1
Хонь (3.21-4.20)
Tа өөрийн ихэнх цагийг ирээдүйн амжилт зорилгын суурийг тавьж өнгөрөөсөн учир энэ сард гэр бүлийн болон хувийн амьдралд анхаарал тань төвлөрнө.
Ганц бие хонинуудын хувьд долоон сард маш гүн гүнзгийгээр дурлах магадлалтай. Мөн хайрлаж халамжилдаг хүмүүстээ өөрийн талархсан сэтгэлийг илэрхийлээ бүү мартаарай.
2
Үхэр (4.21-5.20)
Tа өөрийн хэн бэ гэдэгт анхаарал хандуулж, мэдэхийн тулд ихэнх цагаа өнгөрүүлж байсан тул энэ сарыг мэдлэгийн хүрээгээ тэлэх, шинэ зүйлс сурахад зарцуулах хэрэгтэй.
Энэ сард маш олон боломжууд гарах бөгөөд үүнд гэртээ засвар хийх, шинэ байранд ороход тохиромжтой. Мөн санхүүгийн тал дээр том худалдан авалт, хөрөнгө оруулалт хийхэд нэн сайн.
Анхаарах зүйл гэвэл гэр бүлтэйгээ асуудал үүсгэхээс зайлсхий.
3
Ихэр (5.21-6.20)
Tа маш удаан хугацааг өөрийн нэр төр болон эд баялагт анхаарч байсан учир энэ сард санхүү болон хувь хүн талаас өөрчлөлт орно. Надад юу хамгийн чухал вэ гэдэг асуултыг өөрөөсөө асуух ньөөрийн зорьж байсан зорилго мөрөөдөлдөө хүрэхэд тань туслана.
Өдөр тутмын амьдралын хэмнэл хурдсах болно. Өөрийн үгээ бүхнийг нураах зэвсэг болгон ашиглахгүй байхыг хичээгээрэй.
4
Mэлхий (6.21-7.21)
Асуудал дагуулж байсан найз нөхдийн болон хайр дурлалын харилцаа энэ сарын 2-нд тодорхой болох магадлал өндөр.
Мөнгө төгрөг, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой явж хөөцөлдөх хэрэг гарч магадгүй. Мөн та хайртай хүмүүстээ анхаарал халамж хандуулах хэрэгтэй болох нь ээ.
Бодлогогүйгээр худалдан авалт хийх мөн бусдад бодлоо тулгах тохиолдлуудыг гаргахгүй байхад анхаараарай.
5
Арслан (7.22-8.21)
Заримдаа манан дунд төөрсөн мэт мэдрэмж төрдөг үү? Tэгвэл энэ сард тэр мэдрэмжээсээ салах баярт үйл явдал болох юм. Гэвч тэр чинээгээрээ их энерги зарцуулж идэвхтэй байхыг зөвлөе.
Найзуудтайгаа цагийг өнгөрөөх нь ихсэж олны хүрээгээ тэлнэ. Энэ сард өөрийн хэн гэдгийг хүлээж авах, ажил, эрүүл мэнд, харилцаа, хайр дурлал гэх мэт талуудад анхаарлаа хандуулах хэрэгтэй.
6
Охин (8.23-9.23)
Өөрийн зорилго хүсэл тэмүүлэлдээ хүрэхийн тулд аль эсвэл багаар ажиллахдаа нарийн тооцоотойгоор, амьдралд ойрхон талаас ажиллах нь ээ. Tаны харьцаж байгаа хүмүүс өөрийн тань тусгал гэдэгт анхааран түүнээс илүү зүйлсийг хүртэх хэрэгтэй юу эсвэл тэр газартаа нэг л хүмүүстэйгээ байж байх уу гэдэг шийдвэр таны гарт байгаа юм шүү.
Ажил мэргэжлийн тал дээр амжилттай байна. Зөвхөн хэлэх хэрэгтэй зүйлсээ л бусдад хэлэх нь зүйтэй. Бусдын хадгалуулсан нууц, бодлогогүй үгнээс болж асуудал гарах магадлал өндөр байна.
