Улс төрч бус дэлхийн хамгийн нөлөө бүхий 6 эрхэм

Эрт дээр үеийн дэлхийн алдартан, нөлөө бүхий шилдэг хүмүүсийн талаар яригдах үед яагаад ч хамгийн түрүүнд бидний толгойд алдартай хаан, удирдагч орж ирдэг.  Харин орчин үеийн шилдэг, нөлөө бүхий хүмүүсийн талаар яригдах үед ерөнхийлөгч эсвэл ерөнхий сайд л бидний санаанд буудаг. Эдгээр хүмүүсийн хувьд улс төрийн эрх мэдлийн тусламжтайгаар бусдад нөлөөлж чаддаг юм. Гэвч орчин үед улс төрчид төдийгүй өөр өөрийн гэсэн салбарт амжилт байгуулсан алдартнууд ч бусдад том нөлөө үзүүлэх боломжтой болжээ. Ингээд улс төрийн эрх мэдэлгүй ч бусдад нөлөөлөхүйц нэр хүнд бүхий алдартнуудтай танилцацгаая.

Улс төрч бус дэлхийн хамгийн нөлөө бүхий 6 эрхэм
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Жефф Безос (Jeff Bezos)

Жефф Безос “Amazon” компанийг 1994 онд үүсгэн байгуулсан бөгөөд хамгийн анх онлайнаар ном худалдаалах зорилготой байсан гэнэ. Гэвч хэсэг хугацааны дараа түүний үйл ажиллагаа өргөжин тэлснээр 2008 онд Жефф дэлхийн хамгийн баян хүмүүсийн тоонд багтсан байна. Түүний эдийн засагт оруулсан хувь нэмэр нь АНУ болон ОХУ-ын томоохон удирдагчтай тэнцэхүйц хэмжээнд байгаа аж.

Жеффийн амжилттай хөрөнгө оруулалтын ачаар Амазоны маш олон салбар дэлхий даяар нээгдсэн байна. Тэрээр дэлхийн худалдааны зах зээлд хэнээс ч илүү хөрөнгө оруулалтыг хийсэн гэхэд болно. Амазоныг хэрэглэхэд маш хялбар байдаг учир дэлхий даяар энэхүү худалдааны сайтыг одоог хүртэл ашигласаар байгаа гэнэ.

Жефф Безос (Jeff Bezos)

2 Билл Гейтс (Bill Gates)

“Microsoft” компанийн бүтээгдэхүүнийг дэлхийн бараг бүх хүн хэрэглэж байсан гэхэд болно. Тэрээр 2009-2016 оны хооронд дэлхийн хамгийн баян хүнд зүй ёсоор тооцогддог байжээ.

Өөрийн хувийн бизнесийг эрхлэхээс гадна тэр сайн дурын тусламжийн үйл ажиллагааг зохион байгуулдаг гэдгээрээ алдартай. Бусдын сайн сайхны төлөө зарцуулсан түүний зарлага тэрбумаар тооцогдоно. Зарим орны эрүүл мэндийн салбарыг Билл санаанд оромгүй байдлаар хөгжүүлсэн.

Билл Гейтсийн дэлхий дахинд үзүүлэх нөлөө асар их учир зарим хүмүүс түүнийг бараг л бурхан мэт шүтдэг байна.

Билл Гейтс (Bill Gates)

3 Жорж Клуни (George Clooney)

Олон нийтийн үлгэр дуурайлал болсон хүн зөвхөн бизнес эрхлэгч, улс төрч байх ёсгүй гэдгийг Жорж Клуни батлаж чадсан. Түүний кино ертөнцөд үзүүлсэн амжилтыг үнэлсэн үзэгчид Жоржийн хэлсэн үгийг ишлэл үг болгож, түүний зөвлөгөөг дагаж, түүнийг маш ихээр хүндлэх болсон юм. Тэрээр өөрийн алдартай байдлыг зөвөөр ашиглаж, тусламж хэрэгтэй хүмүүст туслах болжээ.

