"Нүцгэн болзоо" - Хосоо олох өвөрмөц аргыг туршсан хүмүүсийн яриа

Хурдан, сохор, онлайн, бодит гэх мэтээр болзоо маш олон төрөлтэй байдаг бөгөөд үүний гол зорилго нь мэдээж насан туршийнхаа хайрыг олох явдал юм. Ийнхүү хосоо олох дахин шинэ арга гарсан нь “нүцгэн болзоо” юм байна. Энэхүү болзоо нь хамгийн зоригтой хүнд л тохирох гэнэ. Ингээд өвөрмөц болзооны нэг болох “нүцгэн болзоо”-ны талаар сонирхоцгооё.

"Нүцгэн болзоо" - Хосоо олох өвөрмөц аргыг туршсан хүмүүсийн яриа

Анхны болзоо үргэлж сэтгэл зовоосон, түгшүүртэй, догдлолтой байдаг билээ. Хүмүүс нэг нэгэндээ таалагдах болов уу гэхээс маш их эмээдэг.  Харин “нүцгэн болзоо”-нд явж буй хүмүүсийн хувьд бүх айдсаа хойш нь тавих хэрэгтэй болно. Учир нь тэд эхээс төрсөн биеэрээ анхны болзоогоо хийж байгаа шүү дээ.

Нүцгэн болзоо нь коронавирус дэгдэхээс өмнө алдартай болсон бөгөөд хөл хорио эхэлснээс хойш онлайнаар явагдах болжээ. Энэхүү болзооны гол зорилго нь хувцас болон бусад гадны хүчин зүйлд автахгүйгээр нэг нэгнээ илүү ойр таниж мэдэх явдал юм. Хүмүүс орохын өмнө халат өмсөж, харин ширээний ард суусныхаа дараа халатаа тайлна. Цагийн зохион байгуулагчдын зүгээс сонирхсон хүнтэйгээ 3 минутын турш ярилцах боломж олгох бөгөөд өөрөөр хэлбэл, энэ нь “нүцгэн, хурдан болзоо” юм.

Энэхүү болзоонд явж байсан хоёр залуугийн түүхийг та бүхэнд сонирхуулъя. Тэд Лондон хотод “нүцгэн болзоо”-нд оролцож байжээ.

Нолан, 36 настай

Нолан нүцгэн болзооны үеэр ч өөрийн  дуртай  малгайгаа аваагүй гэнэ. Тэрээр энэхүү арга хэмжээнээс насан туршийн хайраа олно гэдэгт итгэлгүй байсан бөгөөд сонирхлын журмаар уг болзоонд ирсэн аж. Гэвч уг болзоо түүнд маш ихээр таалагдаж, шинэ хүмүүстэй танилцсанаар нүцгэн болзоонд тогтмол очих болжээ.

Энгийн хурдан болзооноос илүү энэхүү болзоонд тэр илүү тайван байдлыг мэдэрдэг гэнэ. Хүн бүр өөрийнхөөрөө байж, хэнээс ч юу ч нуудаггүй учраас тэр.

Олон хүмүүс нүцгэн болзоонд нууцаар ирдэг. Ноланы үзэж буйгаар бол энэ нь маш их аз сорьсон үйлдэл гэнэ.  Болзооны үеэр эрчүүд бүсгүйчүүдэд маш хүндэтгэлтэйгээр ханддаг байна. Хэдийгээр Нолан олон удаа нүцгэн болзоонд явж байгаа ч болзооны оролцогчидтой хайр сэтгэлийн холбоотой болж байгаагүй аж. Тэрээр нүцгэн болзоо сонирхогч хэд хэдэн залуустай найзууд болсноор тогтмол хатмдаа очих болжээ.

Саймон, 43 настай

Харин Саймон, ихэнх эрчүүд нүцгэн болзоонд сонирхлын журмаар гэхээсээ илүү хосоо олох зорилготой явдаг гэдэгт итгэлтэй байдаг. Ихэнхдээ хосууд 4-5 болзооны дараа нэг нэгнээ нүцгэн  хардаг бол нүцгэн болзооны үед анхны харцаар дотно сэтгэл төрж эхэлдэг гэнэ.

Британи залуугийн үзэж буйгаар бол бүсгүйчүүд нүцгэн болзооны үеэр илүү нээлттэй байдаг аж. Тэрээр мөн л энэхүү болзоогоор дамжуулж насан туршийнхаа хайрыг олох хүсэлтэй байсан юм. Энэ төрлийн болзоонд ямар нэгэн хаалт, тоглоом гэж үгүй.

Хамгийн анх нүцгэн болзоонд ирэх үедээ Саймон маш ихээр сандарч байсан гэнэ. Гэхдээ бүх зүйл амжилттай болсон аж. Залуу энэ төрлийн болзоог “секс болзоо” гэж үздэггүй бөгөөд зарим тохиолдолд өөрийнхөө хүслийг дарах хэрэгтэй болдог хэмээн ярьсан байна. Оролцогчид нэг нэгнээсээ энгийн асуулт асууж, ажил амьдралын талаар ярилцдаг гэнэ.  Төрөл бүрийн галбир, амьдралыг үзэх хэв маягтай хүмүүс гайхалтайгаар учраа олж чаддаг гэнэ шүү.

Тэрээр анхны болзоондоо яваад хэд хэдэн бүсгүйчүүдтэй дугаараа солилцсон ч хэнтэй  нь ч хайр сэтгэлийн холбоо тогтоогоогүй. Учир нь Саймон насан туршийн хайраа хайж байгаа бол бүсгүйчүүд бэлэн биш байсан гэнэ. Харин одоо Саймонд дурлалт бүсгүй байгаа бөгөөд тэрээр жинхэнэ хайраа олохыг хүссэн бүх хүмүүсийг нүцгэн болзоонд яваад үзээрэй хэмээн зөвлөж байгаа юм байна.

Нүцгэн болзооны зохион байгуулагч Роб хөл хорионы үеэр болзоогоо онлайнаар явуулахыг төлөвлөж байгаа ажээ.  Түүний арга хэмжээнд өөртөө 100% итгэлтэй залуус ирдэг хэмээн тэр хэлсэн байна. Хувцасгүй байх нь оролцогчдыг хооронд нь илүү дотно болгож, тэдэнд ярианы сэдвээ амархан олоход тус болдог гэнэ.

Роб өөрийн зохион байгуулж буй арга хэмжээний талаар сөрөг сэтгэгдлийг нэг ч удаа сонсож байгаагүй бөгөөд хүмүүст нүцгэн болзооны үеэр ноёрхож буй тайван уур амьсгал маш ихээр таалагддаг байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()