- Чех улсад тонуулчид эртний германчуудын булшийг алтан шүд, цаг болон үнэт эдлэл олохын тулд ухдаг байна. Вандалуудын бодож буйгаар бол Чехэд германчуудын хаягдсан булшийг эргэж тойрох хүнгүй тул тэднийг хэн ч анзаарахгүй юм гэнэ.
- Шинэ Мексикт хамт ажилладаг хүн маань тонуулчид ихэнхдээ индианчуудын булшийг ухдаг тухай надад хэлсэн юм. Хэрвээ та АНУ-аас уугуул Америзийн өндөр зэрэглэлийн гоёл чимэглэл худалдаж авбал ихэнх тохиолдолд тэдгээрийг булшнаас ухаж гаргаж ирсэн гэж бодоорой. Манай ажлын хүн нэг удаа өөртөө гутал авсан бөгөөд үүнийг нь нэгэн настан хараад тайлах хэрэгтэй гэж зөвлөсөн юм. Үнэхээр доторхыг нь харахад өмнөх эзнийх нь хөлийн мөр үлдсэн байсан.
- Хятадын зарим газруудад маш аймшигтай уламжлал байдаг. Хэрэв эрэгтэй хүн зандан байхдаа өнгөрвөл түүнийг эмэгтэй хүний цогцостой хамт оршуулдаг гэнэ. Эмэгтэйн цогцсыг тусгай хүмүүст мөнгө өгч булшнаас нь гаргуулдаг ажээ.
- Пакистанд залуу охидын булшийг хэдэн өдрийн туршид хамаатан садан нь манадаг байна. Учир нь залуу охидын үс, эд эрхтэн, тэр байтугай хүний санаанд оромгүй байдлаар ашиглахын тулд булшийг нь ухдаг учраас тэр гэнэ.
- Харин Вьетнамд хүнийг амьдралынхаа туршид цуглуулсан эд хөрөнгөтэй нь цуг оршуулдаг. Тийм ч учраас зах дээр эрт дээр үеийн үнэт эдлэлүүд олноор зарагддаг аж.
- Оюутан байхдаа би Еврейчүүдийн оршуулгын газарт цагийн ажил хийдэг байлаа. Оршуулгын газар баасан гарагийн орой хаадаг байсан ч бид хааяа илүү цагаар үлддэг байв.
Нэг өдөр ийнхүү үлдсэн байхад гэнэт сонин дуу авиа гарах нь тэр. Хамт ажилладаг хүнтэйгээ юу болоод байгааг нь харахаар очиход гадаа ганган хувцасласан 70-аад орчим насны эмгэн зогсож байв. Тэр өөрийг нь оруулахыг гуйж, буцаж очих ёстой тухайгаа бидэнд тайлбарласан юм. Уг оршуулгын газар Нью-Жерсигээс гараад машинаар л очих боломжтой газар оршдог байсан ч тэр эмгэн машингүй байсан бөгөөд гэнэт л хаа нэгтээгээс гарч ирсэн байлаа. Бид өөрсдөө хаалгыг нээх боломжгүй байсан тул түлхүүр авчхаад буцаж ирэх хооронд эмгэн аль хэдийнээ алга болсон байсан юм. Бид хяналтын бичлэгийг үзэхэд камерт зөвхөн миний хамтрагч, бид хоёр л бичигдсэн байсан.
- Би Норвегийн нэгэн оршуулгын газарт ажилладаг бөгөөд та нарт ганц л үг хэлье - "Хуванцар"
Норвегид булш 20 жилийн туршид засгийн газрын хяналтанд оршдог. 20 жилийн дараагаар уг газрыг дахин ашигладаг бөгөөд ихэнхдээ ийм хугацааны дараагаар цогцос бүрэн задардаг аж.
1950-аад оноос 1980 он хүртэл нас барагсдын ялзарсан үнэрийг дарах зорилгоор хуванцар уутанд оршуулдаг байсан. Тэр үед бүгд ийм аргыг зөв гэж боддог байсан ч яг үнэндээ хуванцар дотор удаан хугацааны туршид хадгалагдсан цогцос биеийнхээ шингэнд нэвчиж, нэг ёсондоо "даршлагддаг" байсан. 50-60 жилийн хугацаанд газарт байсан цогцос тэр чигтээ задран үгүй болох ёстой байдаг ч хуванцар дотор хадгалснаар илүү аймшигтай үнэр болон харагдах байдалтай болдог байсныг тэд хожим ухаарсан.
- Би мужийн оршуулгын газарт ажилладаг. Бид тус дүүргийн бүх оршуулгын газруудын зүлгийг янзалж, ариун цэвэрт нь хяналт тавьж үйлчилдэг. Хэрэв хэн нэгэн үл мэдэгдэх булш илрүүлбэл (ихэвчлэн тариаланчид) бид тэр газар очиж янзалдаг. Нэгэн удаа нэг тариаланч хашаандаа хуучин булшны чулуу олж бидэнд мэдэгдсэн юм. Бид булшин дээрх нэрийг нь судалж, судалгаа хийсний үндсэн дээр уг газарт XVIII зууны үед сургууль байсныг олж тодруулсан. Бид тэнд сурдаг мөн ажилладаг байсан хүмүүсийг хөл хорионд орж байсан тухай олж мэдсэн юм. Хамгийн аймшигтай нь тэнд байсан бүх хүмүүс тэндээ үхсэн байна. Дараа нь тус сургуулийг нурааж, багш, сурагчдыг тэр газарт булжээ. Энэхүү оршуулгын газар сүнснүүдээр дүүрэн байдаг гэдэгт би 100% итгэлтэй байна.
- Миний ажилладаг байсан оршуулгын газарт нэг эр үргэлж эхнэрийнхээ газар дээр ирдэг байсан юм. Тэрээр сонин, ном, радио авчирч сандал тавин сууж, эхнэртэйгээ ярьж, тэндээ хооллож, ном уншдаг байв. Тэр бүр томоо гэгч нь алчуур дэвсэж эхнэрийнхээ хажууд унтдаг байсан юм. Тэрээр бүхэл бүтэн сарын турш өдөр болгон ирдэг байсан, харин сүүлд нь өөрийнхөө зүрх лүү буудаж амиа хорлосон байсан.