Томоохон кино студиудтай хийсэн маргаанаа тэр гайхалтайгаар шийдвэрлэж чадсан бөгөөд энэ бол найруулагч бүрийн хийж чаддаг зүйл биш. Тэрээр 1915 онд османчуудын гарт хохирсон армянуудыг хүлээн зөвшөөрүүлэх тал дээр маш их зүйл хийсэн. Үүнээс гадна Жорж сайн дурын тусламж байнга үзүүлдэг бөгөөд ихэнхдээ хүнд өвчтэй хүүхдүүдэд туслах, тэднийг дэмжих үйл ажиллагаа явуулдаг гэнэ.

Жорж Клуни (George Clooney)

4 Малала Юсуфзай (Malala Yousafzai)

Малала өсвөр насны бяцхан охин байхдаа л алдартай нэгэн болсон.  Гэхдээ уг нэр хүнд нь түүний гоо үзэсгэлэн, эсвэл “жиргээ” бус харин эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэх тэмцлийн хамтаар ирсэн юм. Та орчин үед хүн бүр л эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэж байгаа бөгөөд үүнд гайхах зүйл үгүй гэж хэлж болно. Гэвч Малала бусдын адил биш. Тэр Пакистанаас гаралтай эмэгтэй.

Лалын шашинтан орны хувьд эмэгтэйчүүдийн эрх маш ихээр хөндөгддөг. Жишээлбэл: Чанартай боловсролыг зөвхөн эрчүүд л эзэмших эрхтэй.  Харин эмэгтэйчүүд бүхий л насаа гал тогоонд өнгөрүүлэх ёстой мэт ойлголттой байдаг. Тиймээс Малала энэхүү эрх тэгш бус байдалтай 15 наснаасаа эхлэж тэмцсэн юм.  Эрх тэгш байдлын төлөө үгээ хэлсэн түүний амийг хороох оролдлогыг хийж байсан гэнэ. Учир нь бяцхан охин сая сая Пакистан бүсгүйчүүдийг төлөөлсөн бөгөөд энэ нь хуучинсаг үзэлтнүүдэд таалагдахгүй байсан аж.

Малала Юсуфзай (Malala Yousafzai)

5 Илон Маск (Elon Musk)

Илон Маск бол орчин үеийн гоц ухаантны бэлгэ тэмдэг болсон хүн юм. Зохион бүтээгч, инженер, бизнес эрхлэгч түүний хэрэгжүүлсэн зүйл амьдрал дээр хэрэгжих боломжгүй мэт санагдаж байвч Илоны ачаар сансарт хүрэх, гариг эрхсийг колоничлох гэх мэт зүйл боломжтой болж чаджээ.

Инженер залуугийн нөлөө дэлхий дахинд маш их байсан учир мянга мянган хүмүүсийн шүтээн нь Илон Маск болсон байна. “SpaceX” компанийг байгуулснаараа тэрбуур Оросын өрсөлдөгч болжээ. Хамгийн хачирхалтай нь Илон өөрийн байгууллагын ихэнхи патентуудыг олон нийтэд ил гаргадагт оршино. Үүнээс харахад түүний хувьд ашиг орлого бус харин ажлын явц чухал бололтой.

Илон Маск (Elon Musk)

6 Стивен Прюитт (Steven Pruitt)

Энгийн нэгэн америкийн цахим хэрэглэгч өөрийн мэргэжлээр бусдын анхаарлыг татсан юм. Тэрээр “Википедиа”-д зориулж 35000 нийтлэл, 3.5 сая мэдээллийг оруулсан аж.  Ингээд “Time” сэтгүүл түүнийг дэлхийн хамгийн нэр нөлөө бүхий тоонд багтаасан гэнэ.

Энэ бол гайхах зүйл биш.  Учир нь “Википедиа”-г дэлхий даяар мянга мянган хүн хэрэглэдэг бөгөөд энэ нь Стивений үзэл бодолтой хүн бүр уншиж танилцсан гэсэн үг. Уг үзэл бодлыг дагаж мөрддөг хүн ч дэлхий дээр цөөнгүй байгаа болов уу.

Стивен Прюитт (Steven Pruitt)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()