Тархины саажилттай хүүгээ Харвардад элсүүлж чадсан ээжийн сэтгэл хөдөлгөм түүх

Хүүхдийн хүмүүжил дээр нэмэгдээд сайн боловсрол олгох нь бүр ч амаргүй асуудал билээ. Харин нэгэн гайхалтай ээж тархины саажилттай хүүгээ дэлхийн шилдэг их дээд сургуульд элсэн оруулж шилдэг боловсон хүчин болгожээ.

Тархины саажилттай хүүгээ Харвардад элсүүлж чадсан ээжийн сэтгэл хөдөлгөм түүх

Энэхүү Харвардын оюутан залууг Дин Дин гэдэг бол түүний гайхалтай ээжийг Жоу Хуан Ян гэдэг байна. Хүү нь төрөхдөө л тархины хүнд саажилттай байжээ. Эмч  нь хэлэхдээ “Хүүг анагаах боломж байхгүй, том болоод магадгүй оюуны хомстолтой болно, бүр дордлоо гэхэд хэвтрийн болно” хэмээсэн ажээ.

Хэдий ийм хүнд асуудалтай нүүр тулсан ч түүний ээж хэзээ ч бууж өгөөгүй юм. Хүүгээ аврах багахан ч гэсэн найдлага тээн олон жил зүтгэжээ. Гэвч хүүгийн аав өөрт нь ирэх хариуцлагаас айж Дин Дин ээжтэйгээ хоёулхнаа үлджээ.

Хүүхэд өсгөх хүнд ажил хэдий ч хүүгийн ээж тархины саажилттай хүүгээ ганцаархнаа энэ олон жил өсгөсөн байна. Хэдий хэцүү ч гэлээ Дин Диний ээж өөртөө “Бууж өгч л болохгүй, нэг л өдөр амжилтад хүрэх болно” гэж өдөр бүр хэлдэг байжээ.

Хүүгээ бусад хүүхдээс ялгаатай гэдгийг мэдээд ээжийнх нь сэтгэл ч шулуудсан байна. Дин Дин 2 нас хүрээд дөнгөж л зогсож сурсан ба хөгжил нь бусад хүүхдүүдтэй харьцуулахад удаан байсан юм. Энгийн хүүхэд хэдхэн удаа хийгээд л сурдаг зүйлийг Дин Дин хэдэн өдөр, хэдэн сар заримдаа бүр бүтэн жил зарцуулж сурдаг байв.

Хамгийн азтай нь Дин Динийг 1 настай байхад нь оюуны чадавхыг нь шалгахад асуудалгүй гарсан бөгөөд харин хөнгөн хөдөлгөөний сааталтай тул хөдлөхөд бэрхшээлтэй гэж оношлогджээ. Энэ явдал ээжид нь ч гэсэн их итгэл өгсөн байна. Хичээх л юм бол хүүгээ ганцаараа биеэ дааж амьдарч чадна хэмээн бодох итгэл найдварыг нь өгсөн гэж хэлж болох юм. Ээжийнхээ уйгагүй заасан зүйлийг ч Дин Дин хичээнгүйлэн сурсаар байсан юм. 

  • 2007 онд Хятадын ЭЕШ-д 660 оноо авч Бээжингийн Их Сургуульд элсэн орсон. (БНХАУ-д ЭЕШ дээд оноо 750 байдаг байна)
  • 2011 онд Бээжингийн Их Сургуулийн Олон Улсын Хуулийн Сургуульд Мастерын зэрэг хамгаалахаар элсэн орсон. 
  • 2016 онд Харвардын Их Сургуулийн Хуулийн Их Сургуульд амжилттай тэнцэн оржээ.

Эмч нар хүртэл найдваргүй хэмээн бодож байсан хүү, жирийн нэгэн хүний ч хийж чадахааргүй зүйлсийн ард гарсан нь үнэхээр гайхалтай.

Сургуулийнхаа урд ээжийнхээ хамтаар төгсөлтийн хувцастайгаа зогсож буй Дин Диний нүд нь гал цог итгэлээр дүүрэн байгаа бол ээж нь өөрийнхөө хэзээ ч бууж өгөөгүй зүтгэсэн зүтгэлдээ сэтгэл дүүрэн байгааг зураг дээрээс харж болохоор байна.

