Кэтрин охинтой болсон тухай мэдээг түүний бага дүү Патрик ням гарагт Арнольдод хэлсэн байна.
Лос-Анжелест мөн Арнольдын хуучин эхнэр, Кэтрины ээж Мария Шрайвер ирсэн байжээ. Шинэхэн аав ээжид мэнд хүргэхээр гэр бүлийн гишүүд бүгд цугласан бололтой.
Сэтгүүлчид шинэ төрсөн хүүхдийг тэврэн зогсож буй Патрикийг хараад өлгийнийх нь өнгөөр охин болохыг нь мэдэж авчээ.
64 настай Мария Шривер баасан гарагт Катерины гэрт ирэн охиноо төрөхөөс өмнө хамт байсан бололтой.
Дашрамд дурдахад, энэ өдөр Катерины нөхөр 41 настай жүжигчин Крис Пратт Санта Моникагийн эмнэлгийн орчимд үзэгдсэн ажээ.
30 настай Кэтрин Шварценеггер болон түүний нөхөр болох Крис Пратт нар удахгүй хүүхэдтэй болох талаараа 5 сард мэдэгдсэн байна. Яг үнэндээ тэд өөрсдөө эхэлж мэдэгдээгүй бөгөөд Кэтринийг жирэмсэн болсон тухай хүмүүс гэр бүлийнхнийх нь хийсэн бичлэгээс л олж мэджээ.
2019 оны 1-р сарын 9-нд Крис Кэтринд гэрлэх санал тавьж байсан юм. Хосууд 2018 оноос хойш буюу хагас жил үерхсэн аж. "Хайрт Кэтрин, чи надтай гэрлэхийг зөвшөөрсөнд би маш их баяртай байна! Энэ гайхалтай үйл явдлыг хүлээж тэсэхгүй нь. Би чиний дэргэд үргэлж аз жаргалтай байх болно"-гэж Пратт цахим сүлжээнд бичиж байсан юм.
Шинэхэн төрсөн охиноосоо гадна Пратт анхны гэрлэлтээсээ нэг хүүтэй ажээ.
Праттын хүү Жек 7 настай бөгөөд зураг дээр ээж аавын хамтаар байна.
Крис Пратт хуучин эхнэр Анна Фарисаас салаагүй байхдаа Кэтрин Шварцнеггертэй болзож эхэлсэн ч 2018 онд л харилцаагаа олон нийтэд зарлаж байжээ.
Шварцнеггерийн хувьд өвөө болсондоо маш баяртай байгаа тухайгаа хуваалцсан байна.