1
"Pret-a-porter"
«Pret-a-poыrter» буюу «Ready-to-wear» гэдэг “өмсөхөд бэлэн” хэмээн орчуулагдана. Энэ нь өдөр тутам өмсөхөд зориулагдсан энгийн хувцас юм. “Pret-a-porter”-ын хувьд хувцасны загвар гэхээсээ илүү чанарыг илүүд үздэг байна. Энэ загварын хувцасны гол төлөөлөгч нь Пьер Карден гэхэд болно. Түүнийг энгийн загвартай хувцас их хэмжээгээр зохион бүтээдэг хэмээн Загварын ертөнцийн гишүүнээс хүртэл хасаж байжээ. Харин одоо эдгээр хувцаснууд маш их алдартай болж, загвар зохион бүтээгчдийн орлогын багагүй хэсгийг өгдөг гэнэ шүү.
2
"Haute couture"
Энэ төрлийн хувцаслалт нь үргэлж шинэлэг, загварлаг байдлаараа ялгардаг бөгөөд загвар зохион бүтээгчид өөрийн сэтгэн бодох чадварыг тултал нь ашиглахыг эрмэлздэг. «Haute couture» гэдэг нь “Өндөр загвар” хэмээн орчуулагддаг бөгөөд энэ нэршлийг бүх Загварын байгууллагынхан авах боломжгүй. “Өндөр загварын шоу”-нд шоуны зүгээс тавьж буй бүх шаардлагыг хангасан загвар зохион бүтээгчид л оролцоно. Жишээлбэл: Загварын хувцсыг Парист үйлдвэрлэсэн байх ёстой бөгөөд гар ажиллагаа 70% орж, хамгийн чанартай материалаар хийсэн байх ёстой гэнэ. Ингээд таалагдсан загварыг язгууртнуудад зориулж цор ганц, зөвхөн өөрийнхөн хэмжээгээр оёж өгдөг байна. Нэг хувцсыг хамгийн ихдээ 3 ширхгийг л үйлдвэрлэдэг аж.
3
"Resort"
Энэ бол амралт, зугаалгад зориулсан хувцаслалтын төрөл юм. Ихэнхдээ хавар болон намрын улиралд уг загварын шоуг танилцуулдаг аж. Хамгийн анх энэхүү шоу нь хүйтний улиралд дулаан орныг зорих гэж буй баячуудад зориулагдсан байжээ. Үүнд: нимгэн даашинз, цагаан өмд, оройн цагаар зугаалахад зориулагдсан нэхмэл зузаан цамц гэх мэт багтана. Загвар зохион бүтээгчид энэ төрлийн загварын шоуг ховорхон зохион байгуулдаг. Тэд ихэнхдээ амралт, зугаалгад зориулсан загвараа загварын сэтгүүлээр сурталчилдаг байна.
4
"Pre-fall"
Харин “Pre-fall” загвар нь улирал дундын загварын танилцуулга бөгөөд энэхүү шоуны тусламжтайгаар хэрэглэгчдийн тухайн улиралд сонирхох хувцасны чиг хандлагыг тодорхойлж чадна. Энэ төрлийн хувцсыг оёход чанартай даавуу болон энгийн загварын хэв маягийг ашигладаг учир бүх хүмүүст хүртээлтэй байдаг. Энэ бол хямд үнээр брэндийн хувцас авах гайхалтай боломж юм.
5
"Capsule"
Капсул төрлийн загвар нь 10-13 ширхэг үйлдвэрлэгдэх бөгөөд ихэнхдээ алдартай брэндүүд болон загвар зохион бүтээгчид хамтарч хийдэг байна. Уг загварын гол онцлог нь хувцасны шүүгээн дахь бүх хувцаснуудаа хооронд нь зохицуулж өмсөх боломжтойд оршино. Тиймээс хэрвээ та энэ төрлийн хувцсыг авсан бол цөөн тооны гоёл чимэглэлийг ашиглаж, үргэлж загварлаг харагдах боломжтой.