Дэлхийн алдартай хамтлагуудын нэр бүтсэн түүх

Зарим хамтлагууд тэдний нэр хэрхэн бүтсэн тухайгаа нууцалдаг бол зарим нь өөрсдийн зугаатай түүхүүдээ дуртайяа хуваалцах нь ч бий. Тэгвэл бидний бэлтгэсэн энэхүү мэдээнээс та бүхэн алдартай хамтлагуудын нэр хэрхэн бүтсэн тухай сонирхолтой түүхүүдтэй танилцаарай. 

Дэлхийн алдартай хамтлагуудын нэр бүтсэн түүх

1 AC/DC

Австралийн алдарт хард-рок, хэви-метал хамтлагийн гишүүдийн хэлж буйгаар бол тэдний нэр цахилгааны байнгын болон хувьсах гүйдлийг илэрхийлсэн англи тэмдэглэгээ юм. Гитарчин Ангус Янгийн эгч түүний сургуульд байх үеийн тоглолтын хувцсан дээр эдгээр үсгүүдийг оёж өгдөг байсан байна. 

AC/DC

2 "The Prodigy"

Энэхүү хамтлагийн нэрэнд ямар ч нууц байдаггүй бөгөөд уг хамтлагийг үүсгэн байгуулсан Лиам Хоулетт өөрийн анхны синтезатор Moog Prodigy-гийн нэрийг өгч байсан ажээ.

"The Prodigy"

3 Kasabian

Анх үүсгэн байгуулагдах үедээ уг хамтлаг "Saracuse" нэртэй байсан бол дараа нь Чарльз Менсоны "Гэр бүл" бүлгэмийн Линда Касейбианы дурсгалд зорулсан "Kasabian" болгон нэрээ өөрчилж байсан байна.

Kasabian

4 "Linkin park"

Анх Linkoln Park гэж нэртэй болох гэж байсан хэдий ч lincolnpark.com гэсэн хаягийг худалдаж авахад хэтэрхий үнэтэй байсан тул хамтлагийн гишүүд Linkin Park нэртэй болж байсан юм. 

"Linkin park"

5 Pixies

Уг хамтлагийн нэрийг санаандгүй байдлаар номоос хуруугаараа зааж үг олох аргаар өгсөн аж. Орчуулбал "жижигхэн", "төөрөлдсөн элфүүд" болдог байна.

Pixies

6 Led Zeppelin

Алдартай хамтлагийн нэрийн учир утга маш сонирхолтой түүхтэй. Уг нэрийг Жимми Пейж болон The Who хамтлагийн бөмбөрчин хоёрын мэтгэлцээний ур дүнд бий болсон ажээ. Жимми Пэйжийн хамтлаг байгуулах төсөл "Zeppellin" агаарын бөмбөлөг адил сүйрэх болно хэмээн тэрээр үзэж байжээ.

Led Zeppelin

7 Duran Duran

Хамтлагийн гишүүд Жейн Фондагийн гол дүрийг нь бүтээсэн "Барбарелла" киноны Доктор Дюран-Дюраны нэрээр хамтлагаа нэрлэсэн ажээ. 

Duran Duran

8 The Velvet Underground

Velvet Underground нь Жон Кале-ийн найз Тони Конрадын үзүүлсэн 60-аад оны эхэн үеийн бэлгийн харилцааны соёлын тухай нууц товхимлын нэр юм. Тиймээс товхимлын нэр нь уг хамтлагийн нэр болсон гэж хэлж болох юм.

The Velvet Underground

9 a-ha

"A-ha" гэх үгийг дууныхаа үгэнд ашиглах боломжтой юм байна гэж хамтлагийн гишүүдийн нэг бодож байжээ. Харин хамтлагтаа нэр өгөх тухай асуудал гарахад уг үгийг амархан бичигддэг мөн ихэнх хэл дээр зөвшөөрч байгааг илэрхийлдэг тул гишүүд бүгд зөвшөөрсөн байна.

a-ha

10 Pink Floyd

Анхандаа уг хамтлагийн нэр The Pink Floyd Sound нэртэй байсан ба сүүлд The Pink Floyd болсон ажээ. Тус нэр нь Хойд Каролингагийн блюз уран бүтээлчид болох Пинк Андерсон, Флойд Каунсил нарын дурсгалд зориулагдсан юм. Харин 1970 онд "The" нь алга болсон байна. 

Pink Floyd

11 Rammstein

Германы алдарт хамтлагийн нэрийг Рамштайны агаарын цэргийн баазад 1988 оны 8 сарын 28-нд болж өнгөрсөн онгоцны сүйрэлтэй холбож ярьдаг бөгөөд ийм нэр өгөх өөр шалтгаан байхгүй гэж тооцогддог ажээ.

Rammstein

Эх сурвалж: fishki

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()