Гэхдээ л гярхай хүмүүс түүний төгс дүр төрхөөс насыг нь илтгэх зүйлийг олж харжээ.
Үнэндээ Мадонна өмнө нь гарын арьсыг гоо сайхны мэс заслаар шийдэж болохгүй учир өөрийнх нь насыг илтгэх ганц зүйл нь болон үлдэж байна хэмээн хэлж байсан удаатай.
Тийм ч учраас ойрын жилүүдэд хйисэн үзүүлбэр тоглолт болгон дээрээ бээлий өмссөөр ирсэн билээ.
Харин Мадонна өөрийн нүүрний арьсандаа хамгийн үнэтэй гоо сайхны эмчилгээ_ бүтээгдэхүүнүүд хэрэглэсэн гэдгээ нуулгүй хэлдэг нэгэн.
Одоо цагт гоо сайхны мэс засалд орохгүй од гэж ховор болсон. Харин ч энэ насан дээрээ өөрийгөө дайчилж биеэ өдий зэрэгт авч яваа нь магтууштай. Тэрээр өмнө нь архи, тамхи хэрэглэж байгаагүйн зэрэгцээ өглөө болгон гүйж, бүжиглэж, эрт унтаж эрт сэрдэг эрүүл амьдралын хэв маягтай гэдгээ хэлж байсан.
Гэсэн ч түүний Инстаграм хуудаснаас градус багатай "Blue Hawaii" барьсан байгааг харж болноо.
Хүн бүхэн л эрт орой хөгширдөг, харин Мадонна насандаа даруулахыг огтоос хүсдэггүй нэгэн. Харин ч охид эмэгтэйчүүдийг өөртэй нь адил хөгшрөхийн эсрэг байхыг уриалдаг.