Эмэгтэйчүүдийн шоронгийн үнэн төрхийг хорих газрын эмч дэлгэжээ

Алуурчин, хүний наймаачид, хар тамхинд донтогсод, луйварчид гэх мэт нийгмийн хамгийн үзэн ядагдсан бүлгийнхэн бол Аманда Брауны өвчтөнүүд юм. Тэрээр Британийн Миддлсекс гүнлигт байрлах Бронзефил буюу Европ дахь хамгийн том эмэгтэйчүүдийн шоронд эмчээр ажилладаг нэгэн. Британи эмэгтэй янз бүрийн хүнд гэмт хэрэг үйлдсэн эмэгтэйчүүдтэй харьцаад сурчихсан. Үүнээс гадна эмчийн хэлж байгаагаар эдгээр гэмт хэрэгтнүүдийн зарим нь үнэхээр ухаантай сайн хүмүүс байдаг ажээ.

Эмэгтэйчүүдийн шоронгийн үнэн төрхийг хорих газрын эмч дэлгэжээ

Бронзефолдын эмэгтэйчүүдийн хорих ангид ойролцоогоор 500 ялтан байдаг бөгөөд тэдний дунд сүүлийн хэдэн жилд хамгийн дуулиантай хэрэг үйлдсэн хүмүүс байдаг ажээ. Гэвч Аманда Браун эмч хоригдлуудын хувь хүний онцлогийг тодорхойлохыг эрмэлздэг байна. Британи эмэгтэйн хэлж байгаагаар түүнд ял эдлэгчдийг буруутгах шаардлага байхгүй учир нь үүнийг аль хэдийнээ шүүх хийсэн хэмээжээ. 

65 настай эмчийн айдсыг хүргэсэн гэмт хэрэгтнүүд цөөнгүй байдаг бөгөөд тэдний нэг нь 30 нас ч хүрээгүй Ханна юм. Тэрбээр төрсөн хүүхдээ өөрийн гараар хөнөөсөн бөгөөд үүнийгээ "тамын амьдралаас нь аврахын тулд хийсэн" хэмээн маш тайвнаар ярьдаг байсан байж. 

Луйврын хэргээр ял эдэлж байгаа Карен Мэтьюз

Эмчийн баримталдаг зарчмуудын нэг нь хэргийн нарийн ширийн баримтыг сонсохгүй байх явдал юм. 15 жилийн өмнө Аманда энгийн эмнэлгээсээ гарч насанд хүрээгүй хоригдлуудын эмнэлэгт ажиллаж, 4 жилийн дараа Бронзефилдийн шорон руу шилжин ажиллаж байгаа ажээ. Амандагийн хэлснээр энд хоригдож буй эмэгтэйчүүдийн дийлэнх нь их сайхан ааштай байдаг гэжээ. 

50 настай хоригдол Линда хүнд ханиалга гэсэн зовууртайгаар эмнэлэгт ирж байж. Тэрбээр өргөстэй төмрөөр өөрийн нөхрийн бэлэг эрхтэнг таслах гэж оролдсон тухайгаа хэлсэн аж. Сонссон зүйлийнхээ дараа Амандаа үзлэгээ үргэлжлүүлж чадаагүй байна. Линда 28 жил нөхөртэйгөө баян тансаг амьдралаар амьдарсан ч түүний нөхөр бүх зүйлийг нь хянадаг байж. Тэрбээр эхнэрийнхээ идэж ууж, хэрэглэж, хийж байгаа бүхэнд хяналт тавин хаяа Линдаг хөөн гаргаж гадаа хонуулдаг үүгээр ч зогсохгүй амьсгалах төхөөрөмжийг нь албаар нууж эхнэрээ тамладаг байсан юм.

Линдагийн нөхөр түүнийг хүчирхийлж биеэ үнэлэгчдэд хамаг мөнгөө үрдэг байсан. Эцсийн эцэст Линда тэсэлгүй нөхрөө гэмтээсэн ба үүнийгээ өөрийн хийж байсан хамгийн зөв зүйлээ хэмээдэг байна. Түүний шоронд орсон анхны өдөр шинэ амьдралынх нь эхлэлийг тавьсан юм. 

