1
Амжилттай карьерын эхлэл болсон салалт
Вера Жейн Палмер 1933 онд хорвоод мэндэлсэн бөгөөд багаасаа л хүмүүсийн анхаарлыг татдаг нэгэн байжээ. Тэр онц сурахаас гадна олон төрлийн хэл үзэж, гайхалтай сайхан бүжиглэж, хийл болон төгөлдөр хуур тоглодог байсан байна. Том болоод Жейн кино урлагийн од болохын төлөө Остин хотод ирж, тэнд зохиогдсон бүхий л гоо бүсгүйн тэмцээнд ялалт байгуулдаг байсан ажээ.
Жейн 17 настайдаа хүүхдийнх нь эцэг болох Пол Мэнсфилдтай гэрлэжээ. Охиноо төрсний дараагаар хүүхдээ эцэг эхдээ үлдээн хосууд Калифорнид амьдрахаар явсан байна. Тэндээ Жейн өөрийгөө театрын урлагт сорьж удалгүй "Мисс Калифорни"-д оролцон эхний шатанд түрүүлсэн ч нөхөр хүүхэдтэй тул хасагджээ.
Рекламд тоглосон түүний анхны туршлага хэтэрхий тачаангуй гэсэн асуудлаар амжилтгүй болсон юм. Удалгүй Жейн "Female Jungle" кинонд тоглосныхоо дараа нөхрөөсөө салсан бөгөөд үүний учир нь араар тавилт мөн бүсгүйн амьтанд хэт хайртай байдал байв.
Салалт бүсгүйд харин ч сайн сайхан зүйлсийг авчиржээ. Тэрээр кинонд тоглож, Warner Bros-тай гэрээ байгуулж, өөрийгөө амжилттай загвар өмсөгч гэдгээ баталж чадсан юм.. Түүний "Playboy" сэтгүүлд зориулан авахуулсан зургууд нь бүсгүйг ихээхэн алдар нэрд хүргэж байжээ.
2
Гэрлэлт болон нэр холбогдож байсан хүмүүс
Жейны хоёр дахь нөхөр нь "Universe Championships" -ийн ялагч Мики Харгитей байв. Хосууд хоёул амбицтай, хувиа хичээсэн, гялалзсан карьер мөрөөддөг гэдгээрээ адилхан байлаа.
Тэр хоёр сүмд гэрлэсэн бөгөөд тухайн газар бүрэн шилэн байсан тул сэтгүүлчид, гэрэл зурагчид ёслолыг бүх нарийн ширийн зүйлийг дүрсэнд буулгах боломжтой байв.
Микки Харгитей, Жейн Мэнсфил нар төгс гэр бүл мэт бүхий л зүйлийг хамтдаа хийн, хэд хэдэн компанийг бие болгож өөрсдийн намтар бүхий номыг гаргаж 3 хүүхэдтэй болсон хэдий ч бүсгүй гэр бүлээс гадуурх харилцаатай байдаг байжээ. Ийм ч учраас шаргал үст үзэсгэлэнт бүсгүйн нэр хүнд тийм ч төгс байгаагүй юм.
1960 онд Жейн хамгийн олон зураг авалтад оролцсон алдартнуудын нэг болсон бөгөөд түүний нэрийг хэвлэл мэдээлэлд ихээхэн ашигладаг байжээ. Үүний зэрэгцээ жүжигчин эмэгтэй ярилцлага, сурталчилгааны зураг авалт, гэрэл зураг авалтуудаас хэзээ ч татгалзаж байгаагүй юм. Мэнсфилд "хувцсаа зөв цагтаа тайлж" олны анхаарлыг үүгээрээ ихээхэн татдаг байжээ.
Эцэст нь Микки Харгитей түүнийг орхисон бөгөөд бүсгүй удалгүй найруулагч, продюсер Мэтт Симбертэй гэрлэжээ. Гэхдээ жүжигчин бүсгүй өөр эрээс жирэмсэлсний улмаас 12 сарын дараа хосууд салахаар албан ёсоор өргөдөл гаргасан байна. Жүжигчин бүсгүй үнэнч эхнэр болж чадаагүй бөгөөд тийм болохыг ч хичээдэггүй байсан юм.
