Тайландчууд сармагчинд эзлэгдсэн хотоо эргүүлэн авахаар тэмцэж байна

2020-06-27, 14:56
5,745

Оршин суугчид гэртээ бүгэж, гудамжинд дээрмийн бүлэглэл хоорондын цуст тулаан болж, зарим хороололд хөл хорио тогтоосон дүр зургийг та гадаад мэдээ, кино зэргээс олон харсан байх. Тэгвэл яг ийм үйл явдал өдгөө Мексик эсвэл Колумбид биш, харин Тайландад болж байна.

Тайландчууд сармагчинд эзлэгдсэн хотоо эргүүлэн авахаар тэмцэж байна

Цар тахал дэгдэхээс өмнө Тайландын эртний түүхт Лопбури хотод байх цөөн тооны макака сармагчингууд жуулчидтэй зураг авахуулж, оронд нь жимсээр шагнуулан, тэр чинээгээрээ хотдоо орлого оруулдаг байв.

Гэвч хөл хорио тогтон жуулчид ирэхээ больсноор тэдний идэш тэжээлийн эх үүсвэр байхгүй болж, улмаар тоо нь олшрон, догшин ширүүн авир гаргах болсноор хотын удирдлага яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй болжээ.

Сармагчингууд асар олноороо сүрэглэн хоол хайж, хулгай дээрэм хийж, хоорондоо зодолдож, хүмүүс рүү дайрч, хог ухан гудамж талбайг заваартуулах болжээ. Сармагчингууд богино хугацаанд өсч үржсэн явдлыг тэд өөрсдөө хоол хайн, идэвхтэй амьдрах болсонтой холбон тайлбарлаж байна.

"Одоо сармагчингууд гадуур гарч, харин хүмүүс торонд амьдардаг болсон...Хаа сайгүй тэдний ялгадас, ялангуяа бороо орох үед үнэрийг нь хэн ч тэсвэрлэж чадахгүй" хэмээн хотын оршин суугч Kuljira Taechawattanawanna өгүүлсэн байна.

Сармагчингууд хотын гол үзвэр "Prang Sam Yod" хийдийн залгаа гудамжийг бүрэн мэдэлдээ авсан бөгөөд тэрүүгээр явах зоригтой хүн огт байхгүй аж.

Мөн хотын нэгэн хаягдсан кино театр сармагчингуудын оршуулгын газар нь болсон тул ойртсон хүн рүү олноороо дайран хөөж холдуулдаг байна. Тэд "амь үрэгдсэн нөхөд"-өө кино театр дотор хүндэтгэн оршуулж байгааг хотынхон олж мэджээ.

Сармагчингуудыг дахин өсч үржихээс сэргийлж спираль тавьж байгаа ч энэ нь үр дүнд хүрэх нь эргэлзээтэй байна. Эрх баригчид цаашид хотын нэг захад тэдэнд зориулсан тусгай бүс бий болгох урт хугацааны төлөвлөгөөтэй байгаа ч үүнийг оршин суугчид таатай хүлээж авахгүй нь лав.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()