Малайз бүсгүй жирэмсэн үедээ нөхрөө уйдаахгүйн тулд өөр эхнэр олж өгчээ

Малайзын Хузатул гэх нэгэн эмэгтэй санаанд багтамгүй зүйл хийсэн нь өөрийг нь жирэмсэн байх үед нөхрийг нь халамжлах хүн байхгүйд санаа зовон түүнд хоёр дахь эхнэрийг нь хайж олж өгчээ. "Facebook" дэх мэдээллээс харвал тэрхүү эмэгтэй өөрийн нөхөр болох Сэмюэлтэй 2011 онд гэрлэж байжээ.

Малайз бүсгүй жирэмсэн үедээ нөхрөө уйдаахгүйн тулд өөр эхнэр олж өгчээ

Хузатулын хэлснээр тэр 5 дахь хүүхдээ тээж байхдаа бие нь муудаж бүр тэргэнцэр дээр суух шаардлагатай болсон тул хэрэв түүнд ямар нэг муу юм болбол хүүхдүүд болон нөхрийг нь хэн асрах вэ хэмээн бодож байсан тухайгаа хуваалцсан юм. 

Тэр үед Хузатул нөхөртөө хоёр дахь эхнэрийг нь олж өгөхөөр шийдэж цахим сүлжээгээр 2018 онд ганц бие ээж болох Нур Фатонтой танилцсан аж. Тэд дотнын найзууд болоход Хузатул Фатоноос нөхрийнх нь хоёр дахь эхнэр болохыг хүссэн байна: 

Фатона олон удаагийн гуйлтаар найзынхаа гэрт очиж үзэхийг зөвшөөрч байжээ. Тэрбээр: "Миний харснаар бол тэд маш аз жаргалтай гэр бүл байсан бөгөөд миний хүүхдүүд ч тэнд очоод жаргалтай болсон", хэмээжээ.

Эцсийн эцэст Фатона хоёр дахь эхнэр болохыг зөвшөөрсөн бөгөөд тэд бие биетэйгээ хэрхэн ойлголцож чадсанаас харахад уг "хэлэлцээр" бүх талуудад ашигтай байсан юм. Хузатулын нөхөр болон Фатона нар энгийн сүмд гэрлэлтээ батлуулсан байна. Одоо хузатул, Фатона болон тэдний нөхөр хамтдаа аз жаргалтай амьдарч байгаа бөгөөд саяхан дуу бичлэгийн студи нээсэн ажээ. 

Эх сурвалж: elitereaders

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()