэх нь зөвхөн таниас л хамаарна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()