Капитрон банк гадаадад хийгдэж буй ОУ-ын картын гүйлгээний шимтгэлээ чөлөөллөө

Капитрон банк Гадаад улс оронд байгаа харилцагчид, карт эзэмшигчидээ санхүүгийн бэрхшээлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 2020.08.04 - 2020.10.31-ний өдрийг дуустал хугацаанд Гадаадад хийгдэж буй ОУ-ын картын бүх төрлийн гүйлгээний шимтгэлийг чөлөөллөө.

Капитрон банк гадаадад хийгдэж буй  ОУ-ын картын гүйлгээний шимтгэлээ чөлөөллөө

Түүнчлэн Капитрон банк нь Covid-19 цар тахлын дэгдэлт, хорио цээрийн үед харилцагчдаа санхүүгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахад нь дэмжлэг үзүүлж, харилцагчдын хүсэлтээр зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулах, зээлийн үндсэн төлбөрийг 6 сар хүртэлх хугацаагаар хойшлуулах, банкнаас олгогдсон жижиг, дунд бизнесийн зээл болон цалингийн зээлтэй иргэдийн 3 сарын хүүгийн төлөлтийг 10%-25% чөлөөлөх, онлайн гүйлгээний шимтгэлийг 0 төгрөг болгох зэргээр харилцагчдаа халамжилсан олон ажлуудыг шат дараалан хэрэгжүүлээд байна.

Капитрон банкны хувьд 2013 онд Олон улсын Виза картын гишүүнээр элссэн бол 2017 онд Олон улсын ЮнионПэй картыг зах зээлд нэвтрүүлж, харилцагчиддаа олон улсын картын үйлчилгээг үзүүлж эхэлсэн байдаг. Эдгээр картуудын хувьд өндөр хамгаалалтын технологи бүхий EMV чиптэй, дэлхийн 210 гаруй улс орнуудад бүрэн ашиглах, банк болон түүний салбар тооцооны төвүүд, АТМ болон худалдаа үйлчилгээний байгууллагуудаар 24 цагийн турш үйлчлүүлэх, хөнгөлөлт урамшуулал эдлэх боломжтой юм.

Эрхэм харилцагч та Капитрон банкны олон улсын карттай бол та цаг хугацаа, мөнгө санхүүгээ хэмнэн, ямарч “шимтгэлгүй” гүйлгээгээ хийгээрэй.

Гадаадад улс оронд байгаа элэг нэгт Монголчууддаа эрүүл энхийг хүсье!

 

“COVID-19” Хамтдаа даван туулъя – Капитрон банк

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.