Олдсон обьект нь Антарктидын Шинэ Зеландын харалдаа бүсэд, Атлантын далайн эргээс 150 км зайд байрлаж байжээ.
Үнэхээр хүний бүтээсэн зүйл шиг харагдах энэхүү нээлт олон нийтийн сүлжээнд ихээхэн шуугиан тариад байгаа.
Зургийг "Earth Watchman" нэртэй хэрэглэгч цахим сүлжээнд нийтэлсэн байна. Сүүлийн 10-аад Google Earth-ийн тусламжтай дэлхийн өнцөг булан дахь сонин хачин бүрийг судалж байгаа тэрээр үүнийг хөлөг онгоц гэдэгт итгэлтэй байгаа юм.
Анх харсан хүн үүнийг энгийн нэг том мөс байна гэж үзэж болох ч дээр нь байгаа тэгш хэмт зураас, тэгш өнцгүүд арай өөр зүйл гэдгийг хэлж байгаа юм.
Хүмүүс олон төрлийн таамаг дэвшүүлснээс үүнийг нууц бааз гэж үзэж буй хүмүүс хамгийн их байна.
Дэлхий даяар цунамигийн гамшиг болсон тохиолдолд АНУ-ын зүүн эргийн чинээлэг хүмүүс хоргодох газраа болгохоор Антарктидэд нэгэн нууц байгууламж босгосон гэх цуу яриа байдгийг өөр нэгэн хэрэглэгч ярьжээ.
Зарим хүмүүс Антарктид дахь нацист германы цэргийн нууц баазын талаар яриаг мөн дэвшүүлжээ. Гэвч таамаг дэвшүүлж буй хүмүүс ямар ч бодит гаргалгаа гаргаж чадаагүй л байгаа ажээ. Ямартай ч энэ нууцлаг олдворыг судлах нь зүйтэй гэдэг дээр бүгд санал нийлж байгаа юм.