Дэлхийн хамгийн загварлаг үстэй аав, охин хоёр

Бэнни Харлем гэх энэ залуу нүд булаам гайхалтай үстэй байгаад зогсохгүй, Гиннессийн амжилтад дэлхийн хамгийн өндөр үстэй хүнээр тодорсон билээ. Калифорнийн эгэл жирийн иргэдийн нэг тэрээр өөрийн загварлаг үсний зургуудыг сошиал хаягтаа хуваалцсанаар ихээхэн хүний анхаарлыг татаж 2016 онд нэлээдгүй алдаршсан юм. Tүүний охин Жаксон ч мөн аавынхаа үзэсгэлэнтэй үсийг өвлөжээ.  Ингээд тэдний зургуудыг хүргэж байна. 

Дэлхийн хамгийн загварлаг үстэй аав, охин хоёр

Бэнни Харлем байгалиас заяасан үсний гоо үзэсгэлэнг ихээхэн үнэлдэг бөгөөд охиноо ч мөн адил ийн өсгөжээ. Үсээ энэ чигээр нь хадгалахын тулд тэдний гэр бүл гэртээ хийсэн байгалийн гаралтай шампунийг хэрэглэдэг гэнэ.

Tүүний хувьд үс яг л ургамал шиг тул зөвхөн байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдийг хэрэглэн арчлах хэрэгтэй байдаг аж. 

2018 онд Бэннигийн үс 52 сантиметр урттай байсан бөгөөд энэ нь түүнийг дэлхийн хамгийн өндөр үсний засалттай хүн болгож Гиннессийн номд багтахад хүргэсэн юм. 

Харлемын Инстаграм хаягийг 500,000 аас илүү хүн дагадаг. 

2018 он тэрээр томоохон шуугиан тариад байсан билээ. 399 доллараар зарагдаж байсан үс арчилгааны бүтээгдэхүүнүүдийнхээ орцыг өөрийн биеэр Африкаас авч ирсэн гэсэн ч өөр дэлгүүрүүдээс бэлэн бүтээгдэхүүн худалдаж аван шошго наан  дагагчдаа хуурсан хэмээн хүмүүс буруутгаж байжээ. 

Хэдий түүний залилан үйлдсэн нь батлагдаагүй ч нэр төрд нь ихээхэн нөлөөлж Бэнниг Инстаграмаасаа жил орчмын чөлөө авахад хүргэсэн юм. 

Эх сурвалж: Bigpicture

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()