103 настай шивээсчин эмэгтэй

103 настай Филлипин эмэгтэй Ван Од Оггэй (Wang Od Oggei) нь дэлхийн хамгийн өндөр настай шивээсчин юм. Тэрбээр Лузон арал дээрх Калинга мужид амьдардаг бөгөөд хамгийн сүүлчийн мамбабат буюу уламжлалт аргаар шивээс хийдэг хүн аж. 

103 настай шивээсчин эмэгтэй

Мэдээж хэрэг тэрбээр эх орон төдийгүй олон улсад алдартай учраас дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс ирж шивээс хийлгэдэг байна. 

Түүнтэй уулзана гэдэг тийм ч амархан биш. Жуулчид Манила хотоос 15 цагийн зайд байдаг Бускалан тосгонд хүрэх ёстой бөгөөд замын зарим хэсэгт шигүү ой байдаг учраас алхаж явах ёстой гэнэ. 

Ван модон таяг, хулсан саваа, нүүрс бас усаар шивээсээ хийдэг. Түүний хийдэг бэх нь арьсанд маш гүн нэвтэрдэг учраас олон жил арилдаггүй байна. 

Дээр үед зөвхөн эрчүүд шивээс хийлгэх эрхтэй байжээ. Харин олон эрчүүд нь дайнд үрэгдсэнээс хойш Ван зөвшөөрөх юм бол хэн ч гэсэн шивээс хийлгэх боломжтой болжээ. 

Ван калингагийн шивээс хийх урлагийг эзэмшсэн сүүлчийн хүн хэдий ч бүхийл мэдлэгээ ачдаа зааж өгч байгаа гэнэ. Тиймээс тэрбээр өөрийнхөө ёс уламжлал нь үгүй болохгүй гэдэгт итэлтэй байгаа аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()