Хамгийн ухаалаг 10 нохойны үүлдэр

Бритиш Колумбийн Их Сургуулийн сэтгэл судлалын профессор Стэнли Корен-ий судалгааны дүнгээр бий болсон нохойны хамгийн ухаалаг 10 үүлдрийг та бүхэнд хүргэж байна. 

Хамгийн ухаалаг 10 нохойны үүлдэр
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1-ээс 10-р байрыг дуулгавартай байдал, ажлын чанараараа хамгийн ухаалаг үүлдрийн ноход эзэлсэн байна. Ихэнх нь 5 ба түүнээс бага давталт дээр командыг эзэмшдэг, сургагч багшийн тушаалыг дунджаар 95% -д дагаж мөрддөг. Түүнээс гадна тэд тушаал аваад бараг л шууд хариу үйлдэл үзүүлдэг гэнэ шүү! Эдгээр үүлдрийн нохойг сургахад хялбар бөгөөд тааламжтай байдаг ажээ.

 

10 Австралийн хоньч нохой

Энэхүү үүлдрийг Австраличууд ердөө л хонио хариулуулахаар бүтээсэн гэж хэлж болох юм. Австрали хоньч ноход өөрсдийн ухаан, эзнээ маш хурдтай ойлгох чадвараараа ихээхэн алдартай байдаг байна. 

Австралийн хоньч нохой

9 Ротвейлер (Rottweiler)

Эрт үед бухыг ч дийлж чаддаг хүчирхэг нохой байсаэ гэлцдэг. Өнөө үеийн роттвейлерүүд биеэр жижгэрсэн ч бусад үүлдрээс илүү хүчтэй эрүү, том араг ястай. Хэрэв танд хамгаалагч хэрэгтэй бол энэхүү үүлдрийн нохдыг сонгоорой! 

Ротвейлер (Rottweiler)

8 Папильон (Papillon)

Энэхүү үүлдрийн ноход маш царайлаг бөгөөд ухаантай байдаг. Эртнээс хойш тэд чинээлэг байдлын илрэл болсоор ирсэн. 

Папильон (Papillon)

7 Лабрадор (Labrador)

Уг үүлдрийн ноход дэлхий даяар маш эрэлттэй байдаг. Тэд ротвеллерүүдийн адилаар цагдаагийн газар ажиллах чадвартай бөгөөд маш бага хэмжээний хар тамхийг ч олдог байна. Тэднийг мөн хараагүй хүмүүст зам заагч болгон тэжээлгэх нь элбэг. Лабрадорууд мөн аврагчаар ажилладаг байна.

Лабрадор (Labrador)

6 Шелти (Sheltie)

Эдгээр ноход нь Колли үүлдрийн ноходтой төстэй хэдий ч тэднээс тэс өөр аж. Шелти нар маш сайн сонсгол болон үнэрлэх чадвартай бөгөөд эзнийгээ хамгаалах чадвартай юм. 

Шелти (Sheltie)

5 Доберман (Dobermann)

Ихэнх хүмүүс уг үүлдрийн нохдыг "тэнэг" гэлцдэг. Гэвч тэднийг маш сайтар сургах хэрэгтэй, эс бөгөөд таны нохой юу хүссэнээ хийдэг дураараа болох юм. Энэхүү үүлдэр нь 1800-гаад онд хамгаалагч ноход хэрэгтэй болох үед үүссэн байна. 

Доберман (Dobermann)

4 Голден ретривер (Golden Retriever)

Ретривер нь лабрадортой ихээхэн төстэй ч илүү ухаалаг. Ретриверүүд маш найзархаг, хүлээцтэй, хүүхдэд сайн ханддаг бөгөөд маш дуулгавартай. Үүнээс гадна энэхүү үүлдрийн ноход аврагч, хар тамхи хайгчид болж чадна. 

Голден ретривер (Golden Retriever)

3 Немц овчарк (German Shepherd)

Эдгээр ноход нь маш чадварлаг тул тэднийг харуул, гэрийн тэжээвэр нохой, цагдаагийн туслах гээд юунд ч ашиглаж болно. 

Немц овчарк (German Shepherd)

2 Пудель (Poodle)

Пудель бол зөвхөн циркт үзүүлбэр үзүүлэх бус өөр олон чадвартай ноход юм. Анх энэхүү үүлдрийн ноход аврагч хийдэг байжээ. Том жижгээсээ хамаараад янз бүрийн чадварыг эзэмшсэн байдаг энэхүү нохой нь таны хамгаалагч ч болж чадна. 

Пудель (Poodle)

1 Бордер колли (Border Collie)

Кино урлагийнхан уг үүлдэрийн нохдыг хамгийн ухаантай гэлцдэг. Колли ноход ажиллах үнэхээр дуртай тул тэднийг ажиллахын тулд төрсөн гэх нь ч бий. Юм сурахдаа маш хурдан бөгөөд хүүхдэд сайн ханддаг. Ерөнхийдөө энэхүү үүлдрийн нохдыг гэртээ тэжээсэн ч, анд авч явсан ч болохоор юм. 

Бордер колли (Border Collie)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()