Хар тамхины загалмайлсан эцэг Пабло Эскобар хэрхэн "аархаж" байсан бэ? (Сонирхолтой баримтууд)

Тэрээр Колумб гаралтай гэр бүлд төрсөн бөгөөд хэдхэн жилийн дараа хэмжээлшгүй баян нэгэн болж чадсан юм. Гэвч тэр түүхэнд улс төрч эсвэл бизнесмэнээр биш хар тамхины наймаачин гэдгээрээ тэмдэглэгдэн үлдсэн билээ. Пабло өөрийн хууль бус үйл ажиллагааг нуудаггүй байсан бөгөөд аз нь таараад ч тэр үү, санамсаргүйгээр энэ ил тод байдал түүнд маш их эд хөрөнгийг дагуулж ирсэн юм. Дэлхийн кокаины зах зээлийн 80% нь түүний мэдэлд байсан бөгөөд тэрээр долоо хоногт тогтмол 420 сая долларыг олдог байсан байна. Тэрээр дэлхийн хамгийн баян хар тамхины наймаачин байсан бөгөөд "үхлийн нунтаг"-аа зарахын тулд түүний юу юу хийснийг төсөөлөх аргагүй биз ээ.

Хар тамхины загалмайлсан эцэг Пабло Эскобар хэрхэн "аархаж" байсан бэ? (Сонирхолтой баримтууд)

  • Ганцхан жилийн дотор тэр 22 тэрбум орчим доллар олдог байжээ.
  • Америкийн CIA түүнийг мөрдөж байх үед Пабло Вашингтон орж, Цагаан ордны өмнө зургаа даруулж байв.
  • Зөвхөн өөрийн мөнгөө тээвэрлэхийн тулд тэрээр Канадын "Learjet" нислэгийн компанийг худалдаж авсан.
  • Онгоцны дугуйнд хүртэл кокайн нуун тээвэрлэдэг байсан бөгөөд нисгэгчдэд өдрийн 500 мянган долларын цалин олгодог байжээ.

  • Жил бүр 15 тонн кокаиныг Америкын хилээр нэвтрүүлдэг байв.
  • Колумбийн Пуэрто Триунфо дахь тансаг харшдаа тэрээр усны үхэр, заан, анааш гэх мэт амьтдыг авчирч, хувийн амьтны хүрээлэн байгуулжээ.
  • Хэрэгтэн шилжүүлэх хуулийг өөрчлүүлэхийн тулд тэрээр Колумби улсын нийт гадаад өр болох 10 тэрбум долларыг хувиасаа төлөхөөр санал болгосон.

  • Тэр жилд 2 тэрбум орчим доллароо алддаг байсан ч энэ түүний хувьд асуудал байгаагүй юм. Нүдээрээ харсан гэрчийн хэлж байгаагаар бол тэр хэтэрхий ихийг олдог байсан учир орлогын тайлангаа 10% бууруулж бичдэг байсан гэнэ. Мөнгийг нь харх мэрчихсэн байх, усанд нороод хэрэгцээгүй болох, ор сураггүй зүгээр л алга болох гэх мэтчилэн үрэгддэг байжээ.
  • 80-аад оны сүүлээр Колумбийн хууль хүчнийхэн түүний хувийн өмч болох 142 онгоц, 20 нисдэг тэрэг, 32 завь, 141 үл хөдлөх хөрөнгийг хураасан байдаг.

  • Эскобар 1987 оноос 1993 оны хооронд 7 жил дараалан Форбс сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад багтаж байсан бөгөөд 1989 онд 7 дугаар байранд нь бичигдэх болсон байна.

  • Тэрээр сар бүр мөнгөө багцлах резинд нь л гэхэд 2500 долларыг зарцуулдаг байжээ.

  • Тэд ямар ч халаалтгүй нуувчид хорогдож байхдаа Эскобар охиноо дулаацуулахын тулд 2 сая долларыг шатааж байжээ.
  • Хэдийгээр шударга бус явдал, хүчирхийлэл олноор үйлдсэн ч тэрээр сүм хийдүүд, эмнэлгүүдэд мөнгө хандивлаж, ядуусыг хоол хүнсээр хангаж, цэцэрлэг, цэнгэлдэх хүрээлэн бариулж байв.

  • 1991 онд тэрээр өөрийн бүтээсэн тансаг харш маягийн (La Catedral) нэртэй шоронд орсон байна. Тэнд нь бүжгийн талбай, усан сан, хөл бөмбөгийн талбай, саун гээд бүгд байсан гэнэ. Эскобарын хамаатан садан, найз нөхөд нь хэзээ ч хамаагүй ирэх эрхтэй байсан бөгөөд хэзээ хүлээж авахаа хоригдол өөрөө шийддэг байжээ. Гэвч Колумбын засгийн газрынхан энэхүү шоронд нь 5 км-ээс илүү ойртох хориотой байсан гэнэ. 
  • Нас барсны дараа түүний хишгийг хүртэж байсан 25000 гаруй ядуус оршуулгын ёслолд нь оролцжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()