"Sport Illustrated" сэтгүүлд зориулж авахуулсан Кэти Жейкобсын зураг
Тэмцээний дараагаар тэрбээр 50 насны дараа ч үзэсгэлэнтэй хэвээрээ үлдэж болдгийг ойлгох ямар чухал гэдгийг хуваалцсан юм.
Сэтгүүлийн уншигчдыг байлдан дагуулсан модель
Кэти 80-аад онд моделиор ажиллаж байсан ч дараа нь хэд хэдэн ажил сольж цэвэрлэгчийн ажил хүртэл хийдэг байжээ. Хагас жилийн өмнөөс Кэти буцаад моделийн ажлыг хийхээр шийдсэн аж.
56 настай модель
Кэтигийн хэлснээр тэр хүнд хэцүү хоолны дэглэм барьдаггүй бөгөөд 4 жилийн өмнө чихрийн шижингээс болж хооллолтоо өөрчилсөн талаараа хуваалцсан юм.
Кэти мах болон сахараас татгалзаж загас, уургийн коктель, салаад болон ногоо түлхүү иддэг болжээ. 7 хоногт нэгээс илүүгүй удаа тэрбээр өөрийн хооллолтыг талх, гоймон, будаа болон төмсөөр баяжуулдаг байна.
Сэтгүүлийн зураг авалтын дараагаар Кэтиг арьс болон биеийнхээ арчилгааны талаар хуваалцаач гэсэн хүсэлтүүд ихээр ирэх болсон
Кэти долоо хоногийн 4 өдөр бэлтгэл хийдэг бөгөөд цахимаар Инстаграмын "Sports Illustrated Swimsuit" хаягаар дасгалууд заадаг ажээ.
Анх модель бүсгүй Belly Dance-ээр хичээллэдэг байсан.
Одоо модель эмэгтэй маань 45-аас дээш насныханд зориулсан арьс арчилгааны бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байгаа бөгөөд өөрөө нүүрэндээ бага зэргийн мэс ажилбар хүсэж байснаа нуулгүй ярьдаг. Хэдийгээр дахиад өөр гоо сайхны мэс засалд орохыг хүсэж байгаа ч Кэти өвдөлтөөс айдаг ажээ.
Кэтигийн хэлснээр хөгшрөхийн давуу тал нь чи юу хийх юу хийхгүйгээ өөрөө шийдэж чадна гэжээ.
"50-аас дээш насны эмэгтэйчүүдээ, нийлж байгаад дэлхийд хэн гэдгээ харуулцгаая!"-Кэти.
Эх сурвалж: twizz