Жейн Мэнсфилд олон тооны эрчүүдтэй нэр холбогдож байсан. Тэрээр Мэрилин Монрогоос өмнө Жон Ф. Кеннедитэй ч хайр сэтгэлийн харилцаатай байсан. Түүний нэр холбогдож байсан эрчүүдийн дунд Италийн алдарт продюсер Энрико Бомба, Бразилын дуучин Нельсон Сарделли, Роберт Кеннеди, Бразилын тэрбумтан Хорхе Гуинл, Клод Террел болон бусад маш алдартай, баян эрчүүд байв. Жагсаалтын сүүлд жүжигчин бүсгүйн эмгэнэлт үхлээс ердөө жилийн өмнө харилцаж байсан хуульч Сэм Броди дуусгасан байна.
3
Карьерын төгсгөл болон эмгэнэлт үхэл
Түүний дэргэдэх эрчүүд өөрчлөгдөх тусам Жейн кинонд тоглох нь багасаж байв. "20-р зуун Фокс" компани Жейн Мэнсфилдтэй гэрээ байгуулан 1962 онд нас барсан Мэрилин Монрогийн орыг эзлэх шаргал үст болно гэж найдаж байсан ч тэдний итгэл найдвар нь биелээгүй юм. Компанийн удирдлага жүжигчин бүсгүйг Европын студиудын кинонд тоглуулж эхэлсэн боловч Жейнд эдгээр кино нь алдар нэр, мөнгө юу ч авчраагүй юм.
Хожим “Promises! Promises!” кино Жэйн Мэнсфилдэд багагүй нэр алдар авчирсан ч үүний дараа жүжигчин бүсгүй кинонд тоглохоо больжээ. Үүнд нөлөөлсөн бас нэг зүйл нь тухайн үед шаргал үст үзэсгэлэн гоо бүсгүй гэхээс илүү Одри Хепберн шиг туранхай, өсвөр насны хүүхэд мэт бүсгүйчүүдэд хүмүүс илүү дуртай болж байсан юм.
Махлаг биетэй, төгс уруултай шаргал үст бүсгүйн төрхөө Жейн алдалгүй ягаан өнгийн хувцас өмсөж ягаан байшинд амьдран Кадиллак машин унан амьдарч байсан юм.
Харин эмгэнэлтэйгээр нас барахаасаа нэг жилийн өмнө Жейн Мэнсфилд гэнэт "Сан Франциско дахь Сатаны сүмийн дээд санваартан" болж хүн бүрийг цочирдуулсан юм. Энэхүү цолыг сүмийн үүсгэн байгуулагч болох Антон ЛаВей олгосон бөгөөд тэрээр мөн шаргал үстэй дур булаам бүсгүйг эсэргүүцэж чадалгүй түүнтэй дотно харилцаанд оржээ.
1967 оны 6-р сарын 29-нд тэрээр сүүлийн амраг болох Сэм Броди болон гурван хүүхдийн хамтаар автомашины осолд оржээ. Жолоо барьж явсан Сэм Броди, Жейн Мэнсфилд нар шууд л амиа алдсан бол азаар хүүхдүүд бага зэргийн гэмтэл авч амьд үлдсэн байна. Жүжигчин нас барахдаа дөнгөж 34 настай байжээ.
Мэрилин Монрогийн өрсөлдөгч Жейн Мэнсфилдийг хүмүүс хайрлаж, дургүйцэж, атаархаж, муулж, биширч, дуурайдаг байсан бол бүсгүй эдгээрийг үл тоон дэлгэцийн бүтээлүүд дээрээ улам бүр гэрэлтэн дэлхийг инээмсэглэлээрээ байлдан байлдан дагуулж байсан юм.