Хонконгийн оршин суугчид амьдардаг хэсэг нь бизнесийн төвөөс ямар ч ялгаагүй байдаг. Тэнд тэнгэрт хадсан барилгууд байдаг бол энд ч мөн бий.
Хотод нийт 7,524,100 хүн амьдардаг байна.
1945 оны Хонконг-д 600,000 хүн амьдарч байжээ.
Гэвч 20-р зууны 2-р хагасаас хүн амынх нь хэмжээ огцом нэмэгджээ.
1951 он гэхэд л хүн ам нь 2,070,000-д хүрсэн байв.
1961 онд хүн амын тоо 3 саяыг давжээ. Үүнээс 20 жилийн дараа буюу 1981 онд хүн амын тоо 5,183,400 болсон бол зогсолтгүй өссөөр 2011 он гэхэд 7,071,600 болсон байна.
2018 оны "The World Factbook"-д тэмдэглэгдсэнээр энэ хотод амьдарч буй эрчүүдийн дундаж нас нь 43,7, эмэгтэйчүүдийнх 45,5, нийтдээ 44,8 байсан аж.
Хотын хүн амын насжилт хурдацтайгаар өсөж байгаа бөгөөд 15-20 жилийн дараа гэхэд оршин суугчдийн ихэнх нь тэтгэврийн өмнөх болон тэтгэврийн насныхан болох юм.
Дундаж наслалтын хувьд эрчүүдийнх 79,47, эмэгтэйчүүдийнх 85,14, нийтдээ 82,2 байгаа юм.
Хонг Конг-д тэнгэрийг харах гэж оролдоод ч хэрэггүй.
Хонг Конгийн байрнууд нь зүгээр нэг жижигхэн биш үнэхээр жижигхэн байдаг.
Гэхдээ 150-хан жилийн өмнө л гэхэд Хонг Конг ингэж харагддаг байжээ.