Дотогшоогоо буюу "интроверт" хүмүүст байдаг 10 давуу тал

Интроверт гэхээр ичимхий бусадтай харьцаж чаддаггүй хүмүүс гэж бодох нь өрөөсгөл ойлголт юм. Заримдаа интровертуудыг их зантай амиа хичээсэн гэж буруутгах нь ч бий. Гэвч яг үнэндээ интроверт эксктровертээс ялгаатай нь илүү хаагдмал хүмүүс байдаг. Хэрэв та экстроверт бол өөрийн эсрэг төрлийн хүмүүсийн 10 давуу талыг олж мэдэх нь сонирхолтой байх болов уу.

Дотогшоогоо буюу "интроверт" хүмүүст байдаг 10 давуу тал

1 Интровертууд сайн сонсогчид

Интровертүүд экстровертүүдээс ялгаатай нь ярихаасаа илүү сонсохыг илүүд үздэг. Иймд өөрсдийнх нь яриаг анхааралтай сонсох интровертүүдтэй хүмүүс харьцах дуртай байх болно. 

Тэд харилцан ярианы үед сайн сонсож дотроо дүгнэлт хийж байдаг.

Интровертууд сайн сонсогчид

2 Тэд илүү боловсролтой болох хандлагатай

Мэдээж энэ нь экстровертүүд ухаанаараа интровертүүдийг гүйцэхгүй гэсэн үг биш. Зүгээр л өөрсдийн амьдралын. хэмнэлээсээ болж дотогшоо хүмүүс сурч боловсрохдоо илүү их цагийг зарцуулдаг юм. Тэдэнд олон цагийг нэг газраа суун төвлөрөн хийх илүү амар байдаг. 

Тэд илүү боловсролтой болох хандлагатай

3 Тэд жижиг зүйлст илүү их анхаарал хандуулдаг

2015 онд хийгдсэн судалгаагаар интровертүүд и-мэйл бичиж явуулахад илүү бага алдаа гаргадаг бөгөөд учир нь жижиг сажигзүйлсд их анхаарал хандуулдагтай энэ холбоотой аж. Энэхүү чанар нь ирээдүйн ажил мэргэжлийн хүрээнд ихээхэн хэрэг болох боломжтой юм. 

Тэд жижиг зүйлст илүү их анхаарал хандуулдаг

4 Тэд нийгмээс гадуур амьдрах чадвартай

Экстровертүүдэд үргэлж нийгмийн дунд, шинэ содон зүйлсийн эргэн тойронд байх шаардлага гардаг. Эдгээр зүйлгүйгээр экстровертүүд өөрсдийгөө буруу газраа багаа мэтээр мэдэрдэг ажээ. Харин интровертүүдийн хувьд тэд өөрсдийгөө хангалттай сайн мэддэг тул бусдын оролцоогүйгээр өөрсдийгөө хөгжөөх чадвартай байдаг юм. 

 

Тэд нийгмээс гадуур амьдрах чадвартай

5 Нийгмийн зүгээс даргамт шахалт мэдэрдэггүй

Экстровертүүд үргэлж бусдын болон өөрийн шаардлагуудад нийцэж амьдрах ёстой байдаг бол интровертүүдэд энэ нь ихэнхдээ сонирхолгүй байдаг.

Интровертүүдэд тэдний хувцас нь сайхан байгаа эсэх, бусдад таалагдахгүй байх нь ердөөс хамаагүй байдаг ажээ. 

Нийгмийн зүгээс даргамт шахалт мэдэрдэггүй

6 Шийдвэрээ сайтар тунгаан бодож байж гаргадаг

Экстровертүүд нэг дор олон зүйлийг хийдгээсээ болж заримдаа хэрэггүй үг үйлдэл гаргах нь элбэг. Интровертүүдийн хувьд тэд хийх гэж байгаа зүйлээ сайтар тунгаан бодож байж хийдэг. Тэд толгойдоо тухайн үйл явцыг хэд хэдэн удаа эргүүлэн бодож байж шийдвэрээ гаргадаг. 

Гэвч энэ нь мөн сул талтай. Экстравертүүдээс ялгаатай нь интровертүүд илүү удаан сэтгэх нь бий. 

Шийдвэрээ сайтар тунгаан бодож байж гаргадаг

7 Тэд ойр тойрны хүмүүсээ таних чадвар өндөртэй

Экстравертүүд аль болох их найз нөхөдтэй болохыг хичээж байхад интровертүүд эсрэгээрээ хүн болгонд нухацтай хандаж өөрсдийн хүрээлэлд оруулдаг. Ийм ч учраас тэдэнд дотно маш цөөхөн хүн байдаг байна. Үүнээс гадна интровертүүд харилцаан дээр хүмүүсийг илүү сайн таньж чаддаг ажээ.

Тэд ойр тойрны хүмүүсээ таних чадвар өндөртэй

8 Интровертүүд илүү халамжтай

Бидний дээр хэлсэнчлэн интровертүүд өөрсдийн хүрээлэлд оруулах хүмүүсээ маш нухацтайгаар сонгодог. Ийнхүү сонгосон хүмүүс дээ тэд маш халамжтай байдаг бөгөөд илүү их цагийг хамт өнгөрөөдөг ажээ.  

Интровертүүд илүү халамжтай

9 Тэд сэтгэл санааны хувьд илүү тэсвэр тэвчээртэй

Экстравертүүд сэтгэл зүй.н байдлаа гаргахдаа маш сайн хүмүүс. Интровертүүд харин тухайн болж буй нөхцөлд байдлыг сайтар тунгаан бодож сайн муу бүхр талуудыг тодорхолж байж сэтгэл хөдлөлөө гаргадаг байна. 

Тэд сэтгэл санааны хувьд илүү тэсвэр тэвчээртэй

10 Тэдэнд гадны дэмжлэг хэрэггүй

Экстравертүүдэд байнгын бусдын дэмжлэг, санаа оноо хэрэгтэй байдаг. Тэд сайшаагдахын тулд хийгээгүй байгаа дөнгөж бодож төлөвлөж байгаа төлөвлөгөөнүүдээ хүртэл бусдад бахдан ярих нь бий. 

Интровертүүдэд бусдын дэмжлэг эсвэл шүүмжлэл ердөөсөө хэрэг болдоггүй. Энэ нь ирээдүйн ажлын байранд мөн хэрэгтэй зан чанаруудын нэг байж болох юм. 

Тэдэнд гадны дэмжлэг хэрэггүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()