Өсвөр насандаа эцэг эх болсон Канад хос өөрсдийн юу үзэж туулснаа хуваалцжээ

Канадын нэгэн хос 16 настай байхдаа танилцсан бөгөөд удалгүй хүүхэдтэй болох гэж байгаагаа мэдсэн юм. Өөрсдөө хүүхэд байхдаа эцэг эх болно гэдэг мэдээжийн олон бэрхшээлийг авчирсан ч залуу хос маань нэгнийгээ хайрласаар өдгөө өөрсдийн түүхийг бусадтай хуваалцаж байгаа аж. 

Өсвөр насандаа эцэг эх болсон Канад хос өөрсдийн юу үзэж туулснаа хуваалцжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хоёр хүүхэдтэй залуу хос

Канадад амьдардаг Кэйтлин Флаггер гэх нэгэн эмэгтэй ам бүл цөөн боловч маш халуун дулаан уур амьсгалтай гэр бүлд өсөн торнисон. 26 настай ч нөхөртэйгөө 10 жилийн турш ханилж хоёр хүүхэдтэй болсон эрч хүчээр дүүрэн, үзэсгэлэнтэй, залуухан, ажилсаг эмэгтэй бол тэр. Хосууд өөрсдийнхөө хайрын түүхийг, гэр бүлийнхээ аз жаргалтай мөчүүдийг хуваалцахаар блог хөтөлж эхэлжээ. 

"Би нөхөртэйгөө 16 настай байхдаа танилцаж улмаар үерхэж эхэлсэн. Их дэлгүүрт таарсан яг л Жастин Бибэр шиг үстэй тэр залууд би ухаангүй дурласан учир гэрийnхэндээ хэлтэл "Чи дөнгөж 16 настай гэвч үргэлж тийм байхгүй шүү" гэсэн хариунаас өөр үг сонсоогүй юм даа" гэж эмэгтэй бичжээ. 

Хоёр хүүхэдтэй залуу хос

Кэйтлин эргэн тойрныхоо сөрөг үгсийг сонсолгүйгээр зүрхээ л дагасан гэнэ. 

2 Сургуулиа төгсөв

"Хоёр жилийн дараа бид сургуулиа хамтдаа төгссөн бөгөөд би өөрөөрөө ихээхэн бахархаж байсан юм. Гэтэл тэд надад "Чи шинэ амьдрал эхэлж байна! Одоо үргэлжлүүлэн үерхэх хэцүү байх болно" гэж билээ. Mөн тун удалгүй би жирэмсэн болсноо мэдсэн. Хэдий айж байсан ч хоёр жилийн туршид үерхэж байсан залуутайгаа эцэг эх болохдоо баяртай байсан"

Сургуулиа төгсөв

3 Анхны хүүхэд

"Ноа тухайн үед дөнгөж 17 настай байсныг ч хэлэх үү аав болно гэдгээ мэдээд ихээхэн цочролд орсон. Гэсэн хэдий ч хүүхдээ төрүүлэх шийдвэрийг минь дэмжиж удалгүй бяцхан Ариана энэ хорвоод мэндэлсэн билээ"

Анхны хүүхэд

4 Гэрлэх санал

Найз хөвгүүн нь Кэйтлинд төгс гэрлэх саналыг тавьсан гэнэ шүү! Эргэн тойрных нь хүмүүс тийм залуу байхдаа гэрлэх болсонд нь гайхацгааж байсан ч Ноа Кэйтлин хоёр тэдний үгийг сонсолгүйгээр баяртайгаар бэлтгэл ажлаа хийж байсан аж. 

Гэрлэх санал

5 Mөрөөдлийн хурим

Хурим төгс болсон ч ихэнх зочид тэднийг хурдан салахгүй байгаасай л гэж хүсэцгээж байв. 

Хэдэн долоо хоногийн дараа Кэйтлин дахин жирэмсэлж, энэ удаад хүү тээж байв. 

Mөрөөдлийн хурим

6 Эцэг эх болно гэдэг хэцүү...

Tэрээр блогтоо нэмж "Эцэг эх болно гэдэг амаргүй. Олон нойргүй хоногуудыг өнгөрөөж, бүх л хувцас минь нэг л мэдэхэд сүүний толбоноос өөр юмгүй болж, цөхрөхдөө үсээ сугалахаас наагуур байдаг байлаа. Гэвч ирээдүйд хүүхдүүд том болж бидэнтэй тийм ч их харьцдаггүй болоход хүүхдүүддээ хэрэгтэй үед нь тусалж чадсан шүү гээд дурсах юмтай болно гэж нөхөртэйгөө ярьдаг учир нойргүй хоносон өдрүүдээ, хүүхдүүдийнхээ уйлагнан орилох чимээг нь санана даа гэж боддог болсон" хэмээн бичсэн байна. 

Эцэг эх болно гэдэг хэцүү...

Цаг хугацаа ч хурдан өнгөрөх юм даа...

Бүхий л эргэлзээ болон шүүмжлэлийн эсрэг амьдарч ирсэн залуу хосуудын маань нялх хүүхдүүд аль хэдийн том болцгоож халуун дулаан сайхан гэр  бүл болцгоожээ. 

"Орой болоход ядарч туйлдсан, гунигтай байх нь зүгээр гэдгийг нөхөр минь ойлгуулсан. Энэ нь эцэг эхийн үүргээ сайн гүйцэтгэж байнаа гэсэн үг шүү дээ."

"Үнэндээ юу ч хийсэн чамайг хүмүүс шүүмжлэх болно. Tийм учир хайртай бүхэндээ цагаа зориулж өөрт аз жаргал бэлэглэдэг зүйлсийг эхэнд тавих хэрэгтэй."

"Би 16 насандаа танилцсан хөвгүүнтэйгээ гэрлэсэндээ мөн хүмүүсийн хэлж байсан үгсийг тоолгүй өнгөрөөж байсандаа баярлаж байна! 15 тай ч бай 50 тай ч бай амьдралынхаа ханийг олсон бол мэднэ" гэж нэмж дурджээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()