1
Хулуу
Яагаад сайн гэж?: Хулуу нь ниацин, фолат, А болон В витамин түүнчлэн цайрыг ихээр агуулдаг ногоо юм.
Хэрхэн үйлчилдэг вэ?: Ниацин ба фолат нь цусны эргэлтийг нэмэгдүүлж, эсийн шинэчлэлтийг сайжруулж, батга эмчлэхэд тустай. Хулууны үр нь цайр агуулдаг бөгөөд энэ нь гормоны хэмжээ тосны үйлдвэрлэлийг хянах болон арьсыг эдгээхэд тусалдаг. Харин А,В аминдэм нь батганы сорвийг бүдэгрүүлэхэд тусалдаг.
2
Навчин байцаа
Яагаад сайн гэж?: Навчин байцаа нь C, K витаминаар баялаг бөгөөд зэс болон төмрийг агуулдаг.
Хэрхэн үйлчилдэг вэ?: Навчин байцааны витамин, эрдэс бодис, антиоксидантууд нь гиперпигментацийг бууруулж, арьсны өнгийг тэнцвэржүүлж өгдөг. Витамин К нь арьсан дээрх хар толбыг багасгах үйлчилгээтэй. Төмөр нь шарх сорви эдгэрэхэд сайн учир таны батганы сорвийн эдгээх явцыг хурдасгахад тусална.
3
Нимбэг
Яагаад сайн гэж?: Нимбэгний шүүс нь арьсыг анагаагч учраас унжсан арьсанд сайн нөлөө үзүүлэхээс гадна арьсан дээр үлдсэн батганы толбыг багасгана.
Хэрхэн үйлчилдэг вэ?: Нимбэгний хальс нь флавоноид агуулдаг бөгөөд антикарцин үүсгэж арьсыг тань хамгаална. Та өглөөгөө нимбэгний шүүстэй нэг аяга бүлээн ус ууж эхлүүлэх эсвэл эсвэл салатны оронд хэрэглэх нь толигор сайхан арьстай болоход тань тусална.
4
Чихэрлэг төмс
Яагаад сайн гэж?: Чихэрлэг төмс нь ретинол ба бета-каротин агуулдаг.
Хэрхэн үйлчилдэг вэ?: Бидний бие бета-каротиныг А аминдэм болгон хувиргадаг байна. Арьсны өнгө өөрчлөгдөх, үрэвсэл үүсэх, арьсны нүхжилт ихсэх зэрэг нь радикалуудаас болдог бол энэхүү витамин нь таныг дээрх асуудлуудаас сэргийлнэ. Ретинол нь гоо сайхны бүтээгдэхүүний маш чухал хэсэг бөгөөд гиперпигментаци, батга, нарийн үрчлээ, сорвижилтын эсрэг маш сайн үр дүн үзүүлдэг. Үнэтэй тос худалдаж авахын оронд хоолондоо чихэрлэг төмс нэмж хийснээр ретинолийн анхны хэлбэрийг өөртөө шууд шингээх боломжтой.
5
Папая гуа
Яагаад сайн гэж?: Папая нь папайн хэмээх хоол боловсруулах ферментээр баялаг юм.
Хэрхэн үйлчилдэг вэ?: Папая нь үхжсэн арьсны эсийг гадагшлуулах, нүхжилтийг арилгах, батга бүдэгрүүлэх үйлчилгээтэй. Мөн таны арьсыг чийгшүүлж, цаашдын арьсны эмзэгшилтээс урьдчилан сэргийлнэ.
6
Цэцэгт байцаа
Яагаад сайн гэж?: Цэцэгт байцаа нь С аминдэм, гистидин хэмээх амин хүчлийг ихээр агуулдаг.
Хэрхэн үйлчилдэг вэ?: Гистидин нь таны арьсыг нөсөө толбо үүсгэх хэт ягаан туяанаас хамгаалдаг. Харин витамин С нь чөлөөт радикалуудаас үүсэх аливаа гэмтэлтэй тэмцэж таны биед төмрийг шингээж шарх, сорвийг бүдгэрүүлнэ.
7
Квиноа
Яагаад сайн гэж?: Квиноа нь өөртөө витамин В3 агуулдаг.
Хэрхэн үйлчилдэг вэ?: Витамин В3 нь батга, хацрын улайлт, тэр ч байтугай биений арьсан дээрх гарсан элдэв тууралтын улмаас цочирсон арьсыг тайвшруулахад тусалдаг. Квиноад агуулагддаг нэгэн элемент болох экдистероид нь батганы улмаас үүссэн сорви арилгахад тустай ажээ. Энэ нь арьсыг нөхөн сэргээж цочролыг багасгадаг.