1
Оёдол
Гутал худалдаж авахдаа хамгийн түрүүнд анхаарал хандуулах зүйл бол оёдол юм. Чанартай гутлын хувьд оёдол нь үргэлж бодит байх бөгөөд энэ нь ямар нэгэн гоёл чимэглэл бус, харин тухайн гутлыг удаан хэрэглэх нөхцлийг бүрдүүлдэг гэдгийг санаарай.
2
Wавуу
Мэдээж, чанартай гутланд үйлдвэрийн ямар нэгэн бохирдол байх ёсгүй. Гутлан дээр ил буй цавуу нь тухайн гутлыг үйлдвэрийн гологдол, эсвэл хэрэглэгчийг хуурах гэсэн оролдлого болохыг илэрхийлнэ.
3
Улавч
Гутал үйлдвэрлэгч байгууллагууд улавчны материалд төдийлөн анхаарал хандуулдаггүй. Гэтэл үнэн хэрэгтээ улавч гуталны чухал зүйлсийн нэг бөгөөд гутал авахаар гарахдаа цагаан алчуур авч яваад улавчин дээгүүр арчаад үзээрэй. Хэрвээ өнгө үлдэж байвал энэ гутлыг худалдаж авах хэрэггүй л болов уу.
4
Өсгий
Эрэгтэй, эмэгтэй гуталнаас үл хамаарч гуталны өсгий нь газартай 90 градусаар нийлж байх ёстой. Энэ нь гутлыг аюулгүй чанартай болохыг илэрхийлэхээс гадна нуруун дээр өгөх ачааллыг бууруулна.
5
Гутлын хоншоор
Энэ бол эмэгтэйчүүдийн гутланд хамааралтай. Хоншоор хэсэг нь тэгш, газарт тулж байх ёстой. Харин хямд гуталны хувьд хоншоор хэсэг нь дээшээгээ ээтийсэн байдаг.
6
Өсгийний хамгаалалт
Энэ нь мөн л эмэгтэйчүүдийн гутланд хамаарах бөгөөд өсгийний хамгаалалт нь чанартай металл эсвэл полиуретанаар хийгдсэн байх шаардлагатай. Бусад тохиолдол нь уг гутлыг чанаргүй, хямд гутал болохыг илэрхийлнэ. Үүнээс гадна хуурамч өсгийний хамгаалалт нь таагүй дуу гаргадаг.
7
Гутлын гоёл чимэглэл
Гутлын гоёл чимэглэлд ч багагүй анхаарал хандуулах хэрэгтэй. Чанартай, үнэтэй гутал дээр хэзээ ч тухайн гутлыг хямд харагдуулах гоёл чимэглэлийг хийхгүй. Хэрвээ ямар нэгэн чимэглэл байгаа бол энэ нь чанартай материалаар хийгдсэн байх болно