Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй номын сан

Хятадын Бин Хай номын сан нь нийтдээ 33,700 хавтгай дөрвөлжин метр кавдарат талбаатай ба нээгдсэн цагаасаа хойш дотоод гадаадын жуулчидын зорьж ирдэг газруудын нэг болжээ. Ингэснээр тус номын сан нэг талаасаа томоохон соёлын өв болсон гэж хэлж болох юм.

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй номын сан

Нидерландын "MVRDV" барилгын архтектурын компани болон Тяньжин хотын төлөвлөлт дизайн хүрээлэн хамтран тус номын сангийн загварыг гаргасан аж. Бин Хай номын сан нь 1.2 сая боть ном агуулах шийдэлтэй, 1200 уншигчдад зориулсан суудалтай гэнэ.

Барилгын хувьд 6 давхар, үндсэн барилгын өндөр нь 29.6 метр юм. Төв заал нь 21 метрийн диаметр бүхий тойрог хэлбэртэй бөгөөд энд ном унших үед хүн төвлөрч чадах гэнэ. Мөн номын тавиурыг номон уул мэт харагдуулахыг зорьж бүтээжээ.

440 мянган LED гэрэл номын санг гэрэлтүүлэх бөгөөд зарим газраа төрөл бүрийн хэлбэрт болоод ханзны хэлбэртэйгээр суулгагджээ. Түүнчлэн тус номын санд насанд хүрэгчдэд зориулсан ном сэтгүүлийн хэсэгч байдаг гэнэ. Мөн 1 давхартаа онцлон хөгшчүүдэд зориулсан булан нээсэн нь олны сэтгэлд ихэд нийцжээ.

Тус номын сангын давуу тал нь ухаалаг гар утасаа ашиглан бүхий л үйлчилгээг авч болдог байна. Гишүүн болсноор нэг удаадаа дээд тал нь 8 ном авч болдог бол 30 хоног хүртэлх хугацаанд хэрэглээд буцаан өгдөг байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()