Өөрийн нялх хүүгээ үхтэл нь зовоон тарчлаасан Трейси Коннели

Мөн өөр нэг хоригдол болох 82 настай Хильда харгис нөхрөө өөрийнх нь дотуур өмдөөр боож алахыг оролдож дараа нь түүний нүүр лүү халуун цай цацсан байна. Уг эмэгтэй хэрцгий нөхөртэйгөө 50 жил хамт амьдарсан ба эцэст нь түүний тэвчээр алдарсан ажээ. Хильдагийн хэлж буйгаар шоронд өнгөрүүлж буй амьдрал нь түүнд илүү таатай байгаа бөгөөд эндээс гарах бодолгүй байгаагаа хуваалцсан байна.

Аманда эмчийн хэлж буйгаар ихэнх хоригдож буй эмэгтэйчүүд шүүгчээс тэднийг хорихыг гуйж байсан тухай хэлсэн юм. Англи болон Уэльст эмэгтэйчүүд нийт хоригдлуудын зөвхөн 5%-ийг л эзэлдэг байна. Тэдний ихэнх нь гэр бүлийн хүчирхийлэл дунд амьдарч байсан, хар тамхины хамааралтай болсон эсвэл гэр оронгүйчүүд байдаг юм. Бронзефилдээс суллагдаж буй эмэгтэйчүүдийн 50% нь очих газаргүй үлддэг бөгөөд гэр оронгүй болсон хүмүүс хамгийн ихдээ 43 л насалдаг ажээ. 

Британийн улс төрч Стивен Тиммсаг хутгалсан Рошонара Чоудри

Шоронд гардаг хамгийн том асуудлуудын нэг бол хар тамхи юм. Эмэгтэйчүүдийн биеийг бүрэн шалгадаггүй учир тэд хориглосон бүтээгдэхүүнүүдийг үтрээн дотроо нуун оруулж ирэх нь элбэг байдаг.

Аманда эмч хероинд донтсон өвчтөнүүддээ шингэн метадон бичиж өгдөг бөгөөд энэ нь тэднийг хар тамхины хамаарлаасаа салахад нь тусалдаг байна. Хоригдлуудын ихэнх нь хуучин муухай дурсамжаа мартахын тулд хар тамхи хэрэглэдэг тул салж чаддаггүй ажээ.

Өөрсдийн 6 хүүхдийг шатааж алсан Мейрид Филпотт болон түүний нөхөр Мик нар

Аманда түүн дээр залуухан Клэр гэх эмэгтэй хөх нь өвдөөд байгаа гэсэн зовууртай ирж байсан тухай дурссан. Тэрхүү эмэгтэй намхан биетэй, маш том хөхтэй байсан бөгөөд түүнийг хиймэл хөх хийлгэхийг түүний хуучин найз залуу шаардаж байсан тухай Клэр ярьсан байна. Түүнээс гадна найз залуу нь түүнийг хар тамхи зөөвөрлөхийг шаарддаг байсан ба үүнээс нь болоод Клэрк цагдаа нарт баригдаж байсан ажээ. Клэрк хөхний хорт хавдар туссан байж магадгүй гэж айж байсан тул эмч түүний хиймэл хөх нь дахь силиконыг авахуулахаар явуулж байжээ.

Хоригдлууд шоронд бэлгийн хамтрагчаа олдог бөгөөд ихэнх нь үүнээс болоод ижил хүйстэн болдог аж. Эмнэлгийн ажилтнууд тэдэнд БЗХӨ тусах эрсдэлээс урьдчилан сэргийлэх хамгаалалт тараадаг байна. Өвчтөнүүд Амандад өөрсдийн бэлгийн амьдралын тухай дэлгэрэнгүй ярьдаггүй ч тэдний зарим нь удаан хугацааны бат бөх харилцаа үүсгэдэг тухай эмч дурдсан юм.

Коронавирус тэдний амьдралд нэлээдгүй өөрчлөлт оруулсан бөгөөд одоо ихэнх цагийг хоригдлууд камертаа өнгөрөөж гэр бүлтэйгээ уулзах боломж нь хязгаарлагдмал болсон байна. Эмч нар тогтмол тэдний халууныг үзэж хариуд нь тэд талархсанаа илэрхийлж байгаа ажээ. 

Аманда эмч хоригдлуудын ихэнх хувь нөхцөл байдлаас болж азгүй тохиолдлоор шоронд орсон гэж үзэж байгаа бөгөөд Их Британийн эмэгтэй хоригдлуудын 18 мянга гаруй хүүхэд өнчрөөд байгаа гэсэн гунигтай судалгаа бий. 

Эх сурвалж: bigpicture

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()