Хүннү гүрний нийслэл Луут хотын тууриас юу олдсон бэ?

Луут хотын байршил дэлхийн томоохон нууцуудын нэгд тооцогддог билээ. Тэгвэл Монголын төв нутгаас асар удаан жилийн түүхтэй нүүдэлчин ардын хот байсан туурь олдсон нь Хүннү гүрний нийслэл байж болзошгүй хэмээн тооцогдож байна.

Хүннү гүрний нийслэл Луут хотын тууриас юу олдсон бэ?

2017 онд Улаанбаатарын Их Сургуулийн мэргэжилтнүүд Архангай аймгийн Өлзийт сумын нутаг, Орхон голын эргээс сонирхолтой хэд хэдэн олдвор олжээ.

Тэдгээрийн нэг нь дээврийн чимэглэлийн хэлтэрхий бөгөөд дээрээ "Тэнгэрийн Хүү Шаньюй" гэсэн бичвэртэй байсан байна. Гол нь "Тэнгэрийн Хүү" гэх цол нь хааны угсааг илэрхийлэх бөгөөд Хятадын Жоу улсын үеэс гаралтай. Харин Шаньюй гэдэг нь Хүннү гүрний хааны цол байсан юм. 

Олдворуудыг ухан гаргах ажиллагааг явуулсан археологич Төмөр-Очирын Идэрхангай үүний талаар тайлбар хийхдээ: "Урьд өмнө нь хэзээ ч ийм зүйл олдож байсангүй" хэмээжээ. Тус туурийг 3 жилийн өмнө илрүүлсэн боловч санхүүгийн асуудлын улмаас малтлагын ажлыг энэ онд хийсэн нь энэ аж.

Хотын барилгын дээврийн чимэглэлийн урд хэсэгт эртний ханзаар "Тэнгэрийн хүү Шаньюй" хэмээн бичсэн байсан тул тус хотыг Хүннү гүрний нийслэл гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Хүннү улсын тухай одоог хүртэл ил болоогүй олон нууц байдгаас нийслэл болох Луут хотын байршил хамгийн ихээр хүмүүсийн сонирхлыг татаж байв.

Бусад судлаачид ч гэсэн удаан хугацааны туршид орхигдсон байсан Луут хотыг олсон гэдгээ баттай хэлж байгаа ажээ. Луут хот тухайн үедээ маш том хот байсан бөгөөд давхар хэрмээр хамгаалагдсан байжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()