1
Нэр хүндийн баталгаа
Дараа төлбөрт дугаар, кредит карт зэрэг нь дэлхийн аль ч оронд нэр төр, тогтвортой амьдрал, эрхэмсэг хэрэглээний баталгаа болдог. Техник технологи хөгжиж, нийгмийн харилцаанд шинэ стандартууд бий болж буй өнөө үед хүмүүс хэрэглээгээ чанартай, бусдаас хоцрохооргүй болгохыг эрмэлзэх нь мэдээжийн асуудал шүү дээ. Гэхдээ энэ нь тансаг хэрэглээ гэсэн үг биш, ердөө л орчин үеийн шалгууртай хөл нийлүүлэн алхаж байгаа хэрэг юм.
2
Нэгжгүй гэж сандрахаа болино
Яаралтай үед дуудлага хийх, мессеж бичих боломжгүй байхын зовлонг хүн бүр мэднэ. Тэгвэл дараа төлбөрт дугаартай байснаар бүх сүлжээнд санаа амар ярьж, хязгааргүй мессеж бичиж, интернетээс хэрэгтэй зүйлээ харж чаддаг болсноор таньд учрах төвөг чирэгдэл багасах юм.
Гэнэтийн эрсдэл учрах, хойшлуулж болохгүй асуудал гарч ирэх гэх мэт хэрэгцээ үүсэхэд та хэн нэгнээс гуйх шаардлагагүйгээр асуудлаа өөрөө шийдвэрлэх бардам, бие даасан мэдрэмжийг танд төрүүлнэ.
3
Хэрэглээгээ хянаж, илүү хэмнэлт хийнэ
Дараа төлбөрт үйлчилгээ нь хүмүүст хэрэгцээндээ нийцүүлэн сонгох боломжтой, нэмэлт урамшуулалтай, төлбөрийн уян хатан нөхцөл бүхий сонголтуудыг санал болгодог.
Ингэснээр та хэрэглээгээ илүү алсын хараатайгаар хянаж, ашиггүй гэнэтийн зардал гаргахаа багасгаж, утсанд зарцуулах мөнгөнд санаа зоволгүйгээр бусад хэрэгцээндээ анхаарал хандуулах боломжтой юм.
4
Орчин үеийн шаардлагад нийцсэн хөнгөлөлт, урамшуулал
Дэлхий даяараа дараа төлбөрт үйлчилгээ улам бүр хөгжиж, энтертайнмент үйлчилгээг багцууддаа дагалдуулдаг болсон.
Хэрэглэгчид гар утсаараа их ярьдаг бол яриа ихтэй багцаас сонгож, харин цахим орчинд их хугацаа зарцуулдаг бол дата ихтэй багцуудаас сонгох боломжтой болсон. Нэмээд, дараа төлбөрт үйлчилгээнд кино үзэх, телевийн сувгууд үзэх эрхүүд дагалддаг болсон нь орчин үеийн технологийн эринд төгс нийцэх үйлчилгээ болоод байна. Монголд дараа төлбөрт энтертайнмент үйлчилгээг нэвтрүүлсэн нь одоогийн байдлаар ганц Юнител байгаа юм.
5
LookTV үнэгүй үзнэ
Өнөө үед ухаалаг утасны хэрэглээ "хөндлөн" хэлбэрт шилжсэн буюу видео үзэх, хөгжим сонсох, тоглоом тоглоход түлхүү ашиглагддаг болоод байна.
Тэгвэл Юнителийн дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид LookTV-гүнэгүй үзэх боломжтой болжээ. Хамгийн их үзэгчтэй телевизийн сувгуудыг гар утсаараа үнэгүй үзнэ гээд боддоо! Энэ нь Монголдоо стриминг үйлчилгээг мобайл дугаартай хослуулсан анхны бөгөөд цорын ганц үйлчилгээ гэдгийг хэлэх хэрэгтэй.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.