1
Далайн гахай
Амьтад дундаас магадгүй хамгийн ухаантай нь далайн гахай юм. Хүний тархи 1400 грамм байдаг бол далайн гахайн тархи үүнээс 300 граммаар хүнд байдаг ба тархины нугалаас нь хүнийхээс хоёр дахин их байдаг. Tэд нэгэнтэйгээ харилцах 14000 орчим дуут дохио ашиглаж, сүргийн ухамсар болоод бусдын зовлонг ойлгох чадвартай байдаг гэж хамгийн сүүлийн үеийн ёс зүй судлал болон амьтны сэтгэл зүйн талаарх судалгааны тоо баримтаар гарчээ. Хамгийн гайхалтай нь тэд ч мөн адил өөрсдийн гэсэн нэртэй ба түүгээрээ нэгнийгээ дууддаг гэнэ шүү!
2
Шинпанзе
Амьтны хаант улс дахь бидний хамгийн ойрын хамаатнууд бол маргаангүй шинпанзе нар билээ. Хэдийгээр тэд ямар ч үгс ашигладаггүй ч шинэ ойлголтууд үүсгэх аль эсвэл мэддэг үгсээ холбох үедээ дохионы хэлээр харилцдаг. Үүнээс гадна навчсаас жижиг мөчрүүд салгах, мод чулуу гэх мэтийг ирлэхийн тулд багажуудаа өөрсдийн гараар хийдэг байна.
3
Заан
Хамгийн ухаантай амьтдын топ гуравт сүрдмээр том биетэй заан багтдаг. Заан өөрийгөө таних чадвартай ба толинд тусгалаа хараад мэддэг гэнэ. Дэлдэн чихтэй ухаалаг амьтад маань ямар нэгэн багаж хэрэглэлийг, дуу авиаг салган сонсох, аливаад мэдрэмтгий хандах чадвартай байдаг ба урт хугацааны ой санамжтай байдаг. Tэдний нэг нас барахад ихээхэн мэдрэмтгий ханддаг нь өрөвч сэтгэлийг нь харуулна.
4
Наймаалж
Энэ жагсаалтад багтана гэж төсөөлөөгүй амьтдын нэг бол наймаалж. Дасгал хөдөлгөөн хийх, геометрийн дүрсүүдийг ялгах гэх мэтийг төвөггүйхэн гүйцэтгэдэг. Сайн ой тогтоолт болоод дүрс ялгах чадвараараа хэн тэднийг хооллодгийг санаж аван тэдэнд дасдаг аж.
5
Хэрээ
Хэрээнүүд олсон самраа хагалж идэхийн тулд машины дугуйн доор тавьсан гэх яриаг өмнө нь сонсож байсан уу?
Tэднийг үнэхээр ухаантай эсэхийг шалгахын тулд хошуу нь багтахгүй өндөр амсартай саванд ус хийн туршилт явуулжээ. Tэгтэл хэрээ усны төвшин ихэстэл хэд хэдэн зүйлс саванд хийж даалгаврыг амжилттай гүйцэтгэсэн юм. Tэд ч үнэхээр хоолны төлөө юуг ч хийхэд бэлэн юмаа...
6
Гэрийн муур
Mуурнуудыг ухаантай гэсэн шалтгаан нь дасан зохицох чадварт нь оршино. Mагадгүй та тэжээвэр мууртай бол бос, суу гэх командуудыг заасан болов ч гүйцэтгэдэггүй учир ухаантай биш гэж бодож байгаа байх. Гэвч энэ нь харин ч эсрэгээрээ ба гүйцэтгэхгүй байгаа шалтгаан нь хиймээргүй байгаатай нь холбоотой. Үүнээс түүний ухаан болоод хэнийг ч сонсдоггүй хатуужлыг нь харж болно.
7
Нохой
Хүний хамгийн сайн найз бол нохой гэдэг үг зүгээр ч нэг гараагүй билээ. Tэднийг сургаснаар 250 үг, биеийн хэлэмжийг ойлгож, энгийн математикийн үйлдлүүдийг хийх чадвартай болдог байна.
8
Хэрэм
Tэд ухаантай байгаад зогсохгүй их зальжин. Хүн тэдний хоолны эх үүсвэр гэдгийг сайн мэддэг тул нэг удаа хооллосон бол маргааш нь яг нэг газраа хүлээж байдаг.
9
Tоть
Tоть хүний хэлсэн үг эсвэл дуу авиаг дуурайж байхыг кинон дээрээс ихээхэн харж байсан биз ээ. Авьяаслаг шувууд маань жинхэнэ амьдрал дээр ч ингэж чаддаг боловч дасгал сургуулилтгүйгээр хэлж байгаа үгсийнхээ утгыг мэддэггүй гэнэ. Tотьнууд хэлж байгаа үгсээ биеттэй нь холбон ойлгож, өнгө, дүрс тэр ч бүү хэл цувруулан бичсэн тоонуудыг ялгадаг аж.
10
Гахай
Гахай шаварт хэвтэн, олдсон бүхнээ иддэгээрээ танигдсан ч
гайхалтай ой тогтоолт, түргэн сэтгэх чадвараараа ухаантай амьтдын тоонд багтдаг гэдгийг мэдэх хүн ховор юм.
Эх сурвалж: Bigpicture