Өнгөрсөн зуунд дайн, өлсгөлөнд нэрвэгдсэн үедээ хятадууд дундаас амьдралын боломжтой хүмүүс л халуун ус уудаг байжээ. Тэгвэл одоо хамтдаа дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцъя.
Нэгдүгээрт, Хятад улсын гол онцлогуудын нэг нь “Цайны соёл” юм. Энэ соёл нь яалт ч үгүй хятад хүмүүсийг халуун ус тогтмол уух шалтгааны нэг болжээ.
Хоёрт хятадын уламжлалт анагаах ухаан. Эрт үеэс л хятадын уламжлалт анагаах ухаанд буцалсан халуун ус уух нь хүний биед сайнаар нөлөөлөхөөс гадна бактери устгадаг болохыг анзаарчээ. Тиймээс л уламжлалт анагаах ухааны эмчилгээнд голдуу тан хэрэглэдэг байна.
Гуравт хоол хүнсний хэрэглээний ялгаа. Хятад хүмүүсийн буцалсан халуун ус уудаг нь тэдний хэрэглэдэг хоол хүнстэй мөн л хамааралтай гэнэ шүү. Тэр дундаа хятад үндэсний хоол нь амтлагч тос зэрэг их хэмжээгээр ордог тул ходоодны эрүүл мэндээ хамгаалах зорилгоор мөн л халуун усыг тогтмол уудаг байна.