Эцэг эхийнхээ бүхий л сайн сайхныг өвлөн төрсөн үзэсгэлэнт Дева Кассель

Өөрийн анхны охиноо Моника Беллуччи 2004 онд төрүүлж байсан юм. Саяхан л бид алдарт жүжигчин бүсгүйн өлгийтэй хүүхдээ тэврэн авахуулсан зургийг харж байсан бол өдгөө түүний охин 16 нас хүрчээ. Олон нийт ээж охин хоёрын хэн нь илүү гоо үзэсгэлэнт сайхан бүсгүй гэдэг тухай ч маргаад амжсан байна.

Эцэг эхийнхээ бүхий л сайн сайхныг өвлөн төрсөн үзэсгэлэнт Дева Кассель

1 Дева үнэхээр үзэсгэлэнтэй

Охин ээжтэйгээ яг л усны дусал мэт адилхан бөгөөд өөрөө ч үүгээрээ бахархдаг байна. Тэрбээр өөрийн цахим хуудсандаа ээж болон өөрийнхөө зургийг нийлүүлэн төстэй байдлаа гайхуулан нийтэлдэг билээ. Инстаграмын үзэн ядагчид Деваг хиймэл хэмээн буруутгадаг ч тэр хариуд нь өөрийн багын зургуудыг нийтэлж төгс гоо үзэсгэлэнгээ өөрийнх нь төрхөөс заяасан гэдгийг батлаад амжсан юм.

Дева үнэхээр үзэсгэлэнтэй

2 Дева эцэг эхтэйгээ маш ойр дотно

Нэгэн ярилцлагынхаа үеэр Моника хэлэхдээ тэр Деваг төрүүлээд шууд л дахиад хүүхэдтэй болохыг хүсэж байсан гэжээ. “Харин дараа нь охиноо хөхөөрөө хооллож эхлээд би түүнтэйгээ илүү удаан хамт байж, түүнийг ойлгон том болох боломжийг нь өгөхийг хүссэн. Тийм ч учраас өөрийн 2 дахь охиноо 45 настайдаа төрүүлсэн” хэмээн жүжигчин бүсгүй хэлж байсан юм.

Дева эцэг эхтэйгээ маш ойр дотно

3 Тэр 2 дүүтэй

Девагийн дүү Леони 10 настай бол 2019 оны 4 сард Касселийн шинэ эхнэр болох Тина Кунаки бага дүү Амазонкаг нь төрүүлж өгчээ.

Тэр 2 дүүтэй

Венсан Касселээс салсныхаа дараа Беллуччи хүүхдээ өсгөхдөө илүү их анхаарал хандуулдаг болжээ. Тэрбээр хүүхдүүдийн хээ хамтаар аялж ихэнх цагаа өнгөрүүлэхийг хичээдэг бөгөөд үүнийг нь Дева бодохдоо ээжийгээ ажил хийдэггүй хэмээн ойлгодог байжээ. Ингэхдээ охин эцэгтэйгээ харьцахаа зогсоогоогүй бөгөөд гэрт нь очин цагийг хамт өнгөрөөдөг байна.

Харин охин 15 нас хүрэхэд Венсан охин доо баяр хүргэн гайхалтай үгсийг хэлж охиноо ихэд баярлуулж байсан юм.

4 Түүний нэр Энэтхэгээс гаралтай

Энэтхэг хэлэнд Дева нь бурханлаг оршихуйг илэрхийлдэг ажээ. Энэ нь deus («бурхан») болон divus («бурханлаг») гэсэн үгнүүдийн нийлбэр юм. Нэгэн ярилцлагынхаа үеэр Моника охиныхоо нэрийг Итали хэл дээр “тэнгэрийн гэрлээр ивээгдсэн” гэсэн утгатай болохыг хэлж байжээ.

Түүний нэр Энэтхэгээс гаралтай

5 Дева хувийн амьдралаа ихээхэн нууцалдаг

Дева олон нийтийн өмнө бараг л гардаггүй бөгөөд цахим сүлжээнд түүний зураг их цөөхөн байдаг байна. Энэ нь Девагийн эцэг эх багаас нь хүүхдүүдийнхээ зургуудыг нууцалдаг байсантай холбоотой байж болох юм.

Дева хувийн амьдралаа ихээхэн нууцалдаг

6 Тэр бол шинээр гарч ирж буй амжилттай модель

2019 онд Дева алдарт Dolce & Gabbana брэндтэй хамтран ажиллах гэрээ хийсэн бөгөөд шинэхэн гарсан үнэртний сурталчилгаанд тоглоод амжсан юм. Энэ нь охины моделиор ажиллах анхны гараа байсан бөгөөд түүнийг эцэг эх нь дэмжихээр очсон байна.

Тэр бол шинээр гарч ирж буй амжилттай модель

7 Тэр найз залуутай

Үзэсгэлэнт Дева найз залуутай бөгөөд хамтдаа авахуулсан зургаа цахим сүлжээнд нийтэлдэг ч түүнийхээ царайг харуулдаггүй ажээ. Түүний дурлалт залуу нь Франц гаралтай модель Лука Саландра юм. Өөрийн найз бүсгүйгээс ялгаатай нь тэр харилцаагаа зарлах дуртай нэгэн ажээ.

Тэр найз залуутай

8 Дева олон төрлийн сонирхолтой

Охин 4 хэл мэддэг: Итали, Англи, Франц болон Португали. Энэ нь байна аялдагтай нь холбоотой байж болох юм.

Дева олон төрлийн сонирхолтой

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()