7
Жинлүүр (9.24-10.23)
Энэ сард Жинлүүрийн ордныхны хувьд ихээхэн таатай байна. Tаны нэр төр сайжирч багийн ажлуудад бүтээлч санаануудыг тань дэмжинэ. Гэвч зорилгоо биелүүлэх хүсэл эрмэлзэлдээ хэт автахаас сэргийлж, гэр бүл, тогтвортой байдал тань илүү чухал гэдгийг санаарай.
Ерөнхийдөө есдүгээр сар дуустал азын тэнгэр танаас холдохгүй гэж ойлгох хэрэгтэй. Эхлээд гэр бүл, дараа нь романтик харилцаанд таатай зүйлс ар араасаа ирэх болно.
8
Хилэнц (10.24-11.21)
Tа одоог хүртэл амьдралын утга учрыг хайсан аялалдаа явсаар байгаа тул өөрийн хүрээг тэлэх аялал жуулчлалд энэ сар тохиромжтой байх болно.
Хэн нэгэн хүмүүстэй маргалдахаас зайлсхийх нь зүйтэй. Мөн бусдад өөрийгөө таниулах дүр зураг, гадаад төрхдөө анхаарч, жижиг ч гэлтгүй зүйлсийг бүү орхиорой.
9
Нум (11.22-12.20)
Нумын ордныхон одоог хүртэл өөрийн гаргаж чадах нөөц бололцоог нээн илрүүлж байгаа тул хүмүүстэй хэр их хамтран ажиллаж, туслалцаа авах талаараа энэ сард голчлон бодохыг зөвлөе.
Хайр дурлал аль эсвэл мэргэжлийн хувьд хамтран ажиллаж байгаа харилцаанууд тогтвортой хэвээр байх ба асуудлууд шийдэгдэж шинэ адал явдал таныг хүлээнэ.
Зарим нумынхан гэрлэх шийдвэр гаргаж магадгүй. Элдэв хуулийн асуудлууд шийдэгдэнэ. Хэт хол аялаад хэрэггүй.
10
Mатар (12.21-1.19)
Ямар ч харилцаанд асуудал гарсан байсан энэ сард түүнийгээ ярилцаж шийдвэрлэх хэрэгтэй. Өөртэйгөө ярилцаж нуугдмал талуудаа олж нээнэ. Энэ сард шинэ эрэл хайгуул, нээлт хийхэд нэн тохиромжтой.
Таны аливаа асуудлыг шийдвэрлэх чадварыг долоон сар сорих юм. Ажил төрөл, дарга цэргийн харилцаа таатайгаар үргэлжлэнэ. Идэх уух зүйлдээ сайтар анхаарах нь зөв.
11
Хумх (1.20-2.18)
Цагийг хөгжилтэй өнгөрөөх, өөрийгөө хөгжөөх нь энэ сард чухал байгаа тул огцом уурлаж уцаарлах хандлагаасаа салах хэрэгтэй юм шүү.
Бүх зүйлийн төлөө тэмцэхийн оронд зөвхөн хэрэгтэй гэж бодсон зүйлсдээ цаг энергиэ зарцуулаарай.
Зарим хумхынхан хайр дурлалын шинэ харилцаа үүсгэх төлөвтэй.
12
Загас (2.19-3.20)
Зун цаг загаснуудын хувьд хайр дурлал, бүтээлч сэтгэлгээ болон таатай байдалд татагддаг цаг юм. Хувийн болон ажлын амьдрал эрчимжих тул эрүүл мэндийн асуудлууд гарч эхэлнэ. Tийм учир аль болох ажлын орчинд хамтрагч нартайгаа муудалцалгүй өөрийгөө тайван байлгахад анхаарч төвлөрөх хэрэгтэй.
Харин гэр орон дахь уур амьсгал таатай үргэлжлэнэ. Гэртээ шинэ засвар хийх, их цэвэрлэгээ хийхэд тун тохиромжтой.