Хүүхдээ тууштай байлгахыг хүсвэл дотоод хүчийг нь чухалчлах нь зүйтэй

Дин Диний ээж хүүгийнхээ санаачлагатай байдлыг түлхүү хөгжүүлжээ. Асуудал тулгарсан үед хүүдээ шийдлийг нь хэлэх бус өөрөөр нь судлуулж хариултыг нь олуулах, зайлшгүй тусламж хэрэгтэй бол хамгийн сүүлд нь л туслалцаа үзүүлдэг байсан нь хүүг нь биеэ даасан хүн болоход гол хүчин зүйл болсон байна.

Дин Динийг бага ангид байхад ээж нь түүнд толь бичиг өгч мэдэхгүй ханз гарвал өөрөөр нь утгыг нь олуулдаг байжээ. Тэрээр хэзээ ч хүүгийнхээ гэрийн даалгаврыг шалгаж байгаагүй гэнэ. Оронд нь энэ үүргийг хүүдээ даалгадаг байжээ, ингэснээр Динг Динг даалгавраа тайван нухацтай хийнгээ алдаагаа засдаг сайн дадалд суралцсан байна.

Маш олон эцэг эх хүүхдийнхээ хичээл сурлагад оролцдог. Харин Дин Диний ээж түүний биеэ дааж суралцах чадварыг нь хөгжүүлэх тал дээр илүү анхаарчээ. Тиймээс Дин Дин зогсолтгүй өсөн дэвжиж амжилттай суралцсан гол учир нь ээжийнх нь сайн анхаарсных бус түүний өөрийн дотоод чадварт нь байгаа юм.

Хүүгийнхээ баттай ар тал нь байхын тулд хүүтэйгээ хамтдаа дэвших

Хүүгээ хөгжүүлэхийн хажуугаар ээж нь бүхий л талаараа хамтдаа хөгжиж байжээ. Тэрбээр санхүүгийн олон эх үүсвэртэй болохын тулд хэд хэдэн ажил давхар хийдэг байж. Дин Дин дунд сургуульд сурч байхдаа биеийн шалтгааны улмаас биеийн тамирын хичээлдээ оролцдоггүй байжээ. Харин ангийнх нь сурагчид түүнийг яагаад загнахгүй байгааг багшаасаа асуухад багш нь хүүхдүүдэд Дин Дин “тархины саажилттай” гэж хэлэхийг сонсоод  хүү сэтгэлээр унан ээждээ сургуулиасаа гармаар байгаагаа хэлж байжээ. Харин түүний ээж бүтэн шөнө вагон-аар явж сургууль дээр нь очиж ангийнх нь хүүхдүүдтэй ярилцаж ойлгуулсан гэдэг. Түүнээс хойш Дин Динийг хэн ч дээрэлхээгүй бөгөөд үргэлж ангийнхаа тэргүүний сурагчаар тодорч байсан байна.

Дин Дин удаан л болохоос бүгдийг хийж чадна

Энэ хүртэлх замд Диний ээж хүүтэйгээ хамтдаа өсөн дэвжсээр ирсэн. Түүнд шантрах бодол хэзээ ч төрж байгаагүй юм. Харин хүүгээ удаан л болохоос бүгдийг чадна гэдэгт үргэлж итгэлтэй байсаар иржээ. Мөн ээж нь хүүгээ бусад хүмүүсээс ямар ч ялгаагүй гэж хардаг бөгөөд Дин Дин ч өөрийгөө чадварлаг гэдгээ бусдад харуулж чадсан юм.

Энэ олон жилийн турш түүний ард ээжийнх нь хайр болон зөв чиглүүлэгч байжээ. Хүүгээ дан ганц сурлагын тал дээр амжилтад хүргэхээс гадна хүн чанарын хувьд ч дутахааргүй хүн болгож гайхамшгийг бүтээсэн энгийн нэгэн хятад ээж үнэхээр гайхалтай мундаг хүн юм! 

 

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()