1
Гизагийн Сфинкс, 1870-аад онд
Баригдсан: МЭӨ 2558-2532 он
150 жилийн өмнө энэхүү алдарт Сфинкс мөрнөөс доош элсэнд булагдсан байсныг мэдэх хүн цөөн. 1925 онд л бүтнээр нь ухан гаргасан юм.
2
Мачу Пиччу, 1912 онд
Байгуулагдсан: 1450 он
Хэдэн зуун жилийн турш хаягдсан байсан хотыг Америк судлаач профессор Хайрам Бингем 1911 онд олж харсан юм. Тэр үеэс уг хотыг цэвэрлэн сэргээх ажиллагаа эхэлж байжээ.
3
Стоунхенж, 1877 онд
Баригдсан: МЭӨ 30 зуун
Дэлхий дээрх хамгийн эртний чулуун байгууламж 20-р зуунд бага зэрэг өөр харагддаг байсан. 1901-1965 онуудад хийгдсэн сэргээн засварлах ажиллагаа чулуунуудын анхны байрлалуудыг ихээхэн өөрчилсөн гэж Их Британийн судлаачид үздэг ажээ.
4
Хятадын цагаан хэрэм, 1907 онд
Алдартай хананы хэсгүүд цагийн уртад анх байснаасаа өөрчлөгдөн нурж эхэлсэн бөгөөд хэтэрхий урт тул Цагаан хэрмийг бүхэлд нь хамгаалан, яг байсан хэвээр нь тордох хэцүү байдаг ажээ.
5
"El Castillo" пирамид, 1892 онд
Байгуулагдсан: 8-12 зуун
19 зууны сүүлчээр өтгөн өвсөөр хучигдсан байсан пирамид 20-р зууны 30-аад онд л жуулчдыг хүлээн авах боломжтой болж байжээ.
El Castillo, одоо
6
Гэгээн Петрийн сүм, 1900-1940 онд
Баригдсан: 1-р зуун
Энэхүү агуу барилга дэлхий нийтэд 1812 онд л нээлттэй болсон бөгөөд өнгөрсөн зууны 20-оод он гэхэд ихээхэн алдартай болж байсан юм. Зургаас зарим нэг өөрчлөлт орсон байгааг анзаарч болно.
The Treasury, одоо
7
Партенон, 1839 онд
Баригдсан: МЭӨ 5-р зуун
Одоог хүртэл уг газар бүтэн бус байдалтай байгаа ч өмнөхөөсөө арай дээр байгаа юм.
Мэдээжийн хэрэг 1687 онд суманд оногдсон барилга өөр яаж харагдах билээ.