Дэлхийн хамгийн баян эрхмүүд анх хэдэн насандаа тэрбумтан болсон бэ?

Дэлхийн тэргүүн баячууд өөрсдийн сонирхол, хүслээ дагаж, хэцүү бэрхэд бууж өгөлгүй явсаар өдгөө дэлхийд нэрээ гаргасан алдартнууд болжээ. Хүн хичээж, хөдөлмөрлөж байж сая нэг амжилт олдог гэдгийн томоохон жишээ болсон эрхмүүд харин яг хэдэн насандаа тэрбумтан болсон юм бол?

Дэлхийн хамгийн баян эрхмүүд анх хэдэн насандаа тэрбумтан болсон бэ?

14 Уоррен Баффет (Warren Buffett) - 56 нас

Одоогийн хөрөнгө - 79.7 тэрбум ам.доллар

"Berkshire Hathaway" компанийн гүйцэтгэх захирал Уоррен Баффет 1986 онд тэрбумтан болж байжээ. Тэрбээр "Berkshire Hathaway" компанийн А зэрэглэлийн хувьцааг зарсныхаа дараа анхныхаа тэрбумыг олсон аж. 

Уоррен Баффет (Warren Buffett) - 56 нас

13 Жорж Лукас (George Lucas) - 52 нас

Одоогийн хөрөнгө - 5.7 тэрбум ам.доллар

Жорж Лукас "Оддын дайн" цувралыг эхлүүлэн нэрд гарсан бөгөөд "Lucasfilm" студийнхээ ачаар 1996 онд тэрбумтан болсон байна. Тэрбээр мөн 2012 онд "Lucasfilm" студээ "Walt Disney" компанид 4.05 тэрбум ам.доллараар зарсан юм. 

Жорж Лукас (George Lucas) - 52 нас

12 Карлос Слим (Carlos Slim) - 51 нас

Нийт хөрөнгө - 51.2 тэрбум ам.доллар

Мексикийн харилцаа холбооны магнат Карлос Слим 51 насандаа тэрбумтан болсон байна. 2015 онд тэрбээр дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 2-т бичигдсэн юм. 

Карлос Слим (Carlos Slim) - 51 нас

11 Лари Эллисон - (Larry Ellison) - 49 нас

Нийт хөрөнгө - 71.4 тэрбум ам.доллар

"Oracle" компанийн үүсгэн байгуулагч Лари Эллисон 1993 онд 49 насандаа тэрбумтан болсон юм. Тэрбээр 2014 онд гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа буусны дараа дарвуулт завины спорт сонирхох болжээ. 

Лари Эллисон - (Larry Ellison) - 49 нас

10 Опра Уинфри (Oprah Winfrey) - 49 нас

Нийт хөрөнгө - 2.5 тэрбум ам.доллар

Ток шоуны хөтлөгч Опра Уинфри 2003 онд 49 насандаа тэрбум ам.долларын хөрөнгөтэй болжээ. Тэрбээр түүхэн дэх анхны хар арьст эмэгтэй тэрбумтан аж. 

Опра Уинфри (Oprah Winfrey) - 49 нас

9 Мег Уитман (Meg Whitman) - 42 нас

Нийт хөрөнгө - 5.1 тэрбум ам.доллар

"eBay" болон "Hewlett-Packard" компанийн гүйцэтгэх захирал асан Мег Уитман 1998 онд 42 насандаа тэрбумтан болжээ. Тэрбээр "eBay" компанийн хувьцааг гаргахдаа анхныхаа тэрбумыг олсон байна. 

Мег Уитман (Meg Whitman) - 42 нас

8 Ричард Брансон (Sir Richard Branson) - 41 нас

Нийт хөрөнгө - 4.6 тэрбум ам.доллар

"Virgin Group"-ийн үүсгэн байгуулагч Ричард Брансон нийт 500 гаруй компани эзэмшдэ бөгөөд үүнийхээ ачаар 1991 онд тэрбумтан болсон гэнэ. 

Ричард Брансон (Sir Richard Branson) - 41 нас

7 Элон Маск (Elon Musk) - 41 нас

Нийт хөрөнгө - 68 тэрбум ам.доллар

"PayPal"-ийн үүсгэн байгуулагч, "Tesla Motors" болон "SpaceX"-ийн гүйцэтгэх захирал Элон Маск 41 насандаа "Tesla"-ийн хувьцааны ханш огцом өсөх үед тэрбумтан болсон аж. 

Элон Маск (Elon Musk) - 41 нас

6 Марк Кубан (Mark Cuban) - 40 нас

Нийт хөрөнгө - 4.2 тэрбум ам.доллар

"Shark Tank" нэвтрүүлгийн шүүгч нарын нэг Марк Кубан 1998 онд 40 насандаа тэрбумтан болсон байна. Тэрбээр анхны компани "Micro Solutions"-ийг худалдаад саятан болсон бол 2 дахь компани "Broadcast.com"-ийг худалдаад тэрбумтан болжээ. 

Марк Кубан (Mark Cuban) - 40 нас

5 Жефф Безос (Jeff Bezos) - 35 нас

Нийт хөрөнгө - 188.1 тэрбум ам.доллар

Цахим худалдааны "Amazon" компанийн хувьцааны ханш 1999 онд өсөх үед тэрбээр тэрбумтан болсон аж. Өдгөө 56 настай Жефф дэлхийн хамгийн баян хүнд тооцогдож байна. 

Жефф Безос (Jeff Bezos) - 35 нас

4 Билл Гэйтс (Bill Gates) - 31 нас

Нийт хөрөнгө - 113.5 тэрбум ам.доллар

"Microsoft" компанийн үүсгэн байгуулагч Билл Гэйтс 1984 онд тэрбумтан болсон. Тухайн үед тэрбээр дэлхийн хамгийн залуу тэрбумтанд тооцогдож байв. 

Билл Гэйтс (Bill Gates) - 31 нас

3 Лэрри Пэйж (Larry Page) - 30 нас

Нийт хөрөнгө - 66.8 тэрбум ам.доллар

"Google" компанийн үүсгэн байгуулагч Лэрри Пэйж 2004 онд 30 насандаа тэрбумтан болсон юм. 

Лэрри Пэйж (Larry Page) - 30 нас

2 Эван Спигэл (Evan Spiegel) - 25 нас

Нийт хөрөнгө - 4.5 тэрбум ам.доллар

"Snapchat"-ийн үүсгэн байгуулагч Эван Спигэл 2015 онд компанийн хувьцааг анх арилжаад тэрбумтан болсон байна. 

Эван Спигэл (Evan Spiegel) - 25 нас

1 Марк Зукерберг (Mark Zuckerberg) - 23 нас

Нийт хөрөнгө - 99.6 тэрбум ам.доллар

2008 онд 23 настайдаа тэрбумтан болсон Марк Зукерберг нэгэн үе дэлхийн хамгийн залуу тэрбумтанд тооцогдож байсан юм. 

Марк Зукерберг (Mark Zuckerberg) - 23 нас

Эх сурвалж: Business Insider

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()