Өөрсдийн байшингийн лифтэнд гацан 4 өдөр 3 шөнийг өнгөрүүлсэн эмэгтэйчүүд бол 84 настай ээж болон түүний 62 настай охин нь юм. Гэрийнхээ лифтийг ашиглах нь бага байдаг тул гэнэтийн явдалд тусламж дуудах товчлуур байгаагүй ажээ.
Эмэгтэйчүүд гар утсаа үлдээсэн байсан тул утсаар хүн дуудах боломжгүй байдалд орсон байна. Үнэндээ утас байсан ч тусламж гуйх хүн байгаагүй бөгөөд учир нь гэр бүлийн гишүүд нь бүгд хэд хоногоор хотоос гадуур аялалд явсан байжээ.
Эмэгтэйчүүдэд нүүрлээд байсан гол асуудал нь усгүй ангаж үхэх аюул байсан тул тэд өөрсдийн шээсийг уун аргацааж байжээ. Лифтэнд агаар дутагдаж байсан тул ээж нь охиныхоо дээр гарч таазны гэрлийг хагалан жижиг нүх гаргаж ээлжлэн амьсгалж байсан аж.
Эцсийн эцэст охин нь лифтний хаалгыг багахан онгойлгож чадсан тул охин нь гарч тусламж дуудсан байна. Аврах багийнхан ээж охин хоёрыг гаргаж эмнэлэгт хүргэсэн бөгөөд удалгүй тэдний бие сайжирсан ажээ.
Эмч уг явдлын талаар хэлэхдээ: "Хүний шээс уснаас бүрддэг. Хэдийгээр энэ нь тодорхой хэмжээний хорт бодис агуулдаг ч хэсэг хугацаанд усгүй үед бие организмыг аварч чадна."
Эмэгтэйчүүд эмнэлгээс гарсныхаа дараагаар лифтэндээ тусламж дуудах товчлуур байрлуулсан байна.