Хятадуудын архины тусламжтайгаар ажлаа бүтээдэг 7 арга

2020-06-23, 16:30
4,474

Хятадад хатуу ундаа бол бизнесийн салшгүй нэг хэсэг. Хамтдаа ууж суулгүйгээр ажил бүтээх бараг л боломжгүй юм. Ямар ч үед спиртийн сорилтыг давахад бэлэн байх хэрэгтэй учир нь Хятадуудын хувьд архитай холбоотой уламжлал маш чухалд тооцогддог ажээ. Хэдий та уг орон руу явахгүй байсан ч архи “даах” урлагийг эзэмшсэнээр хятадууд болон хатуу уух зүйлтэй таарахад танд хүндрэл учрахааргүй болох юм. Ингээд сонирхолтой 7 аргатай танилцъя!б

Хятадуудын архины тусламжтайгаар ажлаа бүтээдэг 7 арга

1. Таны барьж буй аяганы амсар хундаганы үг хэлж буй хүнийхээс ямагт доор байх ёстой бөгөөд энэ нь сүүлдээ нэг төрлийн тэмцээн болдог юм. Амсар тань хэдий чинээгээр доор байна төдий чинээгээр хамтрагчдаа хүндэтгэлтэй хандаж байна гэсэн үг ажээ.

2. Хариу хундаганы үг хэлэхээ бүү мартаарай. Ингэхдээ жоохон хүлээж хэдэн хундага уусны дараагаар хэлэх хэрэгтэй. Энэ нь таныг бодлоготой хариуцлагатай хүн болохыг харуулна.

3.  Дусал ч архи үлдээлгүй уух. Хундаганы хэмжээнээс хамаарч энэ нь тийм ч хэцүү зүйл биш юм. Хятадууд зөвхөн сул дорой хүмүүс л хундагандаа архи үлдээдэг гэж тооцдог байна.

4. “Торгууль”-ийн хундагыг хүндэтгэлтэйгээр уух хэрэгтэй. Ширээний эзэн аль болох их “торгууль”-ийн хундага өгч их үг хэлэхийг хүсдэг. Иймд Хятадууд төлөвлөснөөсөө их уух нь элбэг тохиолддог ажээ.

5. Хэрвээ таныг хүчээр шахаж уулгаж байгаа бол эсэргүүцээд нэмэргүй гэдгийг санаарай. Ийм аргаар Хятадууд зочломтгой байдлаа илтгэдэг байна.

6.  Даргынхаа дэргэд архи уухыг нэр хүндийн хэрэгт тооцох хэрэгтэй. Нэгт энэ нь тушаал дэвшихэд тань нөлөөлнө. Хоёрт ийм аргаар уг үйл ажиллагааг зохион байгуулсан эзний хүндэтгэлийг хүлээх юм.

7. Шалтаг тооцох нь илүү хурцадмал байдал үүсгэнэ. Хятадад хундага архинаас татгалзах шалтгаан байдаггүй гэж үздэг ажээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()