Зарим нэг шүтэн бишрэгч нь Сэмийг дандаа царайлаг залуустай болзох юм гэж ч хэлдэг байна.
Шүтэн бишрэгчдийнх нь олж мэдсэнээр Сэмийн шинэхэн хайр нь Франц улсад төрсөн Англи хүн гэнэ. Нэр нь Франсуа Роччи (Francois Rocci) юм байна.
Франсуа Роччи нь дуу хөгжим, олны хүрээллээс хол хүн юм. Тэрбээр интерьер дизайнер бөгөөд одоо томоохон хэмжээний төслийг хариуцан ажиллаж байсан гэнэ. Үүнээс гадна тэр үйлдвэрийн тавилгын загвар гаргадаг ба жижиг дунд бизнес эрхлэгч юм.
Франсуа Роччи нь "Linkedin" дахь хаяг дээрээ 2016 онд Лондонгийн Кингстоны их Сургуулийг “Бүтээгдэхүүн болон тавилгын дизайнер” мэргэжлээр төгссөн хэмээн тэмдэглэснийг бодвол тэр 90-ээд оны залуу бололтой.
Сэмийн шинэхэн хайрт олны нүднээс холуур хүн тул интернет орчинд түүний зураг тун ч бага байдаг ажээ.
Сануулж хэлэхэд Сэм Смитийн өмнөх найз залуу та бидний сайн мэдэх “13 Reasons why” цувралын жүжигчин Брэндон Флинн (Brandon Flynn) байсан бөгөөд Сэм түүнд хаягдаж хосууд 2 тийшээ болсон билээ.
Брэндон Флинн-ээс салсан нь Сэмд нэлээдгүй хүнд туссан бөгөөд тэрбээр эрчимтэй жингээ хасаж байсан Сэм эргээд багагүй жин нэмсэн байна.
Хэцүү салалтаасаа болж Сэм олны нүднээс холуур энгийн нэгэн найз залуутай болохоор шийдэж, түүний авьяас чадварыг үнэлдэг чин сэтгэлтэй хүнтэй энгийн амьдралаар амьдрахыг хүсэх болсон бололтой.
Алдарт дуучны амьдралын талаар дурдая. Сэмийг 18 настай байх үед гэр бүлд нь золгүй явдал тохиолдож ээж нь ажилгүй болж улмаар эцэг эх нь 2 тийшээ болж байсан юм. Харин Сэм Смит ганцаараа Лондонд нүүн ирж бар цэнгээний газар бармен хийж амьжиргаагаа залгуулдаг байжээ.
Харин 2014 онд Сэм Смит BBC-гийн “Sound of 2014” тэмцээнд ялснаас хойш өөрийн карьераа эхлүүлсэн түүхтэй. Түүнээс хойш өөрийн бичсэн гунигт хайрын тухай дуунуудаараа тоолж баршгүй олон шагнал хүртсэн билээ.