4-р сарын 29-ний орой Антарктидын экспедийн бүрэлдэхүүнд байсан мэс засалч Леонид Иванович Рогозов мухар олгойн бүх шинж тэмдгийг өөрөөсөө олж мэдэрчээ.
Тэрбээр амрах, антибиотик эмчилгээ хийх, хүйтэн жин тавих аргаар өвдөлтийг намдаахыг оролдсон боловч юу ч нэмэр болоогүй байна. Цаг агаарын тааламжгүй нөхцөл байдал нь түүнийг ойролцоох эмнэлэг орших "Новолазаревская" бааз руу хүргэх боломжгүй болгосон ажээ. Ингээд тэрээр эргэлзэлгүйгээр өөрөө өөртөө мэс засал хийх хатуу шийдвэрийг гаргасан юм.
Түүний туслахуудаар цаг уурын эмч, механикч, станцын мастер ажилласан бөгөөд тэд мэс заслын талаар огт ойлголтгүй байв. Леонид Рогозов тус бүрд нь хурдан зааварчилгаа өгч, шоконд орсон нөхдөө сэргээхийн тулд өөрөө наргиан хийж байжээ.
Тэрээр мэс ажилбарыг бээлийгүйгээр хийжээ. Механикийн барьж байсан толинд бүх зүйл урвуу харагдаж байсан тул хурууныхаа мэдрэмжид тулгуурлах шаардлага гарсан байна.
Энэ ажиллагаа 1 цаг 45 минут үргэлжилсэн аж. Мэс засал эхэлснээс хойш хагас цагийн дараа эмч 4-5 минут тутамд амарч эхэлсэн байна. Леонид өөрийгөө хийж чадахгүй бол яах вэ гэсэн бодлоор айлгахыг хүсээгүй тул бүх чадлаараа хичээж ажиллажээ.
Экспедицээс буцаж ирсний дараах Леонид Рогозовын гэрэл зураг
Мухар олгойгоо хайчилж, антибиотик тарьж, зүслэгийг оёх гээд бүх зүйлийг зөв хийжээ. Хэдэн өдрийн дараа температур буурч, залуу эмчийн бие сайжрахад оёдлоо мөн өөрөө авчээ. Хүн өөрөө өөрийнхөө мухар олгойг авсан энэ хэрэг анагаах ухааны практикт цорын ганц болсон юм.
Рогозовын эр зоригийн талаарх сонинд нийтлэгдсэн мэдээ