ШУТИС, Нийслэлийн ерөнхий боловсролын Эрин Эверест Интернэшнл сургуультай хамтран ажиллахаар боллоо

ШУТИС, Нийслэлийн ерөнхий боловсролын Эрин Эверест Интернэшнл сургуультай хамтран ажиллахаар боллоо

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль нь Нийслэлийн Ерөнхий Боловсролын Эрин Эверест Интернэшнл сургуультай

  • Ерөнхий боловсролын сургууль болон Их, дээд сургуулийн залгамж холбоог үр дүнтэй хөгжүүлэх,
  • Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад инженер, техник, технологи, комьпютерийн мэргэжлийн талаар таниулах, сурталчлах,
  • Ерөнхий боловсролын сургуулийн 6-12-р ангид зохион бүтээх, робот техник, комьпютерийн технологи, физик, хими, биологи зэрэг шинжлэх ухааны нэмэлт сургалт, дугуйлангуудыг хичээллүүлэх,
  • Ахлах ангид ШУТИС-ийн багш нараар инженерийн бэлтгэлийн суурь хичээл болох математик, физик, мэдээлэл зүйн хичээлийн хөтөлбөр боловсруулж заах,
  • Төгсөх ангид бакалаврын нэгдүгээр төвшинд үздэг математик, физик, дүрслэлийн геометр, хими, биологи, гадаад хэл, монголын түүх зэрэг хичээлийн кредит агуулгыг судлаж кредит тооцуулах,
  • Дунд, ахлах ангийн сурагчдыг Их сургуулийн инженерийн мэргэжлийн ангийн сургалтын бүтэц, лаборатори, технологийн дэвшилттэй танилцуулж байх зэрэг асуудлаар хамтран ажиллаж шинэчлэгдэн өөрчлөгдөж буй цаг үетэйгээ нийцсэн бодит ажил болгон “Монгол улсын Их дээд ба ерөнхий боловсролын дунд сургуулийн залгамж холбооны чиглэлээр шинэ алхам хийнэ” гэдгээ харилцан зөвшилцөж хамтын ажиллагааны гэрээнд 2020 оны 06 сарын 26-ны өдөр гарын үсэг зурлаа.

Энэхүү үйл ажиллагаанд:

ШУТИС-ийн ректор, профессор Б.Очирбат , ШУТИС-ийн Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал профессор  Х.Энхжаргал, Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга дэд профессор Д.Гэрэлт-Од, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга дэд професоор Н.Ганзориг , Хэрэглээний шинжлэх ухааны их сургуулийн захирал доктор Д.Ганхуяг, Хөгжлийн хөтөлбөр, төлөвлөлтийн газрын дарга Ж.Арслан нар, Нийслэлийн ерөнхий боловсролын Эрин Эверест Интернэшнл сургуулийн захирал Ц.Гүррагчаа, Удирдах зөвлөлийн дарга Э.Дэлгэрмаа, Сургалтын менежер Ц.Цэрэнхүү, Хуулийн зөвлөх Г.Оюунтунгалаг, Физикийн багш Ц.Аззаяа нар оролцлоо.

Сургуулийн нүүр хуудас: https://www.facebook.com/ErinEverestInternational

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()