Арал дээр ганцаараа 31 жил амьдарч буй эрийг хөөж явуулахаар болжээ

81 настай Мауро Моранди Газар Дундын тэнгисийн Буделли гэх арал 31 жилийн туршид ганцаараа амьдарчээ. Гэвч түүний ганцаардмал амьдралд дуусгавар болж байгаа бололтой. Засгийн газраас уг арал дээр шинжилгээний станц байгуулах гэж байгаа ажээ. 

Арал дээр ганцаараа 31 жил амьдарч буй эрийг хөөж явуулахаар болжээ

Мауро Моранди уг арлыг Дэлхий дээрх диваажин хэмээн нэрлэж 31 жилийг өнгөрүүлжээ. Гэвч сүүлийн 4 жил тус арал Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гэж тооцогддог болсноор Моранди өөрийн диваажиндаа үлдэхийн төлөө засгийн газартайгаа "дайтаж" эхэлсэн байна. Одоо бол тэрбээр ялагдал хүлээсэн нь тодорхой болсон бөгөөд засгийн газраас өнөө цагийн Робинзон Крузогийн амьдардаг газрын оронд шинжилгээний газар байгуулахаа зарласан юм.  

Сан Моранди зөвхөн өөрийнхөө төлөө санаа зовох бус арал болон арлын гайхамшигтай эрэгт санаа зовж байгаа тухайгаа хэлэхдээ: "Намайг байхгүй бол арлын ч мөн төгсгөл ирнэ", хэмээжээ.

Моранди анх уг арал дээр 1989 онд ирж байжээ. Тэрбээр Италиас Полинези рүү усан онгоцоор явж байхад нь далайн давлагаа түүнийг Буделли рүү аваачсан аж. Арлын үзэсгэлэнт байгалийн биширсэн эр аяллаа дуусгасныхаа дараа багшийн ажлаа хаян Буделлид амьдрахаар ирсэн байна. 

Олон жилийн туршид Моранди дан ганц арал дээр ажиллах бус энэхүү газрын үзэсгэлэнт байгалийг зургаар дэлхий нийтэд харуулдаг байв. Түүний тусламжтайгаар олон хүмүүс уг арлыг мэдэж авчээ. Харин 2016 онд Италийн засгийн газар Буделли арлын газар нутгийг Ла Мадделана үндэсний цэцэрлэгт Хүрээлэнгийн бүрэлдэхүүнд оруулсан юм. 

Засгийн газраас Дэлхийн 2-р дайны үеийн станцыг хууль бус газар баригдсан хэмээн нурааж байсан шигээ Морандигийн "оромж"-ыг ч мөн үгүй хийхээр зэхэж байгаа ажээ. 

2016 онд Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн тухайн үеийн ерөнхийлөгч Жузеппе Бонано Морандигийн талаар хэлэхдээ:

"Моранди бол байгальд дурлан өөрийн үлдсэн амьдралаа байгальтай хоёулхнаа өнгөрүүлэхээр шийдсэн хүн. Хэн ч түүний байгаль хамгаалах гэсэн санааг үгүйсгэхгүй, гэвч түүний үзэл бодлыг хэн ч дэмжээгүй"

Хүнгүй өвлийн саруудад Моранди өөрийн авсан арлын зургуудаа янзлан цахим хуудсандаа нийтэлдэг. Харин зун тэрбээр нийгмийн харилцааны дутагдалд ордоггүй, учир нь түүний гайхалтай зургуудын ачаар ойролцоогоор 1300-аад жуулчид энд ирдэг ажээ.

Гэвч засгийн газрын шийдвэрээр "ганцаардмал" эрийн арал дээрх амьдрал 2020 оны сүүлчээр дуусгавар болох юм.

Энэ тухайд Моранди хэлэхдээ: 

"Би энд үлдэхийн тулд юуг ч хийхэд бэлэн. Намайг барилгын ажлын явцад өөр газар байлган бүх юм бэлэн болоход эргэж ирэхийг зөвшөөрөөсэй гэж би хамгийн ихээр хүсэж байна.

Би урьдынх шигээ ягаан эргийг хамгаалж, жуулчдыг хянан, энэ үзэсгэлэнт газрын байгалийг хамгаалахыг хүсэж байна".

Буделлийг хамгаалахын төлөөх тэмцэлд аль хэдийнээ 3000 хүн гарын үсгээ зураад байгаа бөгөөд тэдний бодлоор Моранди арлыг хамгаалж сайн үйл хийж байгаа юм.

Шинжилгээний газрыг барих үед Моранди барилгачдыг арлыг сүйтгэхээс сэргийлж хараа хяналт тавих боломжтой гэж тэд бодож байгаа ажээ.

Гэвч засгийн газар одоохондоо ямар ч хариу хэлээгүй байгаа бөгөөд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн даргын үгээр бол Морандигийн "оромж" хуулийг зөрчиж байгаа учир байж болохгүй хэмээжээ.

Анх Буделли арал хувь хүмүүсийнх байсан бөгөөд тухайн үед хэн ч Морандигийн эсрэг байгаагүй аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()