1
Каракас хот, Венесуэл - Ара тоть
Тэд яг тагтаа шиг үлдэгдэл хоол эсвэл хүмүүсийн өгсөн зүйлсээр гол зогоодог.
2
Сидней, Австрали - Ибис шувуу
Төдийлөн хүмүүст сайн биш ч юм өгвөл голохгүй. Ихэвчлэн хогийн сав хоослох дуртай.
3
Эквадор - Игуана гүрвэл
Цэцэрлэгт хүрээлэнгүүдэд амьдардаг. Мексикт ч бас ийм дүр зургийг харж болно.
4
Шинэ Дели, Энэтхэг - Сармагчин
Тэд бусдын юмыг хулгай хийх дээ дэндүү гаргуун. Тэднийг хооллох, гэмтээх, хөнөөх зэрэг үйлдлийг хуулиар хориглосон.
5
Зао Кицүнэ Мура, Япон - Үнэг
Энэ жижигхэн хотод хэдэн зуун зэрлэг үнэг байдаг. Тэднийг үзэхээр олон мянган жуулчид жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс ирнэ.
6
Шинэ Зеланд - Лам гөрөөс
Тэднийг хооллох эсвэл цуг зураг дарах зэргийг зөвшөөрдөг.
7
Нара, Япон - Буга
Нара хотод ирсэн хүмүүсийн гол үздэг юм нь зэрлэг буганууд юм. Тэдэнд зориулсан тэжээлийг хотын хаа сайгүй худалдаалдаг.
8
Австри - Тарвага
Хэдий зэрлэг хэдий ч нутгийн иргэд тэднийг иддэггүй учраас Австри тарваганууд хүмүүстэй сайн харилцаатай байдаг.
9
Аошима, Япон - Муур
Энэ газрыг бүүр "муурны арал" гэж нэрлэх нь бий.
10
Багамийн арлууд - Зэрлэг гахай
Багамийн арлууд дунд "Гахайн арал" гэх газар бий. Тус арал дээр олон тооны зэрлэг гахай байдаг бөгөөд тэднийг үзэхээр жуулчид олноор цуглардаг. Ийм олон гахай хаанаас гарч ирсэн болохыг хэн ч мэддэггүй.